Uncategorized

Х.Ананд:Ганц бие амьдралыг минь битгий шүүмжил!!!! Би үрсийнхээ төлөө амьдарч яваа эх хүн!!!

“Номин талст” хамтлагийн дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөн Солонгон аашт нэрээр монголчуудад илүүтэй танигдсан Х.Ананд хэмээх бүсгүйтэй хоёр дахь амьдралаа эхлүүлсэн. Тэдний дундаас нэг охин төрсөн байдаг. Гэвч, хосуудын хамтын амьдрал удаан үргэлжилсэнгүй, салж буйгаа олон нийтэд зарлалаа. Энэ талаар дуучин Т.Дэлгэрмөрөн анх цахим хуудастаа нийтэлсэн ч, удалгүй устгасан байдаг. Харин Х.Ананд “Солонгон ааштын увидас” пэйж хуудсаараа дамжуулан дуучин эртэй эхлүүлсэн амьдрал нь хэрхэн өрнөж, ямар зовлон туулж байснаа, хамтын амьдрал нь төгсөх болсон шалтгаанаа дэлгэрэнгүй бичсэн байв. Тэрбээр “Амьдралын олон өнгө надад өнөөдөр гэгээлэг өнгө өө дэлгэсэнгүй. Өнөөдөр хамгийн ихээр хайрлаж, нандигнаж байсан хүнээрээ голдоо ортол гүтгүүлж, гутаалгаж үзлээ. Бүтэн амьдралаа авч үлдэх гэж Солонгон аашт нь эцсийн мөч хүртлээ тэслээ. Анх учраад би тэр хүнийг маш ихээр өрөвдөж билээ. Тэр үед ар.хинд живээд амьдрал нь т.а.м болсон үхмээр байна гээд явж байлаа. Олон сайхан ах нартай, өөрөө өвөөгийн хайраар өссөн учраас зүгээр л энэ хүнд туслая гэж гараа сунгасан. Чи үнэхээр надтай амьдармаар байвал ар.хинаас татгалзах хэрэгтэй гээд нэг сар хажууд нь манаж яваад оросоос эмч авчирч таван жилээр кодлуулсан.Тэр үед амьдралын хэмнэл нь өөрчлөгдөж маш их уур уцаартай байдаг байлаа. Миний өмнөөс а рхинаа с гарсан мэт. Гэхдээ би эцсийг нь үзэхийг хүссэн учраас бүх араншинг нь тэвчдэг байсан. Төд удалгүй элгээрээ хэвтэж унтаад царай нь харлаад эхэлсэн. Тэр үед шинжилгээ өгье гэж гуйн барин үзүүлтэл С вирус нь хамгийн дээд түвшинд очсон байлаа. Эмч хэрвээ ар.хи уухаа болиогүй бол шууд шок болох байж гэж билээ. Тэрнээс хойш зургаан сарын турш эмэнд нь явж, өдөр бүр ам руу нь хийж өгнө. Заримдаа мартаж санах үе гарангуут маш дэ.эрэлхүүгээр сэтгэлгүй гээд л загнадаг байлаа. Удахгүй эдгэх юм чинь гээл тэвчээд өнгөрдөг байлаа. Тэгээд эдэгсээн. Нойрны буруу хэмнэл байнгын гадуур хооллодог бүх зүйл нь хамгийн буруу хэвшилтэй байлаа. Таван кг бууз, кетчуптай хөргөгч угтаж байлаа. Муу нуухаар сайн илчил гэж энэ хооронд би жирэмсэллээ. Тэр миний хэвлий рүү цохиж байгаад зулбуулсан. Би явхаар шийдсэн. Буцаж гуйж ирээд гэрээсээ гаргахгүй хоёр хоног уйлан дуулсан. Би түүнийг уучилсан төд удалгүй Бумбардай минь ээждээ ирсэн. Төд удалгүй ээжийнхээ эгч нарыг аваад Сутай явна гээд 4000 км орчим 11 аймаг дамнасан аялал хийсэн. Тэр үед өөрөө өвөө эмээ дээрээ өссөн учраас 4 настай хүний цай хоолыг холдуулчихгүй юмсан гэж хэрэндээ л хичээсэн. Анх бид хоёрыг хамт байхад Зөөсий эгч дээрээ байдаг байсан. Тэр аялалаас хойш Зөөсий ирж очдог болсон. Зөөсий маань үнэхээрийн сэтгэлийн хаттай сайн охин яаж тиймхэн зүрх тэр их зүйлийг давж тээж явааг бодоод харамсдаг. Би хэзээ ч Зөөсийд чанга дуугарч байгаагүй. Өнөөдрийн пост бол цэвэр гүтгэлэг байлаа. Би нэртэй хүний зүстэй охин. Надад хүүхэд наснаас суусан суурь хүмүүжил ёс суртахуун ү.хэ н ү.х тэ л минь хамтдаа явах болно. Тэр өдөр гэрт ороход Зөөсий усанд орчихсон, би үеэл эгчтэйгээ хамт орж охиныхоо саатуулагч өвөөгийнхөө 100 жилийн ойд өмсөх хувцсаа аваад гарсан. Зөөсий харин надад уйлаад Ананда эгчээ та явах гэж байгаа юмуу гэж асуусан. Би “Эгч нь нүдээ сохлуулахаа а.лдсан. Аав чинь дүүг нь зулбасага гэсэн, намайг зай..лаарай гэсэн. Дүүд нь эгч нь ийм амьдрал үзүүлмээргүй байна” гээд нэг асуулт асуусан. Тэр асуултад Зөөсий хариулсан. Арай ч үгүй байлгүй дээ гэмээр а ймшигта й зүйл. Солонгос аашт нь Бумбардайгаа төрүүлэх гэж юу эс үзсэн гэж бодно оо. Таван сартай жирэмсэн ү сдэж ч ирүүлээд таавчиктайгаа орцонд хөөгдөөд хоёр удаа зо дуул ж, хүүхдээ тогтоолгоод бурхан минь. Тэр бүх цаг үеийг бүгдийг нь ганцаараа уйлаад даваад гарч байлаа. Ээждээ хэлчихвэл эргээд бидний амьдрал хэзээ ч эвлэхгүй. Ах нартаа хэлчихвэл амьдрал дуусна гээд бүгдийг нууж тэвчиж ирсэндээ. Энэ бүгдийн цаана түүний нэр хүнд бүтэн амьдралаа л бодож явлаа даа. Цагаан сарын өмнө бас найман сартай з одуулчихаа д дуусгая гээд байж байтал уйлж хайлан Солонгост тоглолттой гээд бас бусдын дунд нэрийг нь авч гарах гэж хацартаа ногоон туяа энгэрээрээ дүүрэн х өх няц явж байлаа.Хүүхдээ л эсэн мэнд төрүүлчих юмсан гэж хичээсэн дээ. Тэр хүний сэтгэцийн эмгэг ааш аягыг бол яриад ч хэрэггүй. Эргэн тойрныхон нь надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй өнгөрсөн одоогийн амьдралыг нь. Нэг удаа цагдаа дуудсан зүрх савлаад би шууд эх нялхас явсан хамаатных нь эмч рүү яриад хүмүүст мэдэгдмээргүй байна гээд нууцаар тариа шингэн залгуулаад шөнө цүдгэр гэдэстэй үеэл эгчтэйгээ явсан. Цагдаа дуудахаар бүртгээд авдаг юм билээ. Өглөө ээлж солигдохоос өмнө надаар өргөдөл бичүүлж авах гээд ичихчгүй эгчийн гэрийн гадаа үүрээо ирээд аваад явсан. Бас л тэр хүнийг бодоод уучилсан. Түүний дараа хүүхэд минь эвгүйтээд Интэрмэд эмнэлэгт хэвтсэн Тэр хооронд сошиалд элдэвийн зүйл бичээд яг л өнөөдрийх шиг хүн гутаан до.ромжлоод би бас тэвчээд өнгөрсөн. Тэнгэр шиг гэдэстэй эхнэртээ урам өгөх нь байтлаасаа шөнийн 2 цагт Солонгосын визэнд байршуулсан мөнгөө авъя гэж нэхэж ирж билээ бурхан өршөөг. Солонгон аашт нь төрлөө. Үүний дараа энэнээс ч аймшигт амьдрал эхэлсэндээ юун гам барих. 14 хонолгүй надаас хоол цай нэхнэ. Байнгын үгэлж яншина. Тэгээл юун гам барих хамаг бие сэнгэнээд ээжүүд минь мэднэ дээ. Маш ихээр өөртөө гутаж билээ. Тэгээл Солонгон аашт нь тэр хүний хажууд зүгээр л амьдаараа ү.хэж байгаагаа мэдээд нэг сар гарантай байхдаа Вип сургалт 7 өнгийн эвэнтээ хийж эхэлсэн дээ. Тэрнээс зайтай л байвал чих амар тайван байдлыг мэдэрдэг байлаа. Саяхан Далай багшид мөргөлөө буцаад Солонгост бүтэн биеийн шинжилгээ би нүдний хагалгаанд орсон. Над шиг хагалгаанд орчихоод эвэнт хийгээд тоглолтынх нь хамаг лайв бэлтгэл дээр нь явж байдаг хүн байх уу. Тэгээд нүдний эм маань 1 уутандаа 4 ширхэг өдрийн 3 удаа уудаг ерөнхийдөө өдрийн 16 цаг унтах ёстойн байна лээ. Гэтэл би 6 цагийн нойртой нүдний урдуур ус гүйсэн мэт тэгээд байнга нүд аргаад анилдаад. Гэсэн ч би бүгдийг амжилттай хийсэн. Гэтэл намайг найзын маань дэргэд маанайж мангайчаад сог.туу юмуу хаашайн гэж загнаад маш их ичсэн гомдсон. Маргааш өглөө нь буцахаар болж 00 ороод гарах хооронд л намайг элдвээр хэлж до.ромжлоод хагалгаатай нүд рүү минь цохисон. Оч будраад арай ч үгүй байлгүй дээ гээд итгээгүй тэгсэн чинь за.йл ги.чий минь амаа хамхиж яваарай гээд буудлаас хөөсөн. Тэр үед миний сарын тэмдэг ирж байсан сандраал уйлаал гараал хэдэн км цусаа урсгаж алхсанаа мэдэхгүй байна. Зүгээр л өмссөн хувцастайгаа гараад ирсэн. Орой нь нисэх байсан ч би эмнэлэг рүү гээ ийм зүйл боллоо гээд залгасан маргааш нь 1 дэх таараад тэгээд эмчилгээнд явсан энэ хооронд 1 удаа яаж байна гэж асуугаагүй харин надад тусалсан миний найз руу я н.ха н г.и.чийгээр дуудаад энэ з улбаса гаа аваад зай.лаарай гэсэн байсан.Ийм байдалд орсон ээж хүн онгоцноос буугаад хамгийн түрүүнд үр лүүгээ очсон. Шууд аваад тэр аймар газраас гарч ирсэн. Харин тэр сошиалаар зураг тавьж хүүхдээр шоудаж байхдаа 1 хувцастай нь 3 хоног хүзүү салтаа нь нурчихсан шөнийн 1 цагт Зөөсийд үлдээгээд өөрөө алга байсан. Бодит үнэн гэвэл энэ. Надад жудаг гэж байгаа учраас тэр 2 эмэгтэй 1 хүүхдийг дурьдаад яахав аяандаа ард түмэн олоод мэдчих хойно. Баахан зүйл биччихлээ. Тэгээд охиноо аваад өсөж төрсөн гэр өвөөгийнхөө 100 жил рүү явсан. Та нар минь харсан л байх наанаа гарч инээгээд цаашаа харж уйлаад тэр арга хэмжээгээ сайхан дуусгасан. Энэ цаг мөчийг хүртэл энэ бүгдийг зөвхөн цээжиндээ тээж явлаа. Гэхдээ эмэгтэй хүн хичнээн гомдсон ч бардам байлаа ч эцсийн мөч хүртэл хүлээдэг л юм билээ. Тэр арга хэмжээн дээр ороод ирэх байх гэж сүүлийн мөч хүртэл хүлээж байгаад за за бүх зүйлийг зогсооё гээд Солонгон аашт нь өөрөө гараад дуулсан даа. Эр хүн дууг тэр дууг бас чамд зориулж дуулсан. Харин чи өнөөдөр бүгдийг өөрөө цэг тавьсан. Миний энэ бичсэн амьдрал та нарт минь бүү тохиолдоосой гээд Солонгон аашт нь амьдаараа жишээ боллоо шүү. Амьдрал энгийн байхдаа сайхан 1 хаалга хаагдсан ч нөгөө хаалга үүдээ дэлгэдэг нь жам юм. Үүнийх нь хариу болгож дуучин Т.Дэлгэрмөрөн ч тайлбар хийснийг хүргэж байна. Тэрбээр “Солонгон аашт өнөөдөр өөртөө тохиолдсон амьдралаа хэнч уншсан бухимдахаар бичиж илэрхийлжээ. Тиймээ би түүнд гар хүрсээн. Би тэр үйлдэлдээ эмзэглэнэ ээ, хүн болсон хойно. Гэхдээ таны уншсан сэдэв миний амьдралд ийнхүү өрнөсөн билээ. Анандаа надаас 11 дүү тэр нас залуу ч мундаг ухаантай эмэгтэй. Харамсалтай нь авир ааш, араншин бол үнэндээ намайг аав нь юм шиг л уурлуулдаг байлаа. Ананда ээжтэйгээ өссөн эцгийн хайр үзээгүй болоод тэрүү эр хүнийг хүн чинээ үздэггүй нэгэн байсан ч хайртай ах нартаа хамгийн сайн дүү нь харин тэд надад тохиолддог яршигтай авирыг нь даанч мэдэхгүйлдээ.Бид хоёр ээжийнх нь баярын үйл ажилгаан дээр танилцаж хоёр биенээ олж харцгаасан юм. Нэг өдөр Ананда гэртээ урьж хоолоор дайлан тэндээсээ шууд live хийж олонд түгээдэг нэвтрүүлэгтээ оролцуулснаар бидний өнөөдрийн амьдрал эхэлсэн юм. Үнэхээр хөөрхөн сайхан бүсгүйтэй таарсан би амьдралаа эхнээс нь эхлэе гэж бодон хэлсэн бүхнийг нь биелүүлсээн. Тэр надаас тархиа кодлуулхыг хүссэн би ч хэлснээр нь таван жилээр тархиа кодлууллаа. Оросын буриадын эмч зөвлөх эмчийн хамтаар Анандагаар батлан даалт хийлгэж би гэдэг ү.хэх гэж байсан амьтан ингэж амьдралаа өөрчилсөн юм. Өнчирж үлдсэн охин бид хоёр дээр ирсэн Анандадаа бид хоёр байдгаа зориулж амьдрал хөгжилтэй болж ирсээн. Эмч нар бидэнд нэг л зүйлийг захисан нь “хэзээ ч тархиндаа код хийлгэсэн хүний хажууд ар.хи хэргэлж болохгүй” гэсэн хатуу сануулга өгсөөн .Гэвч Ананда минь тэгээгүй ээ. Би ойлгодог байлаа залуу хүн хэмээн өөртэйгөө зүйрлэж. Харамсалтай нь энэ сог_толт шогтолт хэрээсээ хэтэрч нэг л өдөр “чи ү.хсэн эхнэрээ х…оор байгаад а.лсан биз дээ” хэмээн хэлсэн өгүүлбэрээр хорсол зэвүүцлийн гал дүрэлзсэн юм. Нүд харанхуйлсан миний тархиар цахилгаан татуулж түүнийг гэрээсээ хөөсөөн. Тэр үед Ананда охиныхоо нөхрийн гэрт амьдардаг байлаа. Би сүүлд мэдсэн дээ хөөрхөн охинтойг нь. Тийм үгийг сонссон хүн ухаанаа а.лдаад ямар ч өөрийгөө хянах чадваргүй болчихдог юм билээ. Ингэж бидний жаргал гунигаар солигдсон юм. Тиймээ би өршөөсөөн уучилсан гэлээч ар.хидалт шоудалт үргэлжилсээр.Тийм болоод охиноо аав нь авсан байхдаа гэж би боддог. Энэ бүхнийг Зөөсий минь нүдээрээ хардаг байсан болохоор хэсэг хугацаанд ээжийнх нь эгчтэй хамт байлгасанч яаж бид хоёр тусдаа байж чадах вэ дээ. Анандаа ямар зов.лон үзсэн аав охин хоёр дээр ирсэнээ мартсандаа. Зөөсий бид хоёр гаднаа баяртай ч дотроо айдастай болж эхэлсэн нь Ананда төрүүлсэн охиноо үр хүүхэд шигээ анхаардаггүй байсан нь бид хоёрт маш том цочрол болсон юм. Тийм болоод ч Зөөсийтэй учраа олдоггүй байлаа. Энэ бүхнийг зохицуулах гэж ёстой би хохь чинь гэдэг шиг юм болсондоо.Үрээ хайрлаагүй хүн хүний үрийг хайрланаа ёстой лөөлөө. Сүүлдээ би найз нөхдийнхаө үгийг тоохгүй Ананда руугаал тэмүүлсэн юм. Энэ бүхэн миний найз нөхдөд ажиглагдаад байгааг тэд надад хэлсэнч би тоогоогүйээ.Одоо бол би харамсаж байна андуудаа.Заа энэ мэт ааш араншин цадигаа а.лдсоон. Сог.тох тоолондоо Зөөсийг уйлуулж би аргаа барахдаа утсаараа бичлэг хийж өглөө нь харуулдаг байлаа. Мөн ч их бичиж устгасандаа.Т өмөр замын эмнэлгийнхэн сайн мэднэ дээ онигоо.Хөөрхөн охинтой боллоо хамгийн гол нь Зөөсий бөөн баяр. Харамсалтай нь Анандаа хөхүүл байж ууж идсээр уурлаж бухимдсаар. Сүүлдээ би энэ хүн зүгээр биш хэмээн боддог болсон юм. Ёстой үрээ өөрөө өсгөж ямархан байсныг минь миний найзууд мэдэх биздээ. Саяхан бид хоёр хол замыг хамтдаа туулж далай багшид мөргөн мөн дээр нь биендээ шинжилгээ хийлгүүлж би Анандагийнхаа -3 нүдийг эмчлүүлж өөрөө боломжгүйгээ мэдээд үлдсээн. Ананда миний тоглолтын хажуугаар Солонгост ивэнт зарлаж хагалгаатай нүтдэй мөртлөө өөрийгөө ядрааж дээрээс нь уугаастай. Эх нь өөрөө энэ араншингаас нь айдаг ийм зүйлийг харж байгаа би эцэг шиг нь хэдэн үг хэлсний төлөө харин намайг “чи муу хонцын шээс” намайг яаж ч чадахгүй хэмээн авирлахад нь усанд орж байсан би үнэхээр чи ямар азгүй п… вэ гээд алгадаад хаясан. Хариуд нь Анандаа хүний нутагт нэгнээ орхин одож хаана байгаагаа хэлэхгүй алга болсондоо.Онгоцны буудал дээр мөнч их хүлээсэндээ чамайг. Би итгэхгүй байсаан, яаж хүний газар таних мэдэх хүгүй үлдэж чадав аа. Ингээд би нислээ. Анандаа ирдэггүй ээ. Сонсох нь ээ, айл айл хисэн нүдээ үзүүлж байгаа сурагтай.Угаасаа гам алдсан нүдийг дахин үзүүлэх шаарлагатай болсон биз. Нутагтаа ирсэн би ямар их зэвүүцэлтэй тулгарч хоёр үрээ хайрлан асраастай. Гүйээ ядаж нялх үрээ санаад ирж болноо доо гэсээр хөдөө би тоглолтоор явах болчихлоо. Нэг тоглолтод оролцоод иртэл нялх үрийг минь аваад Зөөсийг нус нулимстай нь үлдээгээд арилсан байлаа. Ийм хатуу сэтгэлийг үзээгүй би үнэхээр түүнийг үзэн ядаж энэ бол хайр биш юм байна энэ бол заль байна хэмээн бодож өнөөдрийн тэнэг алхамыг тэсэлгүй хийчихлээ. 18 жил ханилсан хайраа шо.роонд булсан надад хоёрхон жил амьдарсан хайргүй хүнтэй амьдрах нь түүнээс ч хэцүү байсныг өнөөдрийн миний шийдвэр харуулж байна. Одоо миний сэтгэл амарлаа яахад ч би бэлэн болоод үлдлээ. Юм бүхэн учиртай байсан юм шүү. Би бол сайн аав сайн хүү сайхан сэтгэлтэй хүн байсныг хоолны нэвтрүүлэгч байсан хүүхэн хэрхэн Солонгон аашт болон хувирсныг харцгаана биз ээ… Эцгийн хайр үзээгүй хүний толгой том гэж сонсож байснаас харж байгаагүй би Анадаагийн нөхөр нь биш эцэг шиг нь байсан юм шүү. Инээдтэй үнэхээр ингээд дуусаж байгаад санаа амарлаа. Би өөрөө дуусгасан юм мэдэв үү.‼ …Нэг зүйлийг нэмээд хэлчихье. З одуур х ү чир хий лэ л дотор амьдарч явсан эм зоргоороо та нартай өдөр бүр хоолны live хийгээд уулзахгүй л дээ. Харин ч зол жаргалтай гэрэлтэж явсныг хараа байлгүй. Намайг харин ёстой хүмүүс мэдэх байхаа. Харин та нар мэдэхгүй хүнээ надаас мэдэж авлаа, гүйцээ” гэсэн байна.

ТАНД ТУСТАЙ ДАРААГИЙН ЗӨВӨЛГӨӨ ТУУЛАЙ ЖИЛ ?
Ямартаа ч АЗ ЖАРГАЛТ ЖИЛҮҮДИЙН НЭГ.
1. ГЭРЛЭЛТИЙН жил; 2. ГЭР бүлээрээ, ах дүү төрөл төрөгсдөөрөө амар амгалан харилцах, эвлэрэх, эвсэх жил;
3.УРТ УДААН БАЯР БАЯСГАЛАНТ АМЬДРАЛЫН мөн чанарын бэлэг тэмдэг;4. ЭЛБЭГ ДЭЛБЭГИЙН бэлэг тэмдэг;
5. АЗ ЖАРГАЛЫН бэлэг тэмдэг… гм6. ШИНЭийг таних мэдэхэд таатай жил;7. ТӨЛӨВЛӨГӨӨТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛд таатай жил;
8. ОРОН БАЙР, СУУЦАА шийдвэрлэхэд таатай жил гэнэ. copy Хүн бүр зурхайд итгэдэггүй ч зарим үед зурхай уншиж, сэтгэлээ засан багахан дэм авахыг хүсдэг хүн цөөнгүй. Ирэх онд ордуудын хувьд ямар үйл явдал хүлээж байгаа талаарх зурхайг хүргэж байсан бол энэ удаад РИА Новости агентлагт Оросын астрологич Юлия Рольникийн нийтлүүлсэн 12 жилийн зурхайг хүргэж байна.  Хулгана жилтэн

Төрсөн он: 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020
Хулгана жилтнүүдийн хувьд туулай жил аз жаргалтай мөч байна. Ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжих, амьдралаа сайжруулах боломжууд гарна. Ажил хэрэгтээ амжилтад хүрэхийн тулд шинэ зүйл суралцах ёстой.

Танд өөрийгөө болон чадвараа нээн гаргах боломж гарч ирнэ. Энэ оны таны хувьд материаллаг тал дээр таатай байна. Таны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр үр шимээ өгч, таны орлого нэмэгдэнэ. Хувийн амьдралын тал дээр өнөөгийн харилцаагаа сайжруулах боломж гарна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын харилцаа хүлээж байна.

Үхэр Төрсөн он: 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021 Үхэр жилд төрсөн хүмүүсийн хувьд Туулай жилд ажил, карьерт өөрчлөлт гарна. Таны цаашдын хувь тавилан ихээхэн шалтгаалах чухал сонголт хийх шаардлагатай болж магадгүй.

Оны хоёрдугаар хагаст мэргэжлийн үйл ажиллагаанд илүү таатай байна. Та хүчин чармайлтынхаа ачаар зорилгоо биелүүлж, амжилтад хүрнэ. Ирэх онд санхүүгийн хувьд таатай байна.

Та өөртөө илүү итгэлтэй болж, шинэ сонирхолтой хүмүүсийг өөртөө татна. Ирэх онд хайр дурлалын харилцаа үүсгэхэд таатай.

Бар

Төрсөн он: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022
Бар жилтнүүд ирэх Туулай жилд аз одоор дүүрэн байна. Ирээдүйд том үсрэлт хийх гараа нь ирэх он байж магадгүй. Гэхдээ ажил, карьерын тал дээр хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй.

Чухал шийдвэр гаргахын өмнө олон талаас нь сайтар тунгаан бодох хэрэгтэй. Туулай жилд стратеги төлөвлөлт хийх, шинэ төслүүдийг боловсруулахад таатай. Та зорилгодоо хүрэхийн тулд хичээл зүтгэлтэй ажиллах шаардлагатай болно. Оны сүүлд таны хүчин чармайлт үр шимээ өгч, та амжилтад хүрнэ.

Туулай

Төрсөн он: 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023

Ирэх он Туулай жилтнүүдийн хувьд тун чухал. Учир нь чухамхүү энэ онд цаашдын хувь тавилангаа тодорхойлох шийдвэрүүдийг гаргана. Энэ он амьдралын олон талбарт шинэчлэлийн жил байна.

Таныг хөгжих, урагшлахад саад болж буй зүйлсийг олж тогтооход тохиромжтой цаг. Түүнчлэн шинэ ажил үйлс, төсөл эхлүүлэх, эртнээс бодож байсан төлөвлөгөөгөө биелүүлэхэд таатай. Санхүүгийн тал дээр одоо байгаа хөрөнгө мөнгөө үрэн таран хийхгүй байх нь чухал. Төлөвлөгдөөгүй зардал гарах эрсдэлтэй.

Хувийн амьдралын тал дээр шинэ үйл явдлууд гаран. Ганц бие хүмүүс хайраа олох магадлалтай.

Луу

Төрсөн он: 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012

Луу жилд төрсөн хүмүүсийн хувьд ирэх жил холимог нөлөө үзүүлнэ. Багагүй хүндрэлийг даван туулах шаардлагатай болно. Гэхдээ цэцэн ухаан, зорилгодоо хүрэх тэвчээр гаргаснаар оны сүүл гэхэд та бүхий л сорилтыг давж чадна.

Ажил хэрэгт үүссэн асуудлыг шийдэхэд хамтын ажиллагаа, нөхөрлөл тус болно. Ирэх онд та бусдын тусламжгүйгээр аливаа хүндрэлийг даван гарч чадахгүй. Оны туршид орлого тогтвортой, зарим үед бага зэрэг өснө. Гэхдээ үүнийг дагаад зардал ч нэмэгдэж болзошгүй.

Хувийн амьдралын тал дээр ирэх онд олон өөрчлөлт гарах бөгөөд зарим тохиолдолд таагүй өөрчлөлтүүд ч гарч магадгүй.

Могой

Төрсөн жил:1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013
Могой жилд төрсө хүмүүсийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт эерэг байна. Гэхдээ зарим талаар хүндрэлүүд гарч болзошгүй. Та үүнийг цэцэн ухаан, тэвчээр гаргаснаар сорилтуудыг даван туулж чадна.

Энэ онд идэвхтэй үйл ажиллагаа эрхлэхийн тулд илүү их эргэцүүлж, амжилтад хүрэхийн тулд хүлээх хэрэгтэй. Карьерын хувьд бүх зүйл таатай байхгүй ч нөр их хөдөлмөр, тэвчээр, сэтгэл хөдлөлөө барих чадварын ачаар та сайн үр дүнд хүрч, бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадна.

Хувийн амьдралын тал дээр хайртай болон дотны хүмүүстэйгээ маргалдаж, харилцаагаа муутгахгүйн тулд тэвчээртэй байж, уур бухимдлаа хянах хэрэгтэй

Морь

Төрсөн он: 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014

Морь жилтнүүдийн хувьд ирэх он тийм ч тайван жил болж өнгөрөхгүй. Гэхдээ тааламжтай нөлөөлөл сөрөг муу бүхнийг зөөллөж, хүндрэлтэй зорилтуудыг амжилттай шийдэх боломж өгнө.

Ажил дээр хүндрэл гарсан ч та хөдөлмөрч, хичээл зүтгэлийнхээ ачаар бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Ирэх онд ажлын хамт олонтой зөрчилдөх, хөндлөнгийн хүмүүсийн атаархалд өртөх магадлалтай.

Мөнгө санхүүгээ зарцуулахдаа болгоомжтой байж, луйварчдаас сэрэмжил.

Хонь

Төрсөн жил: 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015

Хонь жилтнүүдийн хувьд ирэх он бүхэлдээ таатай жил болно. Таны амьдралын бүхий л талбарт харьцангуй тогтвортой байдал ноёлно.

Ажил хэргийн тал дээр бүх зүйл эерэг байж, таныг удирдлага, нөлөө бүхий хүмүүс дэмжинэ. Ирэх онд олон сонирхолтой хүнтэй танилцана. Та шинэ төсөл эсвэл бизнес эхлүүлж магадгүй.

Ганц бие хүмүүс өөрт тохирсон хүнээ олж магадгүй.

Бич Төрсөн жил: 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016Бич жилтнүүдийн хувьд хүндхэн жил болж магадгүй. Гэхдээ хувь тавилангийн бүхий л сорилтыг давахад туслах эерэг үйл явдлууд ч олон гарна.

Ажил дээр олон зорилт шийдэх хэрэгтэй болно. Маргаан, зөрөлдөөнөөс зайлсхийхийн тулд хамт олонтойгоо харилцахдаа сэтгэл хөдлөлөө хянаарай. Өнгөрсөн үеийн алдаагаа эргэцүүлж, алдаагаа давтахгүйн тулд буруугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр та урагшилж, сайн үр дүнд хүрч чадна.

Санхүүгийн хувьд ирэх жил тогтвортой байна. Гэхдээ аливаа тохиолдолд хэмнэж сурах хэрэгтэй.

Тахиа

Төрсөн жил: 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017

Тахиа жилтнүүдийн хувьд ирэх он зөрчилдөөнтэй жил болно. Нэг талбарт ололт амжилт дүүрэн байх бол нөгөө талд алдагдал хүлээж магадгүй.

Ажил болон карьерын хувьд хүндрэл, бэрхшээл гарч болзошгүй. Та ажлаа алдах эсвэл орлого буурах эрсдэлтэй.Ажлын тал дээр илүү тэвчээртэй, хүлээцтэй байж, шинэ найз нөхөдтэй бол. Найз нөхөд болон ижил сэтгэлгээтэй хүмүүс таны ажил хэргийн асуудлыг шийдэхэд тусална.

Хайр дурлал, хувийн харилцааны тал дээр ирэх он ихээхэн амжилттай байна.

Нохой

Төрсөн жил: 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018
Нохой жилтнүүдийн хувьд ирэх онд олон эерэг өөрчлөлтүүд гарна. Гэхдээ санаа амарч, хэт тайван суух зав гарахгүй.

Ажлын тал дээр та үр бүтээлтэй, идэвхтэй байх бөгөөд үүнийхээ төлөө зохих шагналаа хүртэнэ. Ажлын хамт олонтойгоо харилцахдаа тайван, нөхөрсөг байгаарай, ингэснээр та маргаан зөрөлдөөн, илүүц хурцадмал байдлаас зайлсхийж чадна.

Санхүүгийн тал дээр хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжил, аз сорьсон алхам хийх хэрэггүй.

Хувийн амьдралын тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ганц бие хүмүүс өөрт тохирох хүнтэй танилцаж, гал халуун хайр дурлалын харилцаа үүсгэнэ.

Гахай  Төрсөн жил: 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019

Гахай жилтнүүдийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт аз одтой, тааламжтай байна. Хамгийн гол нь таны өмнө гарч ирсэн шинэ боломжуудыг алдахгүй ашиглах хэрэгтэй.

Карьер, ажил хэргийн тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ажил дээр сайн, итгэлт харилцаа, тааламжтай уур амьсгал ноёлно. Ажил дээр эерэг өөрчлөлт гарснаар таны орлого нэмэгдэнэ.

Ирэх онд та бусад хүмүүсээс илүү хайр дурлалын тал дээр азтай байна. Ганц бие хүмүүс хань ижлээ олох боломжтой.  Энэ жил та онцгой анхаарах шаардлагатай цорын ганц зүйл нь эрүүл мэнд. Тиймээс асуудалтай нүүр тулахгүйн тулд өнөөдрөөс эхлээд биеэ чийрэгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах тал дээр анхаараарай.  Г.Бямбасүрэн

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!