Uncategorized

МОНГОЛЫН ГУРВАН БУУДАГЧ БҮСГҮЙ ДЭЛХИЙН АВАРГИЙН ШАГНАЛЫН ТАВЦАНД ЗЭРЭГЦЭН ЗОГСОВ

МОНГОЛЫН ГУРВАН БУУДАГЧ БҮСГҮЙ КАИРТ ШАГНАЛЫН ТАВЦАНД ЗЭРЭГЦЭН ЗОГСОВ
Египетийн нийслэл Каирт болж буй буудлага спортын 53 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өнөөдөр эмэгтэйчүүдийн 25 метрийн том калибрийн гар бууны дасгал боллоо. Тус дасгалд Монголын гурван бүсгүй эхний гурван байр эзэлж, медалийн тавцанд зэрэгцэн зогсч түүхэн амжилт үзүүллээ.
Өчигдөр сонгомол гар бууны 50 метрийн холимог төрөлд Э.Даваахүүгийн хамт мөнгөн медаль хүртсэн ОУХМ Цогбадрахын Мөнхзул өнөөдөр дэлхийн аварга болж, ОУХМ Төмөрчөдөрийн Баярцэцэг мөнгө, ОУХМ Энхбатын Хишигдэлгэр хүрэл медаль тус тус хүртэв. https://mglsport.com/newsdetail/jYaWbBdIjjIUNS2b6tpP

Related Articles

Back to top button
error: Content is protected !!