Uncategorized

М.Батбилэг: Ядуурлыг огцом бууруулна гэж мэдэгдлээ Т.Аюурсайхан Бид нарыг нухах гэж байгаан байх да!!

Т.Аюурсайхан Ядуурлыг огцом бууруулна гэж мэдэгдлээ. Бид нарыг нухах гэж байгаан байх да???

гэж өөрийн цахим хуудасдаа нийтэлжээ. Т.Аюурсайхантай холбоотой цахимаар тараад бйагаа мэдээллэүүдийг хүргэж байна 1.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй гэнэ. #Пээ энэ их мөнгийг хэдий насандаа яг юу хийж олсон байх вэ? иргэдээ ❗️❗️❗️
Та юу гэж бодож байна ?Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон, тангарагаа өргөөд буй Т.Аюурсайхан намтар, хөрөнгө орлогын байдлаа ийнхүү мэдүүлжээ.
Төгссөн сургууль, мэргэжил1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль1995-1999 онд БНТУ-ын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр2007-2014 онд ХААИС-ын Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантур2014 онд Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалсан. Ажилласан байдал2000-2005 онд “Аста Пресс” ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах2008-2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга2009-2012 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга2013-2015 онд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга2012 оноос Монгол Ардын Намын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2018 оноос Хөгжлийн төлөөх эрдэмтэд ТББ-ын тэргүүн2019 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаШагнал2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль2015 онд Онцгой байдлын төлөө медальГадаад хэлАнгли, Орос, Турк, ЯпонХӨРӨНГӨ ОРЛОГОНийт орлого – 395 САЯ /жилээр/Үл хөдлөх хөрөнгө-1 тэрбум 210 саяАвтомашин – 118 сая /мерседес бенз, приус/Мал – 498 сая /хурдан удмын адуу, бусад мал /Газар – 36 сая Үнэт эдлэл 87 саяХадгаламж – 162 сая 155 мянгаҮнэт эдлэл 87 саяХадгаламж – 162 сая 155 мянга Тэрбээр 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг 1993 онд төгсчээ. Үүнээс хоёр жилийн дараа буюу 1995 онд Турк улсын Докуз Ейлүл их сургуульд элсэж, эдийн засагч мэргэжил эзэмшсэн байна. Энэ жил 41 настай, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Англи, орос, турк, япон хэлтэй бөгөөд энэ жил анх удаа парламентын гишүүн болсон 41 хүний нэг нь юм. Түүнийг анх улс төрд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди хөтлөн оруулсан бөгөөд 2006 оноос эхлэн гурван жилийн турш түүний шадар туслахаар ажилласан байдаг.2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдал хүлээсэн тул намын дарга Ө.Энхтүвшин хариуцлагаа хүлээн огцорсон. Тиймээс шинэ даргын сунгаанд Т.Аюурсайхан, М.Энхболдтой өрсөлдөж ялагдал хүлээсэн явдал ч бий.Тэрбээр мод тарих хоббитой гэх. 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа нийслэл хотод 5000 ширхэг мод тарьжээ. Үүнээс гадна лагерын байшингаа өөрийн гараар барьж босгоод, хашаандаа шинэ сортын гүзээлзгэнэ тарьж ургуулжээ.УИХ-ын сонгуульд ногоон гэрлээр өрсөлдөх эрхийг Т.Бадамжунай авч өгсөн гэсэн яриа ч МАН-аас сонсогдож байлаа. Ямартай ч тэрбээр, “хоосонгүй” гэдгээ өнгөрсөн өдрүүдэд харуулж, их улс төрд холын зорилготой, том амбицтайгаар хөл тавиад байгаа. Хэдийгээр намдаа болон улс төрд шинэ хүн биш ч хэр мундаг гишүүн болохыг ирэх жилүүд харуулах биз ээ.Чөлөөт цаг гарвал балет үзэх дуртайгаа нэгэн ярилцлагадаа онцолсон байдаг. УИХ-ын шинэ гишүүдээс сэтгүүлчдэд хамгийн нээлттэй хүн гэж хэлж болно.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!