Uncategorized

ДУУЧИН УКАГИЙН НӨХӨР Г.ЭРДЭНЭЧУЛУУН ААВТАЙГАА НИЙЛЖ, ОРОСЫН ИРГЭНЭЭС ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАХУУЛИЙН МӨНГӨ ГУЙВУУЛЖ АВЧЭЭ

“Киви” хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаярын нөхөр Г.Эрдэнэчулуун өөрийн төрсөн аав болох “Эрдэнэ үйлдвэр”-ийн ерөнхий захиралын үйлдвэр эрхэлсэн орлогч дарга асан З.Ганбаатар руу оффшор компаний дансаар их хэмжээний мөнгө шилжүүлдэг байсан талаар Isee.mn сайт мэдээлжээ. Тэрбээр дуучин Укагийн хадам аав З.Ганбаатар нь 4,3 тэрбум төгрөгийн хахуул авч, Их Британийн Лондон хотод хоёр давхар орон сууц худалдан авсан байдаг байна. Ингэхдээ дээрх хууль бус, хахуулын мөнгөө төрсөн хүү Г.Эрдэнэчулууныхаа нэр дээрх оффшор компаний дансаар авдаг байжээ. Улмаар ОХУ-ын “СП ЗАО ИВС” хамтарсан үйлдвэрийн захирал Зимин Алексей Владимировичээс авсан хахуулын мөнгөө хүү Г.Эрдэнэчулууныхаа “Роwer Wit limited” компанийн БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн “NSBC” /Эн Эс Би Си/ банк дахь … дугаарын ам.долларын дансаар авч байсан байна. Тодруулбал: 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 765,000 ам.доллар, 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 510,000 ам.доллар, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 600,000 ам.доллар, 2011 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 480,000 ам.доллар, 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 520,000 ам.доллар,2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 500,000 ам.доллар буюу нийт 3,375,000 (гурван сая гурван зуун далан таван мянга) ам.доллар буюу 4,347,312,050 (дөрвөн тэрбум гаруй) төгрөгийг шилжүүлэн авсан байна. Ингэхдээ хуурамч гэрээ байгуулж, авдаг байжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!