Uncategorized

Х.Батмэнд:Жанцанноров гуай, Сосорбарам гуай, Болдсайхан эмч нартай олны хөлийн газар мэнд мэдэлтгүй. Дуугардаггүй юм

Дуучин СТА Х.Батмэнд: Жанцанноров гуай, Сосорбарам гуай, Болдсайхан эмч нартай олны хөлийн газар мэнд мэдэлтгүй. Дуугардаггүй юм. Эсвэл нэг муухай харснаа, – Гүй ээ хө чинь хэн билээ?! Хаана юу хийдэг билээ гэх. Маш эвгүй байдалд оруулж орхино. Хүнгүй газар тааралдвал, – Заа, Мэнд хүүгээр сонин сайхан юу байна даа? Дуулаад л хүнгэнүүлээд л явна уу? Хоолой гүрээ сайхан биз?! Дуулаад л байгаарай! Чи там.хи татдаг билүү, Үгүй билүү гээд сүрхий найзархаж ирээд там.хилана. Тэр үедээ бол овоо хүн шиг сайхан юм ярина. Заа тэгээд хэдхэн хоногийн дараа хаа нэгтээ тааралдчихаараа юу болчихсон юм бүү мэд. Яг л надад гомдчихсон гэлтэй ярвайгаад дээгүүр харчихдаг юм. Би бүр мэддэг болчихсон тул тийм үед нь мэндэлдэггүй ээ. Ер нь тийм хүмүүс хаа газар бий. Мөөеө аварга бас тиймэрхүү ааш авиртай хүн байсан гэдэг. Тэр нь мэдэгддэг л байсан. Манай нутгийн улсын начин С.Буянт ах залуудаа мөн тиймэрхүү байв. Хүмүүс тэрийг бас мэддэг тул найр наадмын үеэр аль болох холхон байхыг хичээдэг байсан гэдэг. Угаасаа сүр бараа ихтэй сүрдмээр хүн л дээ. Баяр наадмын өдрүүдэд ярихдаа шүдээ зуугаад л хөмхийгээ зуун харц нь ширүүсээд ирвэл хүн ойртолтгүй. Эвгүй бол ер нь шаагаад унагах нүү дээ гэмээр болчихно. Буянт ахтай жирийн үед уулзахад бол маш сайхан ярина.Олны хүндлэл хэт ихээр хүртээд ирэхээр хүн бялуурна гэж байдаг юм. Ердөө бялуурчихаж байгаа хэрэг л дээ. Тэгээд бас л нэг юм дутаад ч байна уу, хэн нэгэн дургүйг нь хүргэчихээд байдаг ч юм билүү бүү мэд. Ямар ч л байсан тиймэрхүү хүмүүстэй болгоомжтой харьцах хэрэгтэй. Өөр иймэрхүү ааштай хүмүүс өчнөөн бий л дээ. Манай найз дуучид, бөхчүүд, улс төрчид, бизнесмэнүүд гээд яг тиймэрхүү нөхдүүд сүүлийн үед бүр л олшрох шинжтэй харагдаад байгаа. Өнөө орой бөхийн өргөөнд маш олон дуучдын тоглолттой. Тийм хүмүүстэй уулзана гэхээс халарч байна. Дээрлэхэж доромжлоод байгаа нь ч мэдэгдэхгүй, тоглоод байгаа нь ч мэдэгдэхгүй тийм хүмүүс өнөө орой олон ирнэ. Би бол тоглоом ойлгодог бас даадаг хүн л дээ. Гэхдээ шууд олон дунд мэндэлж болдоггүй хүмүүс хэцүү. Би бас хэр баргийн хүний ая эвийг олчихдог, бүүр болохгүй шиг бол хүнд мөчөөгөө өгөхгүй зодолдчихдог үе байсаан. Одоо бол үнэндээ хүн амьтантай муудалцмааргүй, бас гуйж гувшмааргүй байна. Заримаас нь бүр хол баймаар болдог… .. .. .. .. .. .. .. .. ..

Related Articles

Back to top button
error: Content is protected !!