Uncategorized

ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү эмчийн арьс нөмөрсөн маскыг хуулсан контейнер

Энэ сарын эхээр Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ болоод хувийн хэвшлийн Дөрөвдүгээр эмнэлгийн хооронд гарсан маргааны улмаас цахим орчинд нэлээдгүй шүүмжлэл өрнөсөн билээ.Тодруулбал,ХӨСҮТ-өөс хавдрын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж удахгүй нээлтээ хийх хувийн хэвшлийн Дөрөвдүгээр эмнэлгийн явган болоод тэргэнцэртэй иргэдийн зорчих, орж гарах гарцыг хааж хашаа барьсан. Уг үйлдлийг нь өрсөлдөөний хууль зөрчсөн хэмээн ШӨХТГ-аас үзэж улсын эмнэлэг хувийн байгууллагатай өрсөлдөж болохгүй, шударгаар өрсөлдөхийг сануулсан. Ийнхүү төд удалгүй тус барьсан хашааг буулгасан хэдий ч дахин контейнер тавьж нөхцөл байдлыг хүндрүүлсэн учир ШӨХТГ-ын дарга тус хоёр эмнэлгийн удирдлагуудтай уулзаж ярилцсан билээ. Тус уулзалтаар ХСҮТ-ийн зүгээс “Дөрөвдүгээр эмнэлэг” ХХК-ийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан үйлдэл гаргасан гэж ШӨХТГ-аас үзсэн юм.”ХСҮТ-ийн удирдлагууд Дөрөвдүгээр эмнэлэг рүү орох хөдөлгөөнийг хааж хаашаа хатгасан байжээ” ХСҮТ ЯМАР НЭГ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨХ БУС БАЙГУУЛЛАГА АТАЛ Тэгвэл ХСҮТ нь жилдээ 10 гаруй мянган өвчтөнг хүлээн авч үзлэг, оношилгоо, тусламж үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ энэхүү ачааллаа даахгүй, өвчтөнийг хэдэн сараар хүлээлгэдэг, тоног, төхөөрөмж эмнэлгийн орны хүрэлцээ дутмаг байдаг гэх мэт гомдол олон нийтээс ихэд ирдэг. Ерөөс тус эмнэлгийнхэн ачааллаа дийлдэггүй гэдгээ өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Хамгийн гол нь тэдний хүтээмжгүй, хүлээлгэдэг байдлаас болж иргэд эрүүл, мэндийн амь на.саараа хо.хирох тохиолдол гардаг юм.Ийм байтал өөрсдийнх нь ачааллыг бууруулах зорилготой байгуулагдсан 300 хүний ортой Дөрөвдүгээр нэгдсэн эмнэлгийг эсэргүүцэж явган хүний орц, гарцыг нь хаан хашаа хатгах бүр контейнер авчирч бөглөх гэх мэт бүдүүлэг үйлдэл гаргаж буй нь ямар учиртай вэ. Дөрөвдүгээр нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсноос Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал буурах нь тодорхой. Цаашлаад үйлчлүүлэгч нар ганц хавдрын эмнэлгийг царайчлах бус мөнгөө төлөөд илүү тохь, тухтай орчинд өөрөө эмчээ сонгоод үйлчлүүлэх боломжтой юм. Цаашлаад үйлчлүүлэхгүй байсан ч үүдний амрах хэсэгт амрах, тайван биеэ засах, аяга цай уух гэх мэт үйлчилгээг Дөрөвдүгээр эмнэлгээс авах боломжтой.Ерөөс Дөрөвдүгээр нэгдсэн эмнэлэг нь Япон стандарт, загвараар баригдсан эмнэлэг. Тиймээс иргэд тус хоёр эмнэлгийн алинаар нь үйлчлүүлэхээ өөрсдөө сонгох эрхтэй. Зарим иргэд тухтай орчинд хурдан шуурхай үйлчилгээ авахыг хүснэ.Тиймээс ХСҮТ-ийн удирдлагууд Дөрөвдүгээр нэгдсэн эмнэлгийнхэнтэй ойлголцож, хавдартай өвчтөнүүдийг үзэж, оношлох ачааллыг бууруулах чиглэлд хамтарч ажиллавал илүү зохилтой.Гэтэд ХСҮТ-ийн одоогийн ачааллыг бууруулах ямар ч сонирхолгүй мэт үйлдэл гаргаж орц, гарц, хог, зогсоолын хэрүүл хийх нь хэт ахуйн шинжтэй, эмнэлэг бус СӨХ-ийн дарга уу гэлтэй байна.Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, ХСҮТ нь авилгадаа идэгдсэн газар бөгөөд хавдартай иргэдийг гадаадын эмнэлэг рүү жуулчилж өгөхдөө 10-20 хувийг жуулчилж өгсөн эмч өөрөө авдаг байж болзошгүй гэсэн юм. Иймд бид тус хоёр эмнэлгийн байр байдалтай танилцахаар маргаан болоод буй газрыг зорилоо.”ХСҮТ-ийн удирдлагууд Дөрөвдүгээр эмнэлэг рүү орох хөдөлгөөнийг контейнерыг байрлуулсан байжээ” ИРГЭН ХААНА, ХЭЗЭЭ, ХЭНД ЯМАР ГАЗРААР ҮЙЛЧЛҮҮЛЭХЭЭ ӨӨРӨӨ ШИЙДЭЖ СОНГОХ БҮРЭН БОЛОМЖТОЙДөрөвдүгээр эмнэлэг нь ХСҮТ-ийн баруун урд байрлах бөгөөд орж, гарах дөрвөн гарцтай аж.. ХСҮТ-ийн яаралтай хүлээн авах төв болон автомашины зогсоолоос шууд харагдах энэхүү барилга нь нийт 13 давхар өндөртэй аж Харин иргэдийн шүүмжлэлд өртөөд байсан явган хүний зорчих хөдөлгөөнийг хаасан контейнерыг холдуулжээ. Бид энэ талаар тодруулахад,онтейнерыг Дөрөвдүгээр эмнэлгийн зүгээс холдуулж тавьсан гэсэн юм. Дөрөвдүгээр эмнэлгийн талаас удаа дараалан хамтран ажиллах, санал бодлоо солилцох талаар ХСҮТ-ийн холбогдох албан тушаалтнуудад тавьсан атал, ийм үйлдэл гаргаж байгаа нь хувийн хэвшлээс гадна иргэдийн эрх ашиг ч хөндөгдөж байгааг анхаарах нь зүйтэй болов уу.”Дөрөвдүгээр эмнэлгийн дотоод орчин” Дөрөвдүгээр эмнэлэг нь Япон стандартаар баригдсанаас гадна орчин үеийн бүхий л тоног төхөөрөмжийг ашиглах юм.Тус эмнэлгийн тохижилтын албаны дарга н.Болор-Эрдэнэ Манай эмнэлгийн хувьд хавдрын өвчлөлөөр гол чиглэл үйл ажиллагаагаа явуулж, ХСҮТ-ийн ачааллыг багасгах зориулалттай байгуулагдсан. Гадаад, дотоод засал бүгд Япон стандарт технологийн дагуу баригдаж хийгдсэн ба сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй, иргэдийн ая тухыг хангаж ирэх 10 сард үйл ажиллагаагаа эхлүүлэх зорилготой байна. Нийт хоёр барилгадаа 300 гаруй хүний ортой мөн ХСҮТ-өөр үйлчлүүлж байгаа иргэд манай эмнэлэгт ирж, ая тухтай орчинд амрах боломж ч чөлөөтэй байх боломжийг бүрдүүлсэн гэсэн юм.ХСҮТ нь жилээс жилд хүлээн авах өвчтөнүүдийн тоо нэмэгдсээр байгаа тул шинээр барилга барьж өгөхийг улсаас гуйж, царай а.лдсаар ирсэн нь нууц биш. Харин дөрөвдүгээр эмнэлэг нь энэ асуудлаас хамжих гэтэл өрсөлдөгч байгууллага гэж харахын оронд харилцан хамтарч, иргэдийн эрүүл мэндийн энхийн манаанд зэрэгцэн зогсохыг иргэдийн зүгээс хүсэж байгаа юм

Related Articles

Back to top button
error: Content is protected !!