Uncategorized

Шээсийг уухад хүний биеэс ялгаруулах эрдэслэгийн хэмжээ эрс нэмэгддэг учраас бөөрний ачаалал багасдаг

#Шээсийг ямар хүмүүс уух вэ? 1. Бөөрний өвчтэй хүмүүс (Шээсийг уухад хүний биеэс ялгаруулах эрдэслэгийн хэмжээ эрс нэмэгддэг учраас бөөрний ачаалал багасдаг. Хаван буулгадаг.)2. Цөсний суваг нугаларсан3. Элэг томорсон4. Цөсөндөө том биш, элсэнцэр чулуутай хүмүүс5. Байнга хатиг гардаг хүмүүс6. Бага насны хүүхдэд ээж нар өлөнгөө өгвөл аливаа өвчин тусахгүй дархлаа сайжирна.7. Өтлөх хөгшрөх явц удааширна. (Өтлөхөд цус өтгөрдөг. Шээс цусыг шингэлдэг)8. Үс унах, хагтах, хуурайших, халцрах, үед шээсээр угааж шавших хэрэгтэй.

8. Өтгөн хатдаг хүмүүс10. Үе мөч нь өвдөж хөшдөг, хуян шар ус нь хурсан хүмүүс11. Элдэв харшлаас болж хамар битүүрэх, арьс загатнах, нүд улайх, нус нулимс гоождог хүмүүс12. Ханиад хүрэх үед шээсээ ууж, хамраа угаа13. Гуурсан хоолойн багтраа, астимтай хүмүүс.
Илүүдэл жинтэй, аахилж уухилах, даралт нь ихсэж, зүрх нь дэлсэж хүзүүтолгой нь хүндэрч зүдэх болсон ахимаг насны, хижээл, дунд насныхан шээсээ маргааш өглөөнөөс эхлээд уусан нь дээр. Тэд шээсээ ууж эхэлбэл аажимдаа илүүдэл өөх нь багасаж, аахилж уухилах нь арилаад даралт нь ихсэхгүй болно. Бэлхүүсээрээ бүдүүрсэн дунд насныханд барагтай хувцас таардаггүй бөгөөдөөрсдийгөө “Буяны тарга” гэж өхөөрддөг хүмүүс хэсэгхэн хугацаанд шээсээ уувал галбир төрх нь засраад гоолиг болж элдэв зовиур хэлэх нь багасаж эмийн санд очих нь цөөрөх болно.
Дараа нь шээсээ уувал зохих хүмүүс бол чөргөр эцэнгэр охид. Тэдэнд байнга цус багадалт нүүрлээд сарын тэмдгийн үед ууц нуруу нь тасрах шахам өвдөж толгой эргэж, 4 мөч нь хөшиж хөлдөх шахам даарч, хөл нь жаахан л даарвал давсагны үрэвсэл (цистит) болж шээхэд хорсоод үйлээ үздэг.Шээсээ байнга уудаг болбол хоолны шингэц сайжирч тэжээлийн дутагдал арилаад тархины цус дутагдах нь үгүй болж өнөөх босож суухад нүд нь бүрэлзэн дайвалздаг үгүй болно. За тэгээд шээс бол бүхий л өвчинд сайн. Бага насны хүүхдийн дархлааг сайжруулдаг.
? “Шээсээр эмчлэх Монгол ухаан” номноос Хураах

Шар будаа бөөрөнд үнэхээр сайн. Бөөрний хүнд хэлбэрийн өвчнийг хүртэл анагаах шидтэй. Share-лээд аваарай гэж байна шүү.
+Жор 1Нэг аяга шар будааг бүлээн усаар угааж, 3 литрийн шилэнд хийнэ. Дээр нь халуун ус нэмнэ. Шилээ дулаан зүйлээр хучин ороогоод өрөөний хэвийн температурт байлгана. Дараачийн өдөр нь шилэн дэх усны гадаргуу дээр хөвсөн цагаан шингэн бий болно. Энэ нь л таны хэрэглэх эм бий болсон гэсэн үг.Уг шингэнийг хүссэн үедээ, ямар ч хэмжээгээр хамаагүй ууна.Шингэн дуусмагц шар будаан дээрээ дахин буцалсан ус нэмж, хандлана. Шар будааны амт амтагдахгүй, шингэний амт нь өөрчлөгдвөл дахин шинээр хандалж ууна.Шар будаа нь бөөр, шээс боловсруулах эрхтэн тогтолцооны системийн үйл ажиллагаа, тухайлбал бөөр цэвэрлэх, бөөрний чулуу гаргах, эмэгтэйчүүдийн өвчин, циститхөдөлснийг намжаах шидтэй хүнс юм.Давсагны чулуутай үед онцгойлон ач тустай бөгөөд шар будааны ханд хэрэглэснээс хойш 1-2 долоо хоногийн дараа чулуу нь хайлж, элсжиж улмаар шээсээр хөөгдөн гардаг байна.———————— ————————————————
+Жор 2Шар будааны ач тусаар нэгэн өвчтөн эдгэрсэн юм. Тэр өвчтөн нь ханиадны дараах хүндрэлээс улбаатай шээсний замын үрэвсэл болж, шээсээ гадагшлуулж чадахгүйд хүрсэн байжээ. Өвчтөн эмнэлэгт байхад биеийн байдал нь бүр доройтож, 2 хоног шээсээ гадагшлуулж чадаагүй, бөөр нь ажиллагаагүй болж бөөрний дутагдалд орж эхэлсэн байна. Ийм өвчтэй хүний бөөр нь ажиллахаа байж, гурваас илүү хоног бараг амьдардгүй учраас ойр дотныхон нь түүнтэй салах ёс хийж эхэлсэн байна.Эмнэлэгт шөнө ирсэн нэгэн өвчтөн түүний аминд оржээ. Юу болсныг асууж мэдээд, нөхрөөсөө шар будаа яаралтай авчир гэж захижээ. Шөнө дөл, 3 цаг болж байсан хэдий ч, шар будааг хурдан авчирчээ. Шар будааг хандлан хоолны халбагаар бөөр нь ажиллахаа байсан өвчтөндөө 10 минут тутам уулгаад, 8 цагийн дараа гэхэд шээс нь ялгарч, шээж эхэлсэн. Би өөрөө ч гайхсан! Одоо өөрийн практик эмчилгээнд бөөрний өвчлөлийн үед шар будаа хэрэглэхийг зөвлөдөг болсон.Хагас аяга шар будааг сайтар угааж, литр ус нэмээд 7 мин буцалгана. Хэсэг хугацаанд хандалж байлгасны дараа ямар ч хязгаарлалтгүйгээр уух хэрэгтэй.Шар будааг зутан (каша), шөлөнд мөн хэрэглэж болно. Шар будааг ийнхүү хэрэглэхэд илүүдэхгүй, хор болохгүй ба эмчилгээнд үнэхээр эерэг нөлөө үзүүлнэ.————————————————————————– +Жор 3Бөөр, давсаг, шээсний замын эрхтэний үрэвслийн үед шар будаагаар эмчлэх: 3 литрийн шилний тэн хагасаар шар будаа хийж, дээрээс нь дүүртэл нь буцалсан ус хийгээд, сайтар хутгаж дээрээс нь юмаар хучаад хонуулна. Шингэнийг нь ялган авч ямар нэгэн хязгаарлалтгүйгээр өдрийн турш ууна.Курс эмчилгээ нь долоо хоногийн турш байна.Үлдсэн шар будаагаа хаялгүйгээр зутан (каша) хийж идэж болно. Шар будааны өтгөн шүүсийг өдөр бүр хэрэглэхдээ шинээр найруулж хэрэглэнэ.Шар будаатай дараачийн жорын дагуу шээс боловсруулах эрхтэн тогтолцооны үрэвслийн үед мөн хэрэглэнэ. Нэг аяга шар будааг сайтар ялгаж цэвэрлээд, хүйтэн усаар угаана. Шар будаагаа 3 литрийн шилэнд хийгээд, 2 аяга буцалгасан бүлээн ус хийж, 3 минутын турш гараараа эрчимтэй хутгана (өндгийг хөөсөртөл хутгадаг шиг). Бий болсон цайвар шингэнийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ууна.————————————————————————-
+Жор 4Бөөр, циститийг шар будаа, эмийн ургамлаар эмчлэх ардын эмчилгээний арга: 2 хоолны халбага шар будааг угаана. Дээр нь 2 аяга буцалсан ус хийнэ. Гал дээр тавьж, будаагаа хутгаж, буцалгана. Буцалмагц, галаа унтраагаад 1 минут байлгасны дараа шүүж аваад дараах схемийн дагуу ууна.Эхний өдөр- цаг тутам 1 хоолны халбагаар2 өдөр- цаг тутам 3 хоолны халбагаар3- 7 дахь өдрүүдэд- хоол идэхээсээ өмнө, өдөрт 3 удаа ½ аягаар ууна.Шар будааны хандыг уухаас гадна шээс хөөдөг эмийн ургамал мөн хэрэглэнэ.Шээс хөөх ургамал нь аньс, цангис, нохойн хошуу г.м.
1 хоолны халбага алирсны навчин дээр (брусника-алирс-аньс) 1 аяга буцалсан ус хийж, таглаад 5 минут зөөлөн гал дээр буцалгана. Хөрсний дараа нь шүүж аваад, шингэнийг нь өдрийн турш бага багаар ууна.— ———————————————————————–
+Жор 5Шар будаа, цангис жимсээр бөөрөө цэвэрлэх. ( cranberry ): Энэхүү арга нь бөөр цэвэрлэхээс гадна, өндөр даралтыг бууруулж, ясны эд эсийг бэхжүүлдэг байна.Шар будааг үрсжүүлж ургуулна, ингэхийн тулд шар будаан дээр ус хийж, дээр нь марлиар хучиж нахиалтал нь хэд хоног хүлээх хэрэгтэй. Соёолсон үрийг угааж, хатаана. Ямар нэгэн хольц нэмэлгүйгээр энгийн каша шиг буцалгаж болгоно. Энэхүү шар будааны зутанг цангис жимстэй хольж, өөр ямар ч хольцгүйгээр-масло, давс, элсэн чихэргүйгээр иднэ. Ийм хоол нь таны бөөрөнд таатай амралтыг мэдрүүлнэ. Та ийнхүү хэрэглэснээр бөөрөө цэвэрлэхийн хажуугаар бөөрний доторх элс, салст, бохирдол, үрэвслээс салах ба шээсний замын эд эрхтэн, бөөрний эд эсийг сэргээх гайхалтай үр дүнд хүрэх болно

Related Articles

Back to top button
error: Content is protected !!