Uncategorized

Ц.Даваасүрэн: Оюутолгой харин хоёр тэрбум ам.доллар буюу дөрвөн их наяд төгрөгийг аваад гарч байгаа. Гэхдээ бидэнд буцаагаад тавхан хувь буюу 300 сая төгрөг л өгч байгаа.

Засгийн газар төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан. Ингэхдээ яам, агентлагийн дарга нарын цалинг 30 хувиар бууруулах, хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт олгох, оюутнуудын 70 мянгыг зогсоох, нийгмийн дааталын шимтгэлийг нэг хувиар гэх мэт нэлээд хэмнэлт хийсэн төсөв болсон. Засгийн газрын өргөн барьсан төсвийн тодотголын талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Засгийн газар төсвийн тодотголоор хэд, хэдэн байдлаар татварыг нэмэхээр оруулж ирсэн байсан. Хямралын үед татвар нэмэх нь хэр оновчтой шийдвэр вэ?
-Эдийн засаг хямарчихсан, хүн ам орлогогүй, иргэдийн ихэнх нь цалингийн, тэтгэврийн зээлтэй байна. Энэ үед нийгмийн эмзэг хэсэг рүү очиж байгаа мөнгийг багасгах юм бол ядуурал улам нэмэгдэнэ. Энэ асуудал дээр анхаарах ёстой. Мөн эдийн засаг хямрахаар компаниуд хүнд байдалд ороод ихэнхи нь банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй болчихсон байна. Өнгөрсөн оны өдийд 300 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл байсан бол одоо нэг их наяд болчихсон гэж байна. Иргэд, компаниуд зээлээ төлж чадахаа больчихсон гэсэн үг. Энэ үед нь татварыг нэмбэл ямар байх вэ. Компаниуд улам хүндэрнэ.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувиар нэмэгдүүлэх төсөл орж ирсэн. Ингэхдээ нийгмийн даатгал төлж байгаа бүх хүнээс авах шимтгэлийг нэмэгдүүлэх юм уу. Ямар нэгэн зааг бий юү?
-Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх нь олон хүн ажлын байртай болгочихьё гэж байгаа бизнес эрхлэгчидэд бүр хүнд тусна. Ажилтнуудынхаа цалинг нэмэх нь бүү хэл байгаа ажилчдаа ажилуулахад хүндрэлтэй болно. Яагаад гэхээр цалинг нь нэмэхээр нийгмийн даатгалын шимтгэл нь нэмэгдэх гээд байдаг. Аль ч төрлийн татварыг хямралттай үед нэмэх нь сайн зүйл биш. Ялангуяа хүн амын орлоготой холбоотой асуудал байна. Хямралын үед татвар нэмэх нь сайн зүйл авчрахгүй. Хямралын ард гарахын тулд ажлын байр бий болгож, хүн амыг орлоготой байлгаж байгаа бизнес эрхлэгчид л авч гарна. Нэг үгээр хэлбэл, бизнес эрхэлж байгаа хүмүүс энэ хямралын ачааг үүрч гарч байна. Ер нь нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээс илүү бааз суурийг өргөтгөх чиглэлээр ажиллах нь зүйтэй. Жишээ нь нийгмийн даатгал төлөгч, ажлын байр олгогчийг олон болгох чиглэлээр арга хэмжээ авбал татвар нэмэгдэнэ шүү дээ. Хувийг нэмэхээсээ илүү, татвар төлөгчийн тоог нэмэгдүүлэх нь зөв. Түүнээс биш татварыг нь нэмээд компани, аж ахуйн нэгжүүдээ дампууруулаад байвал хямралын ард гарахгүй. Өнөөдрийн энэ хямралын ард гарах арга замд ямар ч шинэ зүйл алга. Нөгөө л ярьдаг зүйлээ яриад сууж байна. Бидэнд асар их боломж байна. Монголд өнөөдөр алмазаас бусад бүх баялаг байна. Баялагаа үр ашигтай болгох чиглэл рүү тодорхой арга хэмжээ авах, 50 сая малаа яаж эргэлтэд оруулах, 200 төгрөгийн хонины нэхийг адаглаад2000 төгрөг болгох гээд маш олон зүйл дээр ажиллах боломж байна. Зүтгэж, хөдөлмөрлөж байж мөнгө олох тал руу нь Засгийн газар хөтөлбөрөө оруулж ирж ажиллах юм бол үр дүн гарна.-Татвар нэмж, хэрэглээгээ хумиж байна. Үүнээс өөр ямар хэмнэлт хийх ёстой вэ?

-Бид хямраад, хямралын гарцыг дотогш нь чиглүүлээд, ядарсан ард түмэн, бизнесийнхэнээсээ танах, өгч байгаа мөнгөө багасгах тухай яриад байна. Гэтэл гадагшаа Оюутолгой, Тамсагийн орд асар их мөнгө алдаж байгаа. Тэрнээс хоёр, гуравхан хувь авахад л бидний яриад байгаа зүйлээс хэд дахин их мөнгө олох боломж байгаа. Цалин хаслаа гээд гуравхан тэрбум төгрөг. Оюутолгой харин хоёр тэрбум ам.доллар буюу дөрвөн их наяд төгрөгийг аваад гарч байгаа. Гэхдээ бидэнд буцаагаад тавхан хувь буюу 300 сая төгрөг л өгч байгаа. Тамсагийн ордоос бид өсөн нэмэх рояалти авч болно.

-Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж байна. Та өмнөх парламентад эдгээр хуулиудыг батлалцсан шүү дээ. Үнэхээр хойшлуулах шалтгаан байна уу?

-Би Эрүүгийн хуулийг дэмжихгүй байсан. Яагаад гэхээр олон зүйлийг эргэж харах шаардлагатай байгаа юм. Эрүүгийн орчиндоо засах зүйлүүдээ засаж явахаас биш, нэг өдөр шууд орвонгоор нь эргүүлж болохгүй. Хүнийг онц ноцтойгоор гүтгэвэл зүгээр зөрчил гэж үзнэ. Шар сонин цэцэглэх байхгүй юу. Захиалгаар таван сая төгрөгөөр хүнийг яаж ч гүтгэж болно. Хүн гүтгэхийг эрүүгийн биш болгож байна гэдэг нь улс оронд эмх замбараагүй байдал үүсгэнэ. Хөрөнгөтэй хүн өртөөд байхааргүй тийм хууль болсон. Жишээ нь компани дээр эрүү үүсгэдэг шинэ хууль явж байгаа байхгүй юу. Компанитай байвал компаниа өгөөд байна. Компанитайгаа холбоод эрүү үүсгээд, компанигүй хүн өөр дээрээ үүрээд, шоронгийн хаалга татна. Энэ мэт олон зүйлийг засах ёстой. Эрүүгийн хууль дээр алдаатай зүйлүүд их гарсан. Үүнийг өөрчлөх ёстой. Ц.Даваасүрэн: Газрын тухай 7 багц хуулиа эргүүлэн татаж, энэ хугацаанд нийслэлийн ерөнхий төлөвлөлтийг хийнэ
БХБ-ын сайд Ц.Даваасүрэн газрын тухай хуулийг эргүүлэн татаж байгаа асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Ерөнхий сайдтай нийслэлийн хотын ерөнхий төлөвлөлттэй холбоотой асуудлаар санал солилцсон. Энэ хүрээнд ойрын хугацаанд нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, түгжрэлийн асуудлаар тодорхой шийдвэрүүдийг гаргахаар болж байна. Нийслэлийнхний хамгийн хүндрэлтэй асуудал бол газрын асуудал байдаг. Тиймээс өргөн барьсан байгаа Газрын тухай 7 багц хуулиа эргүүлэн татахаар болж байна. Энэ хугацаанд нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийг хийхээр болж байна.
Энэ төлөвлөлтийг хийсний дараа газар олголтын асуудлыг шийддэг болно.Мөн орон нутгийн иргэд бэлчээртэй холбоотой асуудлуудыг сайн шийдээгүй байна гэж шүүмжилж байгаа. Орон нутгийн иргэд газраа хамгаалахын тулд тухайн газраа тусгай хэрэгцээнд авдаг. Гэтэл газрын хуулиар үүнийг нь байхгүй болгочихсон. Ингэхдээ сум дундын отрын бүс, хадлангийн газрыг л тусгай хэрэгцээнд авна гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн газрыг тусгай хэрэгцээнд авахаа байсан” хэмээлээ. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар эрх баригчид сөрөг хүчнийхнийг сумласан байгаа билээ. Өөрөөр хэлбэл, өөрсдөө хийхгүй хэрнээ сөрөг хүчин болох АН, ХҮН-ын гишүүдээр могой бариулах ажлаа сургамгай хийлгэж байна. Харин өнгөрсөн 2019 онд өөрчлөлт оруулж байсан Үндсэн хуулийг дахиад оролдох гэж байгааг ард түмэн болон улстөр судлаачид, зарим УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна.Тухайлбал, гишүүн Ц.Даваасүрэн “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нэрийдлээр ард түмний сонгох эрхийг булаах гэж байна. Бид хүн бус нам сонгодог Пропорцианаль тогтолцоо руу шилжвэл ард түмэндээ нэр нүүрээ барсан, дахин хэзээ ч сонгогдохооргүй болсон мөнөөх авлигач, оффшерчин, банк дээрэмдэгч, эх орныхоо эрх ашгаас урвагч хулгайч нар намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болно. Үндсэндээ Төрийн эрх ард түмний мэдлээс гарч, нам руу шилжинэ гэсэн үг. Цаашид би Үндсэн хуулийн талаар тогтмол мэдээлэл өгнө. Энэ долоо хоногт санал асуулга явуулах байх. Тиймээс олон түмэнд мэдээлэл сайн өгөх болно. Миний гол болгоомжилж байгаа зүйл бол сонгуулийн тогтолцоо болоод байна. Одоо бид Мажоритар тогтолцоогоор сонгуулиа явуулж ирсэн. Тухайн нэр дэвшигч хүн бүтэн сарын хугацаанд өөрийгөө ард түмэндээ танилцуулж, тодорхой үнэлэмж бий болсны дараа ард иргэд төр бариулах төлөөлөө сонгодог. Тиймээс төр барих эрх ард түмний гарт байдаг юм. Одоогийн үндсэн хуулийн өөрчлөлтөөр зөвхөн намын нэрээр намын нэр дугуйлаад сонгуулийн үр дүн гарна. Ийм байж болохгүй. Сонгуулиар НАМ сонгох уу? ХҮН сонгох уу? Одоогийн УИХ-ын сонгуулийн тогтолцоо буюу мажоритар тогтолцоо нь хүн сонгож УИХ-ын гишүүнээ тодруулдаг. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр оруулж ирэх гэж буй пропорциональ тогтолцоо бол зөвхөн намын нэр дугуйлж сонгоно. Намууд тэдэн хувийн санал авлаа гэдэг сонгуулийн дүн гарна. Үүний дараа намууд авсан хувиараа намынхаа гишүүдийг УИХ-ын гишүүн болгоно.Жишээ нь МАН нийт сонгогчдын 20%, АН нийт сонгогчдын 10% санал авбал, МАН-14 хүн, АН-7 хүнийг УИХ-д оруулна. Эдгээр хүмүүсийг та бүхэн сонгуулиар харахгүй, саналыг нь сонсохгүй. Тэд сонгуулийн дараа л харагдана. Харь элэгтэн байсан ч та бүхэн мэдэхгүй. Одоогийн мажоритар тогтолцоогоор бол та бүхэн гишүүдтэйгээ нүүр тулж, саналыг нь сонсож, гарыг нь барьж, хүнийг нь үнэлэж сонгодог. Тиймээс та сонгуулийн аль тогтолцоог дэмжиж буйгаа коммент хэсэгт илэрхийлээрэй.Хэрэв Мажоритар тогтолцоог дэмжиж, сонгох эрхээ авч үлдэхийг хүсэж байгаа бол ҮНДСЭН ХУУЛЬ – СОНГОХ ЭРХЭЭ ХАМГААЛЦГААЯ! фейсбүүк групп, цахим хөдөлгөөнд нэгдэж үзэл бодлоо илэрхийлнэ үү” гэжээ

Related Articles

Back to top button
error: Content is protected !!