Uncategorized

НҮБ-ээс хүүхдийн мөнгийг ялгаварлахгүйгээр олго гэв

НҮБ-ын Хүүхдийн сан хүүхдийг ялгаварлан гадуурхалгүй бүх хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг эрх тэгш олгох тухай зөвлөмжийг ЗГ-т хүргүүлсэн Өнөөдөр 12 цагаас Төв талбай дээр “Хүүхдийн мөнгийг Хүүхэд бүрт” уриатай жагсаал хийнэ гэдгээ УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл мэдэгдлээ.

Тэрбээр цахим хуудаснаа, “Үндсэн шаардлага нь “Айлын хүүхдүүдийг алагчилгүй мөнгийг нь өг”. Харин зарим хүмүүс мөнгийг нь хаанаас олох юм бэ? гэж асууж магадгүй. Мөнгө нь мэдээж байгаа. Нэгт хулгай дээрмийг зогсоох. Өмнөх жагсаалын үеэр яригдаж байсан 44 их наяд төгрөг өнөөгийн ханшаар хасагдсан 9%-д 222 жил олгох боломжтой. Хоёрт чадваргүй, дээр нь асар өндөр орлоготой төрийн албан хаагчдыг цөөлөх. ИОН Нам өмнөх жагсаалын үеэр Ашигт малтмалаас татвар бүрэн авч чадахгүй байна гэж шаардлага тавиад ЗГ-аас ажлын хэсэг байгуулсан байдаг. Уг ажлын хэсгийг Сангийн Дэд ахлахаар томилогдсон. Өмнө нь ХНХ-ын Дэд сайд хийж байсан хүн. Хүүхдийн мөнгө, түүний ач холбогдол, бас одоо хаанаас олж болохыг маш сайн мэдэх хүний нэг. Гэхдээ энэ нөхрөөр ахлуулсан ажлын хэсэг, түүнд багтсан жирийн дундаж орлогоос хэд дахин өндөр цалинтай нөхдүүдтэй ажилсаны дараа эд нар төрд ямар ч хэрэггүй юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Энэ сарын 15-нд ажлаа дуусгах ёстой байсан ажлын хэсэг өнөөг хүртэл ямар ч тодорхой санал зөвлөмжгүй. Бүтэн 17 хоногт түүнд багтсан төрийн төлөөлөгч нараас хагас үгтэй, нэг өгүүлбэр санал ч байдаггүй ээ. Тэд нарыг аливаа юмыг тунгаах боловсруулах чадвар байтугай хамгийн энгийн имэйл унших, хариу бичих чадварт үнэхээр эргэлзмээр юм билээ. Ер нь төрд шигсэн цүнхчдийн чадавхигүй байдлыг өчигдөрийн бүртгэлийн дампуу байдал бэлхнээ хэлээд өгч байгаа. Сурталчлаад байсан EMongolia нь ямар юм байсныг бүгд харлаа үзлээ. АТГ-т өгдөг хөрөнгө оруулгын мэдүүлгээр нь хөөгөөд үзэхэд ямар ч бичиг үсгийн чадваргүй Дэд сайд, тэр хэдэн мэргэжилтэнгүүдийг ажлаас нь чөлөөлөхөд л 300 орчим сая төгрөг сулраад гарах юм байна лээ шүү. Энэ чинь ойролцоогоор 250 хүүхдэд өгөх мөнгө” хэмээн нийтэлжээ. Эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөг хурааж 48 цагийн хугацаатай баривчилсан талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Тэгвэл өчигдөр С.Батдөлийг өмгөөлөгчгүй гэдэг үндэслэлээр Баянгол дүүргийн шүүхээс суллах шийдвэр гаргасан гэх мэдээлэл байсан бол өнөөдөр шүүхээс уг асуудлаар хариу тайлбар хийж “С.Батдөлийг анхнаасаа хорьж цагдаагүй буюу 48 цагийн хугацаатай баривчлаагүй. Түүнийг цагдан хорих эсэхийг маргааш 10 цагт шийднэ” хэмээн мэдэгдсэн юм.

Зөрүүтэй мэдээлэл өгч буйд иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй бөгөөд өнөөдөр Сүхбаатарын талбайд болон Улсын дээд шүүхийн гадна шүүгчид авлигачдыг хамгаалахаа зогсоохыг шаардан жагсаж байна.

Олон нийтийн зүгээс Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувьчилсан хэрэг, Хөгжлийн банкны чанаргүй зээл, Нүүрсний хулгайн хэргийн гэм буруутай этгээдүүдийг шүүхээс хэргийг нь шийдэхгүй удааж, ял завшуулах боломжийг олгож байгаа нь шүүх засаглал худалдагдсан болохыг харуулж байна, тиймээс худалдагдсан шүүгчид ажлаа өг хэмээн жагсагчид шаардаж буй юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!