Uncategorized

Х.Болорчулуун: БНХАУ руу малыг амьдаар нь гаргаж байна

Х.Болорчулуун: Өвөлжилт хүндэрч болзошгүй учир малыг амьдаар нь гаргаж байна БНХАУ руу мал амьдаар нь экспортлож буй асуудлаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээлэл өглөө. Тэрээр “Малаа амьдаар нь экспортлох нь монгол төрийн гол бодлого биш. Амьдаар нь гаргаад байвал нэмүү өртөг Монголд шингэхгүй. Арьс зэрэг нь цуг гараад явчихна. Тийм учраас нэмүү өртөг шингэсэн эрүүл мах экспортлох ёстой. Гэхдээ энэ жил гантай байгаа учраас аль алиар нь гаргах бодлоготой байна. Дорноговь аймагт

Хятадын талтай тохироод 45 хоногийн хугацаанд бог малыг амьдаар нь гаргаж эхэлсэн. Өвөлжилт хүндэрч магадгүй байгаа нөхцөлд үүнийг хориглоод байх шаардлагагүй. Баруун аймгуудад мал маш их хямдарсан. Өмнө нь бүх мал квоттой байсан. Энэ жилээс сайдын тушаал гарч үхрээс бусад мал бүгд квотгүй болсон. Хятадын талаас амьд мал авах сонирхолтой байна. Тодорхой хэмжээнд эрүүлжүүлж, хорио цээрт оруулж байгаа гаргаж байгаа учраас БНХАУ-ын тал авч байгаа. Мал амьдаар нь экспортлох зөвшөөрөл өргөн хэмжээнд олгоогүй. Ганц хоёр компанид зөвшөөрөл өгсөн” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!