Uncategorized

Б.Анх-Амгалан: “Үрийнхээ нулимсыг үзэхгүй” гэж ханьдаа амласандаа хүрч, дахиж ар.хи уухгүй

“ИЙМ АВЬЯАСТАЙ ЗАЛУУ ИНГЭЖ ЯВАА НЬ ДААНЧ ХАЙРАН” “Дахиад дуулуулъя. Төгөлдөр хуурыг л гоё тоглодог гэж бодсон чинь гитарыг “уйлуулж” байна шүү дээ. Ёстой авьяастай юм аа. Ийм сайхан авьяастай залуу ингэж явах гэж. Даанч хайран” хэмээн хүмүүс санаа алдана. Цугларсан олны нүргэлсэн алга ташилт түүнийг микрофон, гитар хоёрын өмнө дахин очууллаа. Залуу “Яах вэ, ямар дуу дуулах вэ” гэж огтхон ч эргэлзэж, тээнэгэлзсэнгүй. Шууд гитараа аваад “Чамайг бодсоор нулимсаа арчин суухдаа Гэнэт чамайг ороод ирнэ гэж санасангүй” гээд эвлэгхэн дуулж эхэллээ. Түүний эвлэг хоолой, гитарын уяхан эгшигтэй хоршино, тойрон зогсоо хүмүүс намуун тайван, яруу эгшигт автана. Ийн гитараа сурмаг гэгч нь тоглосоор хоёр дуу дуулаад бослоо. “АХ НЬ ЧАМАЙГ НУТАГТ ЧИНЬ ҮНЭГҮЙ ХҮРГЭЭД ӨГЬЕ” Олны дундаас нэгэн хүн түүн дээр очоод -Чи нөгөө NTV телевизээр гарсан залуу мөн үү? -Мөн. Гэхдээ би бичлэгээ үзээгүй ээ. -За, ашгүй. Чамайг яаж олох вэ гээд бодож байлаа. Ашгүй энд таарлаа. Би Замын-Үүдэд амьдардаг юм. Маргааш буцна. Замаараа чамайг үнэгүй хүргээд өгье. -За. Чамд утас бий юү? -Байхгүй. -Өнөөдөр хаана хонох вэ? -Явж байгаад л нэг орцонд. -Маргааш яаж уулзах вэ. Чамайг хаанаас авах вэ? -Мэдэхгүй. -Тэгвэл одоо яах вэ? -Мэдэхгүй.Ярилцлагадаа төрсөн нутаг болох Дорноговь аймгийн Сайншанд суманд очих хүсэлтэй ч замын зардалгүй гэж ярихыг нь сонсон, туслах сан гээд түүнийг зорьж ирсэн иргэн яах учраа олж ядан яриагаа дуусгав. Тэдний яриа ийн дуусахад Сүхбаатарын талбайд цугларсан хүмүүс дахиад дуу дуулуулах хүсэлт “гитарчин залуу”-д тавьлаа. Үүнийх нь хариуд толгой дохиод, гэдрэг эргэлээ. СОНСГОЛООРОО ХӨГЖИМ ТОГЛОЖ СУРСАН СОД АВЬЯАС Түүнийг Байгальмаагийн Анх-Амгалан гэдэг. 34 настай тэрбээр Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат. Багын урлагийн авьяастай, сонсгол сайтай байсан Б.Анх-Амгалан мэргэжлийн сургууль төгсөөгүй. Сонсголоороо, өөрөө төгөлдөр хуур, гитар зэрэг хэд хэдэн хөгжим тоглож сурчээ. Түүний хамгийн тоглох дуртай ая нь “Stratovarius-Forever”. Багаасаа ижилдэн дасаж, гал голомтоо бадраасан хань нь “Анхны хайр” киноны энэ дуунд дуртай байжээ. Тиймээс хайрлаж, дурлаж, ханилж ижилдсэн ханьдаа тоглож өгөхийн сурд тэр оролдсоор байгаад сонсголоороо сурчээ. САНАСНААР БОЛДОГГҮЙ АМЬДРАЛ Хоёр биенээс нь “ургасан” хөөрхөн хүүтэй болж, амьдралыг, алс холын ирээдүйгээ хамгийн гэгээлгээр, сайхнаар төсөөлж байтал тэдний хүслээр даанч болсонгүй. Хайрт хань нь 2009 онд ходоодны хорт хавдрын улмаас өөд болж, нэгнээ мөрлөн өндийсөн хос баганы нэг нь хорвоогоос буцлаа. Нэгэнт ирсэн уй гашуу, хагацлыг яалтай. Санаснаар болдоггүй амьдралыг яалтай.Гэнэтийн тохиолдсон уй гашууд харамссан, ханийнхаа араас гашуудсан Б.Анх-Амгалан сэтгэлээр ихэд унаж, бор да.рс амсах болж. Анхандаа нэг их уудаггүй байсан ч өдөр хоног өнгөрөхийн хэрээр түүний сэтгэл санаа улам хямарч, уух бор да.рсны хэмжээ, давтамж ч нэмэгдсээр. Төд удалгүй “Саран хөхөө” театраас гарч, ажилгүй болов. Нэг л мэдэхэд тэр “Ганц юм яаж олж уух вэ. Хэнээс мөнгө гуйх вэ” гэж бодох болжээ. “Өнөөдөр шараа яаж тайлах вэ” гэдэг бодол л түүний толгойд эргэлдсээр, амьдралынх нь чухал нэгэн зорилго болсоор хэдэн жилийн нүүрийг үзэв. ГАНЦ ЮМНЫ МӨНГӨ ОЛОХЫН ТӨЛӨӨ Л ТЭНҮҮЧИЛЖ ЯВАА ОН ЖИЛҮҮД Ганц юмны мөнгө олохын тулд юу эсийг хийх вэ. “Яаж мөнгө олох вэ” гэж явахад нь нэгэн санаа төрсөн нь авьяасаа ашиглах, төгөлдөр хуур тоглох байлаа. Яг энэ үед “Улаанбаатар өртөө” зорчин явагчдын хүлээх танхимдаа төгөлдөр хуур байрлуулжээ. Тэгснээр төгөлдөр хуураа тоглох, авьяасаа хөглөх, хэд гурван төгрөг олох боломж түүнд бүрдэв. Үүнийг ч Б.Анх-Амгалан ашигласан, олон түмэн эрвийх дэрвийхээрээ тусласан. Харамсалтай нь, олны өгсөн мөнгийг тэр нэг л зүйлд зарцуулсаар өдий хүрчээ. Хүн мөнгө өгөнгүүт дэлгүүр рүү харайлгана. Ганц юм авч ууж, дотроо засчихаад дахиж ирээд төгөлдөр хуур тоглоно. “Төмөр зам дээр төгөлдөр хуур тоглодог залуу” гэдэг тодотголтой болжээ. Б.Анх-Амгалан өчигдөр Сүхбаатарын талбайд ирж, гитар тоглон, дуу дуулсан. “Авьяасын ундарга юм аа” гэж олон хүн толгой сэгсэрсэн түүнтэй ярилцлаа.ВОКЗАЛ НАМАЙГ ТОГЛУУЛАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ТӨГӨЛДӨР ХУУРАА “ЗАСВАРТАЙ” ГЭЧИХЛЭЭ -Бид хэд таныг хайн, вокзал дээр оччихоод ирлээ. Тэднийх “Засвартай” гээд төгөлдөр хуур руугаа иргэдийг ойртуулахгүй байна. -Тийм үү. Уг нь зүгээр л байсан юм даа. Намайг тоглуулахгүй гэсэндээ хураачихаж. За, яах вэ төгөлдөр хуур тоглох өөр газар надад олдоно оо. Би одоо “Их дэлгүүр”-ийн таван давхарт төгөлдөр хуур тоглож байгаа. Би эхнэрээ алдсанаас хойш ингэж амьдарч явна. Өнөөдрөөс нээрэн би ар.хи огт уухгүй, амсах ч үгүй байхаар шийдлээ. Одоо ар.хи уухгүй байгаа. ӨӨРИЙГӨӨ ХӨГЖМӨӨР Я.ЛНА -“Ар.хинаас гаръя” гэж бодох, бодит үйлдэл хийх ондоо. Та өөрийгөө яаж я.лъя гэж бодож байна вэ? -Хөгжмөөр л я.лна даа. -Та хамгийн сүүлд хэзээ ар.хи уусан бэ? -Өчигдөр (уржигдар) орой. -Өнөө өглөө ар.хи ууя гэж бодогдсон уу? -Бодогдсон. Ар.хи уумаар байсан ч би өөртөө “Битгий уу. Одоо боль” гэж хэлсэн. Тэгээд л уугаагүй. ОЛОН ТҮМНЭЭС ҮНЭХЭЭР ИЧЛЭЭ, АР.ХИ ДАХИЖ УУХГҮЙ -Бор да.рснаас гарахаар шийдэхэд тань юу нөлөөлөв? -Ард түмэн нөлөөллөө. Ялангуяа тэр телевизийн бичлэг. Ингээд явж байхад “Ах аа, би таныг мэднэ шүү дээ. Та нөгөө хөгжимчин хүн байна” гэдэг. Хүнд чинь ичих нүүр гэж нэг юм байна шүү дээ. “За одоо больё. Би ингэж явах хүн мөн үү” гэж бодогдсон. -Мэдээж ар.хинд орохыг, ингэж амьдрахыг хэн ч хүсэхгүй. Та өмнө нь ар.хинаас гарах оролдлого хийж байв уу? -Ийм оролдлого хийж байгаагүй. Үнэнийг хэлэхэд сүүлийн хэдэн жил “Ар.хи яаж уух вэ. Ар.хины мөнгө яаж олох вэ” гэж л бодож амьдарлаа. Зарим өдөр бараг 4-5 750 грамттай ар.хи уучихдаг. Мөнгөгүй болвол вокзал руу ороод л төгөлдөр хуур тоглоно. Хүмүүс надад мөнгө өгнө. Өнөөхөөр нь дахиад ар.хи авч ууна. Одоо дахиж ингэж амьдармааргүй байна. Одоо хангалттай.Өнөөдөр би нээрэн ээжтэйгээ ярьсан. “Ээж ээ, хүү нь ажил хийх гээд Өмнөговь руу явж байна” гэсэн. Тэгсэн чинь ээж “Хуцаад бай. Чи фэйсбүүк дээр байна. Чи надад нэг данс өгөөдөх” гэдэг юм даа. Худлаа хэлээд баригдчихгүй юу. -Та ээждээ яагаад худлаа хэлсэн юм бэ? -Ингэж яваагаа ээждээ мэдэгдүүлэхгүй гэсэндээ л. Ээж минь мэдвэл сэтгэл нь зовно, шанална. Намайг ер нь иймэрхүү амьдарч байгааг ээж мэддэг. Санааг нь зовоохгүй гэсэндээ худал хэлээд баригдчихлаа. Ээж минь бие муутай, хөл, зүрх муутай. Хамгийн гол нь ээжийгээ зовоомооргүй байна. Ээждээ худал хэлсэндээ гэмшиж байна. “Ээж ээ, би Сайншанд руу явлаа” гээд хэлчихсэн, бас. Одоо энэ юуны (Төв шуудан) хажууд байдаг үнэгүй утсаар ярьсан. -“Одоо очлоо” гэхэд ээж нь бөөн баярлаж байна уу? -За, тэгээд очиж байгаад болох байлгүй дээ. Ямар ч байсан хүний эх, би хүний ганц хүү. Ээж минь намайг “Хүрээд ир” л гэж байна лээ. -Та төгөлдөр хуур тоглоод өдөрт хэдэн төгрөг олдог вэ? -Яг галт тэрэгний суудлын үе таараад, хүн ихтэй үед өдөрт 100 гаруй мянган төгрөг олдог. Тэгээд уугаад л байхгүй. -Тэгэхээр ээждээ очих, нутаг руугаа буцах зардлын мөнгө хангалттай олдог юм байна. -Уг нь бол тийм ээ. Ар.хи уух гээд явахаар мөнгө олддог. Эрүүл болохоор, нутаг руугаа буцъя гэхээр мөнгө олддоггүй. БИ ӨӨРИЙНХӨӨ ЧАДЛААР Л НУТАГ РУУГАА ЯВНА -Түрүүний ярилцлаганы доор, сая ч гэсэн хүмүүс таныг нутаг руу үнэгүй хүргээд өгье гэж байна. Та зөвшөөрөх үү?-Яах юм бэ. Би өөрийнхөө чадлаар явахыг хүсэж байна. Хүнд ичих булчирхай байх хэрэгтэй. Надад туслая, “Сайншанд руу үнэгүй хүргээд өгье” гэдэг хүмүүс зөндөө байдаг. Вокзал дээр хүртэл манай Сайншандын хэдэн жолооч нар байгаа. “Чи одоо болиоч. Би чамайг аваад явчихъя” гэдэг. Би зөвшөөрдөггүй юм аа. Өөрийнхөө чадлаар л явмаар байна. ЭЭЖДЭЭ, ХҮҮДЭЭ, ХАМААТНУУДДАА ТӨВӨГ УДАХГҮЙН ТУЛД ИНГЭЭД МӨРӨӨРӨӨ АМЬДАРЧ ЯВНА -Танд хамаатан садан бий юү. Таныг гэдэг үү, тусладаг уу? -Ер нь бол ах дүүсдээ, ээждээ төвөг болохгүйн тулд би ингээд мөрөөрөө явж байгаа. Одоо утсаар ярихад захын ах, дүү маань намайг машинаар ирээд авна. Гэхдээ би хамаатан садан, ээж, хүүдээ төвөг удмааргүй байна. Надад олон ах, эгч бий. Би л өөрөө ийм болчихоод уулзахгүй зугтаад байгаа болохоос. -Та нутагтаа очоогүй, ээжтэйгээ уулзаагүй хэр удаж байгаа вэ? Коронавирус гарснаас хойш. Одоо харин нутаг буцъя гээд ар.хи уухгүй байна шүү дээ. Гэхдээ би ийм байдалтай очихгүй. Би Сайншандад очихдоо хамгийн түрүүнд найзындаа очно, усанд орж, хувцсаа солино. Тэгж байж л ээж дээрээ очно. Юу гэж би иймэрхүү царай зүстэй орох вэ. -Хүү нь Сайншандад амьдардаг юм билээ. Хэдэн настай вэ? -Би ганц хүүтэй, 15 настай. Хүү минь хөгжим сонирхдог сурагтай. “БИ ЭСТРАДЫН ДУУЧИН” ТЭМЦЭЭНД ТУСГАЙ БАЙР ЭЗЭЛСЭНТаныг “Би эстрадын дуучин” тэмцээнд оролцон, тусгай байрт шалгарсан гэж сонссон. Үнэн үү? -Үнээн. Би 2004 онд оролцсон. Дуучин С.Гантогоо, Л.Насанбуян, “Мотив”-ын Ганбаа нарт даруулаад тусгай байр эзэлж байлаа. Тэр тэмцээний дараа Ч.Насантогтох гавьяат “Миний хүү аравдугаар ангиа төгсөөд л хүрээд ир” гэж хэлсэн, тухайн үед.-Та сургуулиа төгссөнийхөө дараа Насантогтох гавьяаттай уулзсан уу? -Уулзаагүй. Дорноговь аймгийнхаа “Саран хөхөө” театрт босоо морин хийлчээр 10-аад жил ажилласан. -Тэгэхээр ажлаасаа 2009 онд гарсан юм байна. -Тийм ээ. ХАНИА АЛДСАНДАА ХАРАМСАЖ, ГАШУУДСААР АР.ХИНД ОРСОН -2009 онд таны хань өөд болсон. Ханиа а.лдахад танд хүнд туссан нь мэдээж. Хүүгийнхээ, ээжийнхээ төлөө гээд “бүдрэхгүй” байх боломж танд хэр байв? -Байсаан, байсан. Яг ингэж яваад би л буруутай. Хань бид хоёр арван жилийн найзууд. Нэг ангид сурдаг байлаа. Өндөр биетэй, хөөрхөн охин байв. Хүслээр бодлоор амьдралыг яалтай. Ханиа би яг гар дээрээ а.лдсан байхгүй юу. Хань минь на.с ба.рахынхаа өмнө “Хань минь чи, үрийнхээ нулимсыг битгий үзээрэй” гэж надад захьсан. Би хаалгаа гаднаас нь түгжчихсэн, ах дүүсийг нь оруулаагүй. Учир нь нэгэнт өөд болох гэж байгаа хүн дээр орж ирж мянга уйлалдаад яах вэ дээ. Би өөрөө л тэвэрч байгаад ханиа а.лдсан. Анхандаа тийм ч их уудаг байгаагүй. Бага зэрэг л уудаг байлаа. Хотод ирснээс хойш л хальтирчихлаа. Коронавирус гарснаас хойш уулгүй нэг ч өдөр өнжөөгүй. СУМЫН ТӨВД ДУУ ХӨГЖМИЙН БАГШ ХИЙГЭЭД, НАМ ГҮМ АМЬДРАХЫГ ХҮСЭЖ БАЙНА-Та цаашид хэрхэн амьдрахыг хүсэж байна вэ. Хөгжимчин мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажиллах уу? -Театрт дахиж ажиллахгүй. Ямар ч байсан аль болох хурдан ээж, хүү хоёр дээрээ очно. Дахиж ар.хи уухгүй. Одоо сумын төвд дуу хөгжмийн багшаар ажиллаад, сэтгэл амар, сайхан амьдрахыг хүсэж байна. Би одооноос амьдралаа, ээжийгээ, үр хүүхдээ л бодъё. Нэгдүгээрт, “Аав нь ийм хүн” гэж хүүхдэдээ би харагдмааргүй байна. Хоёрдугаарт, ханьдаа “Үрийнхээ нулимсыг үзэхгүй” гэж амласандаа хүрмээр байна. Гуравдугаарт, ээжийгээ зовоомооргүй байна. Тиймээс өнөөдрөөс би ар.хийг нам зогсоосон. Тэгж л хэлмээр байна. Нээрэн одоо миний өвөрт ар.хи бус ундаа байгаа. Ингэж хэлээд тэрбээр өврөөсөө ундаа гаргаж ирээд, уув. “Энэ худлаа ингэж байгаад дахиад уучих биз” гэж надад битгий эргэлзээрэй. Би эр хүн. Хэлсэндээ, зорьсондоо заавал хүрнэ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!