Uncategorized

Их эмч Т.Ариунцэцэг : Өөхөн тос муу гэж ургамлын тос хэрэглэж таргалалт, чихрийн шижин, солилцооны өвчлөлүүд хавдартай хүний тоо нэмэгдсэн.

Их эмч Т.Ариунцэцэг : Өөхөн тосӨөхөн тос нь ханасан өөх юм. Олон талын эрүүл мэндийн ач тустай. Өөхөн тосоор хоолоо хуурч шардаг, хоол хүнсэндээ ихэд хэрэглэдэг байсан бол 1990-ээд оноос өөх тосыг муу гэсэн үндэслэлгүй урсгалаас болж хэрэглэхээ больсон. Үүний оронд канолын, шар буурцгийн тос зэрэг боловсруулалтанд орсон ургамлын тос хэрэглэж таргалалт, чихрийн шижин зэрэг бодисын солилцооны өвчлөлүүд нэмэгдэж, бараг айл бүрт хавдартай хүний тоо нэмэгдсэн. Өөх тосыг зүрхний өвчин үүсгэдэг гэж нотолгоогүй буруушаах болсон.
✅ Өөхөн тос нь амьтны гаралтай ханасан өөх ба цөцгийн тос, кокосны тосны холимогтой ижил бүтэцтэй. Хатуу бүтэцтэй. Ихэвчлэн үхрийн өөхөөр хийдэг. Өөр амьтны өөхөөр ч хийдэг.
Үхрийн өөхөн тосны 50% нь ханасан өөх, 42% нь нэг ханаагүй, 4% нь олон ханаагүй өөхний хүчил юм. Өөхөн тосыг сүвээний өөх, ялангуяа бөөрний өөх зэрэг дотор эрхтний цагаан өөхийг хайлуулж гаргаж авдаг. Өөхөн тос нь холбоот линолейны хүчил, өөхний хүчлээр баялаг бөгөөд биеийн өөх шатаах, жин хасахад тустай.
? Өөхөн тосыг жинхэнэ “биеийн цөцгийн тос” гэж нэрлэдэг. Бидний биеийн эсүүдийн бүрхүүлийн 50% ханасан өөхнөөс тогтдог ба өөхөн тосны ханасан өөхтэй бүтэц нь бараг ижил.
? Арьсны эсүүдийг гол бүтээгч бүтэц нь өөхний хүчил ба өөхөн тос нь А, Д, Е, К амин дэмээр баялаг учраас арьс нөхөн төлжихөд гол үүрэгтэй. Өөхөн тосыг арьсандаа түрхэх нь идсэнтэй адил үйлчилнэ. ? Өөх нь тосонд уусдаг А, Д, Е, К биед шимэгдэхэд гол үүрэгтэй ба ингэснээр биеийн дархлааг сайжруулдаг. Өөх тостой хоол идсэнээр эдгээр витаминуудын шимэгдэлт илүү их сайжирна.
? Кето хоолны өөхний хоногийн хэрэгцээг өөхөн тосноос авах бүрэн боломжтой. Кокосны тос, цөцгийн тостой л адил хэрэглэнэ.
? Өөхөн тос В төрлийн витамин, В12, селен, төмөр, фосфор, кали зэрэг эрдсүүдийн гол эх үүсвэр. ? Бэлчээрийн малын махны өөхөн тос холбоот линолейны хүчил ихтэй тул хавдрын эсрэг үйлчилгээтэй.? Зүрх судасны өвчин, судасны хатуурал, зөнөгрөлөөс сэргийлэх зэрэг эрүүл мэндийн ач тусыг тоочоод баршгүй.
? Монголчууд маань өөхөн тосоор саван хийдэг байсан. 1 хэсэг хугацаанд гадны бараанд хэт шүтэж үйлдвэрлэхээ болисон байснаа эргээд сэргэсэн нь тун таашаалтай. Би энэ саванг хэрэглэдэг. Гар нүүрийн саван нь биед тэжээл өгөхөөс гадна, чийгшил өгнө. Сүүлний өөхөөр хүртэл биеийн саван хийдэг болсон. Усанд орсны дараа биеэ тослох шаардлагагүй. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!