Uncategorized

ХЯТАДУУД БАГАНУУРТ 25 ЖИЛЭЭР СУУРЬШИХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО!

ХЯТАДУУД #БАГАНУУРТ 25 ЖИЛЭЭР СУУРЬШИХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО!Ерөнхий сайдын Япон дахь айлчлалын үеэр #япончууд Монголд утаа гаргадаггүй, хамгийн орчин үеийн цахилгаан станц барих асуудал яригдаж эхэлсэн ч Японы станц баригдах эсэх нь эргэлзээтэй болж байгаа бололтой. Учир нь хятадууд барина гэж байгаад зогссон Багануурын цахилгаан станцын ажил дахин эхлэхээр болж гэрээнд гарын үсэг зурагджээ. Япончууд ус төрөгчийн станц барих асуудал яригдангуут хятадууд Монголын сайд дарга нараар маш хурдан асуудлыг шийдүүлж байна. Тэдэнд тусгаар тогтнолоос илүү хятадын мөнгө хэрэгтэй ажХятадууд 2015 оноос Багануурт ДЦС барьж, Багануурт 25 жил эзэн суух концессын гэрээ байгуулж ажлаа эхлүүлсэн ч Монголын ард түмний эсэргүүцлээс болж ажил нь түр зогссон. Гэтэл Ерөнхий сайдыг яг Японд айлчилж байх үед Монгол улсын Эрчим хүчний яам гэсэн пэйж дээр Багануурын ДЦС барих ажлыг дахин эхлүүлэхээр болж, 21 жилийн хугацаатай концессын гэрээ байгуулсныг мэдээлжээ. Уг мэдээнд “Багануурын дулааны цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний дагалдах гэрээ болох “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдах авах гэрээг өнөөдөр /2021.07.23/ байгууллаа. Барилга угсралтын ажлыг 4 жил гүйцэтгэж Концессын гэрээний дагуу концесс эзэмшигч 21 жил ашигласны дараагаар Монгол улсад хүлээлгэн өгөх юм” гэжээ.Улаанбаатарын хаяанд Эмээлт гэдэг газар хятадуудаар дүүрч, жинхэнэ утгаараа “China Town” болсон. Тэгвэл одоо Багануур дүүрэгт хятад ажилчдын орон сууцнууд баригдаж, “China Town” сүндэрлэнэ. Монголчууд наазгайрч баярлаж, амарч байх хооронд ийм ноцтой гэрээ хийгдэж байна. 20 жилийн дараа Багануурт хятадуудын бүтэн үе өсөж торнисон байх болно. Тэд Монголоос явахгүй. Бид зүгээр сууж байх хооронд улс орны маань хувь заяа харийн мэдэлд орсоор байна. Дараагийн шударга төр засаг хятадын атганд орж, гэрээ хийсэн этгээдүүдийг шалгах ёстой.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!