Uncategorized

Арга зальтай Францчууд хэдэн сарын турш тоос шорооноос хамгаалах аргыг эртнээс мэддэг байжээ. Тэр ч утгаараа зочид буудлууд тавилгаа өдөр болгон арчиж цэвэрлээд байдаггүй аж

Их цэвэрлэгээ хийж булан тохой бүрийн тоос шороог цэвэрлэх ажил гэрийн эзэгтэй нарт тулгардаг. Хийсэн ажлынхаа үр дүнг харж баясан сууж байтал хэдхэн хоногийн дараанаас тавиур дээр зузаан гэгч нь тоос хуримтлагдах нь бэрх. Нүдэнд ил харагдах хэсэг дээр унахыг яана гээч. Энэ байдал гэрийн эзэгтэй болгонд танил. Олон сарын турш тоосноос хамгаалах үр дүнтэй арга байдаг гэвэл та юу гэмээр байна. © Depositphotos Бид энгийн нэгэн аргыг танд танилцуулахаар бэлдлээ. Энэ аргыг туршиж үзснээс хойш та тавилгын тоос шороог байнга арчих хэрэггүй болно.   Тоосноос хамгаалах арга Тоос шороо – гэрийн эзэгтэй болгоны том асуудал. Яаж ч тэмцсэн дахиад л гараад ирнэ. Үнэндээ арилгаж болохгүй тоос шороо, эх сурвалж гэж бий. Жишээ нь бид өөрсдөө, түүнчлэн гэрийн тэжээвэр амьтад ч бас орно. Бид тасалгааны цэвэр цэмцгэр байдлыг хэрхэн хангаж, зохион байгуулж болох тухай нийтлэл бэлдэж байсан удаатай. © Depositphotos Эдгээр зөвлөгөөнүүд нь хуримтлагдах тоос шорооны хэмжээг тодорхой хувиар багасгана. Мөн тавилгыг тоос шорооноос хамгаалах бодис гэж байдгийг танд танилцуулъя. Сард нэг удаа цэвэрлээд – цэвэрлэгээний эрх чөлөөг мэдэр! © Depositphotos Уг бодисыг францын музей, зочид буудлын цэвэрлэгээний ажилтнууд өргөн ашигладаг. Би хувьдаа тэдэнд итгэж байна. Эдгээр газруудын ажилтан үнэтэй тавилга, музейн үзмэрүүдийг өдөр болгон арчаад байдаг нь юу л бол. Хүндхэн асуудлыг шийдэхэд тус болох ч юм билүү, хэн мэдлээ? © Depositphotos Ердийн глицерин тоос шорооноос найдвартай хамгаалдаг ажээ. Өөрийн онцгой бүтцээс болж хамгаалалтын бүрхүүл үүсгэдэг байна. Тавилгын гадаргуу дээр тоос шороо тогтохгүй тул удаан хугацаанд цэвэрхэн байдлаа хадгалдаг. Мөн глицерин нь цонхны шилийг сайтар цэвэрлэж удаан хугацаанд энэ байдлаа хадгалахад тусална. © Depositphotos Глицеринийг яаж хэрэглэх үү? Эмийн сангаас бодисыг худалдаж авна. Эхлээд тавилгын тоос шороог чийгтэй алчуураар сайтар цэвэрлэнэ. Дараа нь хуурай алчуур авч хэдэн дусал глицерин дусаагаад гадаргууг арч. Уг бодис ямар нэгэн толбо үүсгэж загалтуулахгүй тул санаа зовох зүйлгүй. Тэгээд ч глицеринээр арчингуут л таны тавилга өнгөлсөн юм шиг л гялалзах болно. Хамгийн гол нь – удаан хугацаагаар тоос шороо унахгүй. Хамгаалалтын давхарга үүсэж үр дүнгээ өгч байгаа нь тэр.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/426261/?fbclid=IwAR3ecPw1_DJnWmlCBq18CovnP_yWq7IBx6aFwQ2SFO87qxAkSZrLRwQOYKU © XopoM News

Лаврын навч зөвхөн гэр орныг чимэх, амттай шөл хийх, мах амтлах зэрэгт ашиглагдаад зогсохгүй мөн гэрийн эзэнд өдөр тутамд ашиг тусаа өгдөг ажээ. Хөрш зэргэлдээ амьдардаг нэгэн өндөр настан унтлагын өрөөндөө лаврын навч тавьснаас хойш санаанд оромгүй өөрчлөлт гарч байгааг ажигласан байна. “Ердөө ганцхан навч, тэгээд амьдрал маань орвонгоороо эргэлээ” гэж тэр өөрийн туршлагаасаа хуваалцсан юм. Хоёр долоо хоногийн дараа би ч гэсэн түүний өгсөн зөвлөгөө 100 хувь үр дүнтэй болохыг мэдэрч эхэлсэн! Амьдралыг эерэг тал руу нь өөрчлөхийн тулд лаврын навчийг хаана тавих ёстойг танд өнөөдөр танилцуулна. Бүх тал дээр тэнцвэрт байдал бий болохыг баталъя!   Гэртээ лаврын навч хадгалах нь Лавр – Эртний Грек  болон эрчүүдийн гоо үзэсгэлэнгийн бэлгэ тэмдэг болсон Аполлон бурхантай холбоотой мод. Лаврын мөчир, сүлжмэл нь алдар хүнд, ялалт, энх амгалангийн илэрхийлэл ч болдог. Хүн төрөлхтөн олон зуун жилийн турш лаврыг тарьж амьдралынхаа төрөл бүрийн салбарт ашиглаж иржээ. Хамгийн түгээмэл хэрэглээ нь хоол ундаа амтлахад ашигладаг. Дундад тэнгисээс гаралтай мөнхийн ногооноороо байдаг энэ модны навчийг зөвхөн хоол хийхэд л ашигладаггүйг цөөн хүн мэддэг нь харамсалтай. © Depositphotos Лаврын навчинд ид шидийн нөлөө бий, үүний нэг нь өөртөө мөнгө татах. “Лавр, миний гэрт аз жаргал, хийморь авчраг” гэж шивнээд таван ширхэг навчийг олсоор боож орох үүдэндээ бэхэлнэ. Энэ үед таны шивнэсэн хүсэл хаалгаар орж ирэн таны гэрт удаан саатах ажээ. Хүслээ бүтэн сартай өдрүүдэд шивнэх нь үр дүнтэй. Мөнгө, эд хөрөнгөө арвижуулахыг хүсэж байвал эдгээр зүйл байгаа газарт шидтэй соронз буюу жүржийн эфирийн тосонд дүрсэн лаврын навчийг байрлуул. Соронзын байрыг сольж болохгүй мөн бусдад үзүүлж харуулах, хаана тавьснаа ч хэлэх хэрэггүй. © Depositphotos Мөн лаврын навчны тусламжтайгаар ядуу зүдүү амьдралаасаа ч салж болно. Үүний тулд 4 ширхэг лаврын навчийг орох үүднийхээ дэвсгэр доор хэрээсэлж тавиарай. Тавихдаа “Лаврын навч минь, орж ирсэн мөнгийг хамгаал, ядуу зүдүү амьдралыг үлдэн хөө” гэж хэлнэ. Навч үйрч дууссаны дараа шинээр солино. Энгийн бөгөөд үр дүнтэй арга! Урлагийн хүмүүсийн хувьд онгод дуудахад тустай. Лаврын навч нь гэр орныг муу санаа, атаа жөтөөнөөс ч хамгаалдаг. Гэрийн үүдний дэвсгэр доор тавьсан лаврын навч нь гэр оронд хэрүүл уруул, хүсээгүй зочид орж ирэхээс хамгаална. © Depositphotos Мөн энэ аргаар гэрлэлтийг ч бататгадаг. Хөршийн хэлснээр бол орныхоо гудсан доор лаврын навч тавих юм бол гэр бүлийн хосууд бие биенээ хэзээ ч хуурч мэхлэхгүй ажээ. Өөр нэгэн ашиг тус бий. Хэдэн ширхэг лаврын навчийг дэрэн доороо хийвэл нойр тогтворжиж, шөнө тайван унтах нөхцөл бүрдэнэ гэсэн юм. Ахин нэг зүйл хэлэхэд, өрөө тасалгаа болгондоо жижигхэн багц лаврын навч тавихыг зөвлөсөн. Гэр орныг сөрөг энерги, хэрүүл уруулаас хамгаалахад тустай. Гэрлэх гэж байгаа хосууд хуримын урьд өдөр гуталдаа лаврын навч хийвэл зохино. Гэр бүлийн амьдралыг урт удаан, аз жаргалтай болгоход нөлөөлдөг ажээ. © Depositphotos   Бусад зөвлөгөө Лаврын навч зөвхөн амтлагч төдий бус мөн үнэртүүлэгч болно. Бүр тайвшруулах үйлчилгээтэй. © Depositphotos Гэр оронд лаврын навч онцгой чухал зүйл болж таарлаа. Ид шидийг туршиж үзсэн хүмүүс үр дүнг батлаад нэгэнт эхэлжээ. Хүслээ лаврын навч дээр бичээд дараа нь шатаавал хүсэл тань ойрын хугацаанд биеллээ олдог гэх. Үүний тулд хүсэл үнэхээр биелж байгаагаар төсөөлөх хэрэгтэй. Мөн ид шид болно гэж хүлээж зүгээр суулгүй өөрөө ч бас тэмцэх хэрэгтэй. Та лаврын навчны эдгээр ашиг тусыг мэдэж байсан уу?

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/424877/?fbclid=IwAR1n0aFyMvfoaXpVHKHOJYPDIQKuo41saWAztAe20n9qPIJ83C4L6IdbO4Y © XopoM News

Эмээгийнхээ зааж өгсөн аргаар амттай боорцог хийж сурснаас хойш гэрийнхэн маань дэлгүүрээс гурилан бүтээгдэхүүн худалдаж авахаа больсон!  Амттай бас зөөлхөн! Манай гэрийнхэн шарсан боорцогт дуртай. Энэ боорцгийг би ч гэсэн хийж идэх дуртай байдаг. Ерөнхий орц: Сахар – 1 хоолны халбага Ус – 50 мл Хуурай хөрөнгө – 1 хоолны халбага (5 гр) Бусад хэрэгтэй орц: Сүү, ус, кефир – 250 мл Өндөгний шар – 2 ширхэг Сахар – 2 хоолны халбага Давс – ½ хоолны халбага Гурил – 500 гр (илүү их эсвэл бага хэмжээтэй байж болно) Хүнсний тос – 2 хоолны халбага Хийх заавар: Аяганд хуурай хөрөнгөө хийж хутгаж, 1 хоолны халбага сахар болон 50 мл усыг дээрээс нь хийнэ. Дулаахан газар тавьж, өсөхийг нь хүлээнэ. Хэрэв хөрөнгө сайн өссөн байвал 15 минутын дараа гэхэд бэлэн болсон байна, харин эсрэгээрээ бэлэн болоогүй байвал хөрөнгийг өөрчилж болно. Бүлээн сүүг саванд хийнэ. Дээр нь сахар, давс, өндөгний шар, хүнсний тос зэргийг хийнэ. Эдгээрийн дээр нь хөрөнгөө хийж бүх орцыг сайтар холино. 2/3 хэмжээтэй гурилыг сонгон авч зуурах ба ингэхдээ зөөлхөн, бага зэрэг наалдамхай болгоно. Хольсон орцыг гурилтай холих хэрэггүй. Нунтаг хэлбэрээр хэрэглэх хэрэгтэй. Гурилыг 10-15 минутын турш сайтар зуурна (цавуулаг агуулаагүй гурил байх ёстойг анхаараарай). Зуурсан гурилаа саванд хийж, хүнсний тосоор сайтар тослож, гадуур нь уутаар ороож дулаахан газар тавьж өсгөнө. Хэрвээ шөнө болж байвал хөргөгчинд хийж болно. 1,5-2 цаг болсны дараа хүссэн хэмжээгээрээ гурилаа тасдаж, хэлбэрт оруулан, хайруулын тавганд тос хийж, халсны дараа шарахад л хангалттай. Ингээд таны амтат боорцог бэлэн боллоо!

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/229029/?fbclid=IwAR1v901bTxMVPpXl3Fs5_RATUhJj4zTxgs_gMB7r_z02dAO7BHC0Gi7aD1I © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!