Uncategorized

Шилэн хоргоноос 20 кг жинтэй алтыг 15 настай хүү хуруугаараа чимхэж гарган 100 мянган төгрөгийн үнэтэй 10 ширхэг сугалаатай болжээ

Монголбанкны үзэсгэлэнд байрлуулсан шилэн хоргон дахь алтыг гаргасан хүн гарын арван хуруунд багтахуйц л цөөн байдаг. Тэдний нэг нь 15 настай сурагч хүү Даянбатын Тэмүүлэн болжээ.Гарын хүч, эв дүйгээ харуулж, багахан зайгаар 20 кг жинтэй алтыг гаргасан түүнтэй цөөн хором ярилцав.Д.Тэмүүлэн фэйсбүүкээс ийм төрлийн бичлэг үзсэн нь түүний сонирхлыг татжээ.Улмаар өнгөрсөн тав дахь өдөр хичээлээ тараад, ээжтэйгээ хамт Монголбанкны үзэсгэлэнг сонирхохын хажуугаар зөвшөөрлийн дагуу өөрийгөө сорихыг хүссэн байна.Тэрбээр “Алтыг жижиг зайгаар гаргахад хэцүү байсан.Маш хүнд, шилэн хоргоны нүх нь жижигхэн болохоор гар бүтэн орохгүй байсан. Гэхдээ хэдэн удаа оролдсоны эцэст гаргаж чадсан. Гарын эв дүй их хэрэгтэй юм билээ” хэмээн сонирхуулав.Үзэсгэлэнгийн үеэр шилэн хоргоноос алтыг гаргасан тохиолдолд 100 мянган төгрөгийн үнэтэй 10 ширхэг сугалаа өгөхөөр зохион байгуулсан байжээ.Д.Тэмүүлэн ирээдүйд удам залгасан бөх болохоор жүдо бөхийн спортоор хичээллэж байгаагаа бидэнд мөн сонирхуулсан юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!