Uncategorized

Л.Оюун-Эрдэнэ: Цагдаа нар, мэргэжлийн хяналтынхан ресторанд очиж үнэгүй хоол иддэг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “47 орчим хууль нэмэлт өөрчлөлт орохоор байгаа. Санхүүгийн жилийг нэг сараар наашлуулах буюу хувийн хэвшлийнхэн өвөлдөө бэлтгэлээ хангаж болох эсэх тухай. Чуулганы хуралдаан яагаад нэг сараар наана хуралдаж болохгүй гэж. Тусгай зөвшөөрөл болон бусад асуудлыг зөвшөөрлийн хуулийн хүрээнд төлөвлөгөөт шалгалтыг зогсоох саналтай байгаа. Нийслэлд газар олгогдох, сунгахад ажилтан 14 хоногийн дотор хариу өгөхгүй бол хариуцлага тооцох. Мэргэжлийн хяналтыг ч мөн бүтцийн хувьд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Гомдол гарч асуудал үүссэн үед л шалгадаг байхаас байнга шалгаж, байнга цагдаа нар, мэргэжлийн хяналтынхан ресторанд очиж үнэгүй хоол иддэг эрхүүдийг хасъя гэж байгаа. Төр аль болох саад хийхгүй баймаар байгаа юм” гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!