Uncategorized

Хар кофе уух дуртай хүмүүс сэтгэцийн хувьд өөрчлөлттэй болохыг эрдэмтэд баталжээ

Бид кофе уух дуртай. Эрч хүчээ сэлбэж, зарим үед шарталтаа ч тайлдаг. Кофены төрлийг дурдаад байвал дуусахгүй: хар, цагаан, дабл шот, маччиато, эспрессо гэх мэт – энэ жагсаалт цааш үргэлжилж болно. Гэхдээ та ямар ч нөхцөлд кофег сонгохдоо өөрийн хувийн зан чанараа харгалзаж үзэх нь чухал. Хэрэв та хар кофе сонгож уудаг бол маргах аргагүй сэтгэцийн өвчтэй гэж өөрийгөө бодоход гэмгүй. via GIPHY Итгэхэд бэрх гэж хэлж болох энэхүү мэдээллийг судалгаан дээр үндэслэн гаргасан бөгөөд судалгааг Австрийн Иннсбрукийн их сургуулийн эрдэмтэд хийжээ. Судалгаанд 500 гаруй эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийг хамруулж, тэдний хувийн зан чанар дээр тулгуурлан хамгийн ихээр дурладаг хоол хүнсийг нь асуусан бөгөөд үр дүнд нь хувиа хичээгч, догшин ширүүн, сэтгэцийн өвчтэй болон гаж сэтгэхүйтэй гэсэн тодорхойлолтын алинд нь хамрагдахыг олж мэдэхийг зорьсон байна. Судалгааны үр дүнг харахад, судалгаанд оролцсон хүмүүсээс гашуун амтанд илүү дуртай хүмүүсийн хувьд “харгис, догшин ширүүн” хандлагатай болох нь тогтоогджээ – үүнд мөн чихэрлэг, исгэлэн болон давсархаг хоол хүнсэнд дуртай хүмүүс ч гэсэн багтаж байгаа юм. Энэхүү судалгааны үр дүн 450 хүнийг оролцуулсан өөр судалгааны үр дүнтэй адилхан гарсан аж. istockphoto/GeorgHanf Хар кофе бол гашуун амттай хоол хүнсний жагсаалтад дээгүүр байр эзэлнэ, гэхдээ хар шоколад, шар айраг, лууван, тоник ус болон цоохор майлз гэх зэрэг хүнсийг хэн мэдэх билээ. Ямар ч байсан эрдэмтэд гашуун амтанд дурлагсад сэтгэцийн өвчтэй байдаг хэмээн нотолсон байна. Lionsgate Доктор Сагиоглу (Sagioglou) тайлбарлахдаа, “гашуун хоол хүнс идэх нь галзуу хулгана дээр суух үеийнх шиг айдаст нөлөөлдөг байж мэдэх юм” хэмээн хэлжээ. Харин найрсаг зан ааштай хүмүүсийн хувьд ихэвчлэн чихэрлэг хоол хүнсэнд дуртай байдаг байна. Иймд та дараагийн удаа кофе шоп орж захиалга өгөхөөсөө өмнө сайтар бодож үзээрэй

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/227868/?fbclid=IwAR1tmE_8R28_VPbelDtELFdGiYXMuvMBrhL5JMMG0jtOrVnDzuLQO6mV51k © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!