Uncategorized

Лектор Чила: Хөвгүүдийг үзэн яддаг дор үзэж дарамталдаг бүхэл бүтэн нэг үеийн эмэгтэй арми бий болчих юм

Бага дунд ангийн охидууд нь хөвгүүдээ зодох, доромжлох үзэгдэл сүүлийн жилүүдэд ихсээд байгааг та юу гэж харж байна? Урьд нь эсэргээрээ байсан даа. Энэ нь ямар үр дүнд хүргэх бол. Охин хүүхэд яагаад ингэж хэрцгий, буруутгах өнгө аястай болоод хөвгүүд маань өөртөө итгэх итгэл зориг нь эрс суларч байгааг судлах шаардлага тулгарч байх шиг. Яг нэг алтан загасны эмгэн жижиг хувилбартайгаар маш их ажиглагдах боллоо. Ангийнхаа охинд дарамтлуулсан гэх жижиг хөвгүүд их ирэх боллоо. Хэлж байгаа үг хэллэг нь их ширүүн айхтар байх болж. Бид охин хүүхдийн зөв бусад буруу нь зөвхөн хөвгүүдийнх гэж хандах байдал манай хөвгүүдэд маш аюултайгаар нөлөөлж байж болох уу? Хүүхдийн хүмүүжилд төр засаг асар их хөрөнгө зарцуулж маш нарийн ажиллагаа явуулахгүй бол нэг л бишээ. Хөвгүүдийг үзэн яддаг дор үзэж дарамталдаг бүхэл бүтэн нэг үеийн эмэгтэй арми бий болчих юм бол үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болох уу? Бүгд тийм биш шүү!!! Гэхдээ маш ихсээд байгаа нь үнэн. Эр эм гэлтгүй харилцан хүндэтгэх соёлд сургах шаардлага үүсээд байх шиг. Хүүхдүүд маань уг нь их мундаг болоод байгаа л даа. Энэ мэт асуудалд анхаарах хэрэгтэй байна. Буруутгах бол биш шүү. Тайлбарлаад өгөх хэрэгтэй байна. Санал асуулга шүү. Хэрүүл хэрэггүй. Оролцоод өгөөрөй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!