Uncategorized

Муу муухай болон сүнс чөтгөр орж ирэхгүй гүйдлийг зогсоох Дом-арга-хамгаалалт хадгалаад ав!!!

Дом-арга-хамгаалалт

#Гэрийнхээ үүдний хаалганы довжооны дотор талаар нь бүтэн нэг захаас нөгөө зах хүртэл нь давс асгах болон үүд хавьцаа сармис зүүх энэ нь муу муухай болон сүнс чөтгөр орж ирэхгүй гүйдлийг зогсоох ба нэлээд удан бохирдсоны дараа хаман авч муу усанд уусган асгах хар нүхэнд хаях!!!
#Орой унтахдаа орны доор жижиг саванд ус хийж тавин өглөө асгах шөнө орой гүйдэл их байдаг тул муу бүхэн тэр усанд шингэн уусна гэсэн үг мөн зүүд нойр эвгүйтээд байдаг бол өглөө түүнд шивнэн домноод асгаж болно!!!
#Хомоол аргал ганга арцаар хаяа даа гэрээ битүү утаж байх нь түүнд шигдсэн хорогдсон дагасан муу бүхэн холдон арилна Мөн галдаа болон плиткан дээрээ хаяа даа багахан ганга-арц асаах нь галыг мөн ариулж байдаг!!!
#Айл гэрт байх буяны авдар хэмжээ хамааралгүй хоймортоо жижиг гэлгүй авдар байлгаж түүнд 5 хошуу малын дүрс бүхий зураг эсвэл амьтдаар нь байж болно,м4 н бэрх шагай, 5 өнгийн хадаг, 100гр архи, сур, хадаг, арвай будаа, зоос- цаасан мөнгө, чихэр, 9н эрдэнэ гэх зүйлс хийж байрлуулах нь эд эдлэл идээ ундааг урин дуудан буян хишгийг хураан тогтоож байдаг!!!
#Чонын хөрвөс- шинж тэмдэг нь биеийн нимгэн арьстай хэсгээр халгайд түлэгдсэн юм шиг гүвдрүү гардаг. Дом нь орой болохоор өөрийн хогийн шүүрээр гэрийн босгоо шүүрдээд шүүрээрээ тухайн хүнийг гэрийн босгыг нүцгэлэн( дотуур хувцастай нь) хайчилж зогсоож байгаад толгойн оройноос хөл хүртэл нь дээрээс доош шүүрдэнэ
#Хэлэх үг-Хэнээс болов юунаас болов холоос болов уу ойроос болов уу дээрээс болов уу доороос болов уу дэргэдэх бүхнээс болов уу дүрсгүй нэгнээс болов уу тэнгэрээс болов уу газраас болов уу уул моддоос болов уу ус лусаас болов уу танилаас болов уу үл танихаас болов уу айлгүй бүхнээс болов уу маягт нэгнээс болов уу гээд хурай хурай хурайг ширэг ширэг ширэг Эр дом эм дом ингээд зүгээр бол гэж хэлээд үлээ үлээ мэддэг тарниа уншиж болно!!!
#Хулгана яр-Бэрзгэр үү шиг юм гарна голдуу нуруугаар гардаг мөн орой болох цагт дээрх домын үгийг мэддэг тарнитай хэлээд арцтай усанд орох угаах хэрэглэсэн усыг зүүн урд зүгт урсгана!!!
#Хадаасан яр- ярны үзүүр дээрээ усан буюу цэврүү шиг оролдохоор үсэрхийлдэг яран дээр дарахад хадаасаар хатгаж буй мэт өвддөг- Мөн орой болох цагт дээрх домыг тарнийн хамт хэлэн үлээж метилен түрхэнэ!!! Гэх мэт домыг шинжээс нь хамааран 3-7 удаа буюу өдөр хийж болно!!!

Бидний эргэн тойронд ад зэтгэр, албин тийрэн ,ороолон буг, чөтгөр ,дэрээ, гүйдлийн юм гээд маш олон хий биетүүд өлсгөлөн сүнснүүд байдаг. Буддын шашны ном сударт 1080 н ад 360 н зэтгэр байдаг гээд өгүүлсэн байдаг. Энэ хар сүнснүүд зарим хүний биенд наалдаж эрчим энергийг нь сорж амьдрах, оюун санааг нь эзэмдэж галзууруулах, солиоруулах, архи дарс, мөрийтэй тоглоомонд донтуулах осол аваарт оруулах амь насыг нь авах гэх зэргээр маш олон янзаар хорлодог. Сүүлийн үед манай Монголд олон хүмүүс бөө болсон, тун удахгүй ихэнх нь болилоо, янз бүр болж хувцас хэрэгслээ шатаалаа гээд байгаа. Учир нь эдгээр хий биетүүдийн
дайрлага, дайралтанд өртсөн хүмүүс бөө улаач болох ёстой хүнтэй адил төстэй зүйл мэдэрдэг. Тэрийг л зарим удган зайрангууд үзээд андуурдаг юм шиг байгаа юм.
Чи онгод тэнгэртэй юм байна авахгүй бол болохгүй гэж шахаж шаардаад авхуулчихдаг юм шиг. Дайралтанд өртсөн хүн онгодын шахаатай төстэй юм мэдэрдэг. Илт ажил үйл нь бүтэхгүй, бие хаа нь өвдөөд эхэлдэг. Унтаж байхдаа хүртэл зүүдэндээ элдэв юм харж үзнэ. Нэг л хүйт даагаад, халуун өдөрч даарах шиг мэдрэмж төрөөд янз янзаар илэрдэг. Яг л биед чинь нэг юм ирээд наалдчихаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд нэг л эвгүй. Хүчтэй дайралт бол шууд л таныг татаж унагаагаад, газар дээр нь нөгөө ертөнцөд аваачиж мэднэ. Албин тийрэнгүүд нь ихэвчлэн л орон зайд гацсан, завсрын төрлөө олоогүй сүнсний байдаг болохоор зарим хүмүүс онгодтой андуурдаг байх л даа.
Аргагүй биз та биедээ нэлээн хар хүчтэй хүнд юм тээгээд явж байгаа шүү дээ.Тийрэн чөтгөр чинь таныг байнга дагаж явна. Таны энергийг өөртөө авдаг учир таны энерги суларна, суларсан энергээр та хий юм харж үздэг. Ер нь андуурч болохгүй шүү. Харин онгодын шахаа бол аажим аажмаар удаанаар таньд дохио өгөх маягаар л шахдаг учир хоёр ондоо зүйл юм шүү. Өөрөө анзаардаггүй л болохоос биш улаач хүн төрсөн авьяастай, төрмөл зөн совинтой байдаг. Харин олдмол муу сүнстэй нөхцсөн хүн бол гэв гэнэт л янз бүрийн юм мэдрээд хараад эхэлдэг. Үүнийг бясалгалын багш нар гол сувгийн хүрднээсээ гарчихаар тэгдэг гэж тайлбарладаг.
Үүнийг чинь манай хуурамч бөө нар амыг чинь дагуулаад Өө чи онгодтой хүн байна шүү дээ, онгодоо одоохон ав, их хүчтэй, сайхан онгод байна, тийм ноён ,хатан эсвэл баатар хүн чам дээр буух гээд байна. Ээж аавын төд дэх үеэс буух юм байна, одоохон авахгүй бол чиний амь насыг чинь авчихаар байна шүү, бүр догширчихсон байна. За даа наад онгодыг чинь хэрийн хүн чиний биёнд оруулж чадахгүй байхаа даа. Би бол харин чадна, Монголд надаас өөр мундаг хүн байхгүй, чи ерөөсөө миний шавь бол, долоо хоногийн дотор хувцсаа бэлд, багш шавь болох өргөл барьцанд нь бэлнээр төдөн сая төгрөг авна шүү. Онгодоо авчихвал чи энэ төр засгийг цэгцлэх юм байна, олон хүнд буян хийх хүн байна даа, төрийн зайран болно гэх мэтээр ухуулж сэнхрүүлээд баллана шүү дээ.
Тийм хүмүүсийн ятгалганд автаж болохгүй, сайн мэддэг хүнээр үзүүлж учрыг нь мэдээд тэгээд хүч чадалтай хүнээр заслаа сайн хийлгэх нь чухал байдаг юм даа.
Одоо үед хий биет муу сүнсний идэвхжил ихэссэн муу хүмүүс олширсон цаг үе шүү дээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!