Uncategorized

“Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрийн Хөгжлийн банкны зээл 1.5 сая ам.доллараар Л.Бадамжунай казино тоглов уу!

УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2023.01.16) эхэлж байна. Сонсгол нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд  үргэлжилнэ. Сонсголын эхэнд “Бэрэн групп”-ийн 38,8 сая ам.доллар зээлийн зарцуулалтын талаар шинжлэн судалж байна. Зээл олгохдоо барьцааны шаардлага хангаагүй, өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн байхад “Бэрэн групп”-т давуу байдал үүсгэн, зээл нэмж олгосон талаар шинжээч танилцуулсан. Мөн нийтдээ 4,4 сая ам.долларыг тодорхойгүй байдлаар зарцуулсан талаар мэдээлсэн.
Өнөөдрийн сонсголд “Бэрэн групп” ХХК-ийн асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг, “Бэрэн групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр нар оролцож байгаа юм.
Хурал даргалагч Б.Энхбаярын зүгээс “Бэрэн групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөрөөс Хөгжлийн банкнаас зээлсэн зарим санхүүжилтийг ямар учраас өөрийн данс руу шилжүүлж авсан талаар асуухад “Арматурын үйлдвэртээ тоног төхөөрөмж авах санхүүжилтэд зарцуулсан” хэмээн хариулав.
Мөн “Бэрэн групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр “Би казино тоглодоггүй” гэж ярьсан ч Макаогийн болон Сингапурын казиногийн АТМ-ээс 2018 онд 1,5 сая ам доллар гарган авсан талаар хурал даргалагч Б.Энхбаяр мэдэгдэв.
“Бэлнээр авсан мөнгөө та өөрөө авсан уу үгүй юу гэх асуултыг хурал даргалагч тавихад “Энэ асуудлыг АТГ шалгаж байгаа тул хариулах боломжгүй” гэсэн тайлбарыг “Бэрэн групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтөр өглөө.Харин “Зээл авахад туслалцаа үзүүлсэн улс төрд нөлөө бүхий этгээд бий юу” гэсэн асуултад тэрбээр “Гангийн үйлдвэрийг бүх хүн дэмждэг” гэж хариуллаа.
Мөн тэрбээр “Би Л.Бадамжунайг танина, Архангай аймгаас сонгогдсон, улс төрд нөлөө бүхий хүн. Түүнтэй Сингапурт тааралдаж байсан” гэх мэдээллийг өгөөд байна. Хөгжлийн Банкны зээлийн Бэрэн групп ХХК, Зэст өндөр ХХК, Монгол мах экспо ХХК, Монгол эм импекс концерн ХХК, Монгол драй милк ХХК, Газ импорт ХХК, Мон лаа ХХК, Вертекс майнинг партнер ХХК, Эйч энд эйч ремикон ХХК, Энсада-Истерн ХХК, Империал гоулд майнинг ХХК гэх 11 компанийн асуудалд 65 гэрч оролцуулсан хэлэлцүүлэг эхэллээ. Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох хүрээтэй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Та ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг таних уу. Энэ хүнтэй Макао болон Сингапурт уулзаж байсан уу‼️‼️⁉️
“Бэрэн Групп” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Мөнхтөр: Би Т.Бадамжунайг нутгийн улс төрч гэдгээр нь танина. Сингапурт тааралдаж байсан‼️⁉️
-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 1.5 сая ам.доллар зориулалтын бусаар зарцуулсан гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан. Та мөрийтэй тоглоом тоглодог уу⁉️
-“Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөр: Би мөрийтэй тоглоом тоглодоггүй
-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Макао, Сингапурт үйл ажиллагаа явуулдаг казиногийн АТМ-ээс таны хувийн дансаар дамжиж их хэмжээний мөнгө гарсан⁉️
-“Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөр: Би хариулах боломжгүй

Related Articles

Back to top button
error: Content is protected !!