Uncategorized

Доктор Ж.Ганбаатар: Байгалийн гаралтай юм бол задарч байх ёстой. Сүү тараг гашилж, мах ялзраад муудах ёстой. Муудахгүй, гашилахгүй байна гэдэг аюултай

Саримс сайн ч бас хэтрүүлж болохгүй, шар ихтэй, элэг цөсний идэвхжил их бидэнд бас тиймэрхүү гээд байсан даа. Энд мэдээд авахад илүүдэхгүй олон зүйл байна аа…
Доктор Ж.Ганбаатар: Байгалийн гаралтай юм бол задарч байх ёстой. Сүү тараг гашилж, мах ялзраад муудах ёстой. Муудахгүй, гашилахгүй байна гэдэг аюултай. Агаарын микроб дийлэхгүй байхад ходоодны шүүс дийлэхгүй шүү дээ.Хими, химийн технологийн хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөгөөр Байгалийн химийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Ж.Ганбаатар тай уулзлаа. Тэрээр байгалийн гаралтай түүхий эдийг ашиглаж, ЭКО бүтээгдэхүүнийг гарган авч байгаа юм.

Ингээд түүний судалгааныхаа үр дүнд олж мэдсэн, амьдралд хэрэгтэй олон БОЛОХГҮЙ-гээс дурьдаж байна.1. Дээр үед монголчууд бохины оронд давирхай хэрэглэдэг байсан учраас ханиад хүрч, хоолойны өвчин тусдаггүй байлаа. Ходоодны хелико бактер ч гэж байсангүй. 90-ээд оноос өмнө элэгний хавдартай улс ч цөөхөн байлаа. Давирхайны найрлага дахь эферийн тосноос гадна хүний биед маш хэрэгтэй биологийн идэвхит бодисууд байдаг нь залуужуулах, үрэвслийг дарж, нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй байдаг юм. Жишээбэл хоолой өвдвөл давирхайны тосоор хоолойгоо зайлчихна. Хамранд яр шарханд түрхчихнэ. Гэтэл одооны бохины найрлаганд нефтийн бүтээгдэхүүн дээр нь гаа нэмсэн байдаг. Гаа бол сайн зүйл биш. Улаан хоолойны хавдар үүсгэдэг, айхтар хүчтэй хортой ургамал байгаа юм. Өнөөдөр харахад хүний хэрэгцээт бүхэн байгаа мэт боловч үнэн чанартаа биемахбодид хэрэгцээтэй хүний биед шингэх тэжээлтэй нь бага болсон байна. Пивоны гүзээтэй залуучууд, тахианы гуятай охид олон болсон байна. Гадныхан биднийг хоёр хөлтэй жорлон гэж дооглож байна.
Үйлчилгээний газрын хаягийг нь л хар. Халуун хоол, хүйтэн пиво гэсэн байх жишээний.

2. Үнэндээ манай ард түмэн эмийн ургамал л бол хоргүй мэтээр ойлгодог. Өөр нэг жишээ татахад халгай байна. Түүний найрлага дахь витамин К нь цусыг өтгөрүүлдэг. Хүний судсаар цус яг л гол шиг урсаж байх ёстой атал өтгөрөхөөр бодисын солилцоо удааширч, улмаар бүлэн үүснэ. Үүнээс болоод харвалт өгдөг.

3. Сармис ч бас халуун чанарын ургамал учраас их идвэл хөөрнө. Тэгэхэд сонгиныг хэтрүүлэн хэрэглэвэл зүрхэнд муу. Дангаар нь их идээд байвал зүрх томорно.4. Ургамлын тосыг боловсруулахдаа фосфорын хүчил гэж маш хортой бодисыг хэрэглэдэг. Ургамлын тосыг халуун, хүйтэн хоёр аргаар шахаж гаргаж авдаг юм. Ингэж халуун аргаар шахаж гаргасан тос хүйтэн аргаар гаргаж авснаасаа чанар муутай.

5. Ургамлын тос, зөгийн бал хоёрыг хэзээ ч халааж хэрэглэхгүй. 200 хэмээс дээш халааж, хуураад шарах юм бол ургамлын тос өөрөө хавдар үүсгэдэг. Эрүүл мэндийн хувьд тосонд хуурсан хоол элэгний хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл шарсан хоол бол эрүүл мэндийн дайсан юм. Зөгийн бал ч ялгаагүй 100 хэмээс илүү халаавал аюултай.

6. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох хэрэгтэй байна. Ардын эмнэлгийн онолоор бүх эрхтэн харилцан хамааралтай. Яг үүнтэй адил нийгэм ч бие биенээсээ хамааралтай. Жишээлбэл хэдэн хүн хог шатаагаад л байдаг. Тэд өөрсдөө хордоод зогсохгүй иргэдийг ч хордуулж байна. Зарим нь юу ч мэдэхгүйгээсээ машины дугуйг шатаагаад зогсож байна. Машины дугуйнаас гарч байгаа диоксин бол маш хортой. Жишээ нь өнгөрсөн удаад Баянхонгор аймагт явж байхад хүмүүс галаа асааж чадахаа больчихсон. Машины дугуйны дотуур хамер хайчлаад бэлдэц хийгээ тавьчихаад, галаа асааж байхтай таарсан.

7. Сүүлний тос холестрингүй гээд худлаа яриад байх юм. Өвчүү ч ялгаагүй. Холестрин гэдэг бол хатуу тосыг хэлнэ. Царцаж л байгаа бол холестринтэй гэсэн үг. Царцсаар байхад холестрингүй гэж худлаа мэдээлэл өгөхөө болих хэрэгтэй юм. Шар тос, өрөм, зөөхий ч ялгаагүй. Хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд дотор өөх нэмэгдэнэ.

8. Уураглаг, ислэгтэй бүтээгдэхүүн, бүхэл үрийн гурилыг өдөр тутамдаа хэрэглэх ёстой. Мэдээж шингэн ихээр ууна. Тэрнээс өнгөтэй ус, хийтэй ус, янз янзын жимсний шүүсэн дэх фосфорын хүчил, сахар орлуулагч зэрэг химийн бодисууд нь хорт хавдар үүсгэж, ясны сийрэгжилтэд хүргэнэ.

9. Крантны усыг заавал шүүх ёстой. Хэрвээ шүүлтүүр үгүй бол буцалсан усандаа нэг чимх хужир хийгээд, хэсэг хугацааны дараа ууна. Хужиртай усан дахь химийн хүнд металиуд нэгдээд доороо туначихдаг юм. Өнөөдөр кофег ч зүгээр ууж чадахаа больчихсон. Сүү, сахар орлуулагч нэмээд хор болгоод уучихаад байх юм. Орчин үед химийн мэдлэггүйгээр амьдрахад хэцүү болсон цаг. Сахар нь есөн үзүүртэй зүү мэт судсыг “урдаг”. Инсулин сахарыг задалдаг. Гэтэл биеэс ялгарч байгаа инсулин нь тэр сахарыг задлах хэмжээндээ хүрч чаддаггүй.

10. Мах “ориг”-оороо байхад хиамыг хэрэглэдэг. Хиамыг хийхийн тулд ашигласан нитрит нь махтайгаа урвалд ороод нитрозамин гэж бодис үүсдэг. Нитрозамин нь бөөрний дутагдалд оруулдаг гэмтэй. Давс ихэдвэл судас хатуурна, бөөрөнд чулуу үүснэ, улмаар бөөрний дутагдалд орно.

11. Мах бол төмрийн эх үүсвэр. Гэхдээ боловсруулахдаа ус, уураар болгож хэрэглэнэ. Мэдээж нитэгийг нь авч хаяна.

12. Байгалийн гаралтай юм бол задарч байх ёстой. Сүү тараг гашилж, мах ялзраад муудах ёстой. Муудахгүй, гашилахгүй байна гэдэг аюултай. Агаарын микроб дийлэхгүй байхад ходоодны шүүс дийлэхгүй шүү дээ.

13. Сайн чанарын шоколадыг кофейны агууламжаар нь хэмждэг. Манайд орж ирж байгаа шоколадны кофейны агууламж маш бага. Уг нь 70-80 хувьтай байж шоколад чанартайд тооцогдоно. Гэтэл манайд кофейн байхгүй баахан дүүргэгч болох транс тосны хольцтой байна.
#copy.
Эх сурвалж:
сэтгүүлч ESA, П. УНДРАА Хураах

Танд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!