Uncategorized

ТАНИЛЦ: Жүжигчин Бооёогийн 50 дөхөж яваа үзэсгэлэнт эхнэр Ганцэцэг

Хошин урлагийн “Шинэ үе” хамтлагийн ахлагч МУГЖ Н.Ариунболд буюу Бооёог үзэсгэлэнт эхнэр, цэцэг шиг дөрвөн сайхан охинтой гэдгийг мэдэхгүй хүн ховор. Сайн аав, халамжит ханийн тоонд зүй ёсооp багтдаг тэрээр дөрөв төрсөн ч төрөөгүй юм шиг сайхан эхнэрээрээ үргэлж гангардаг гэнэ лээ.Тэрээр алдарт эхийн хоёрдугаар одонг 2015 онд энгэртээ гялалзуулж байжээ. Анх ихэд нууцлaгдмал байсан түүний гэргий Ганцэцэг сүүлийн үед цахим орчиндоо тун идэвхтэй байх болсон. Өөрийн цахим хуудсаараа дамжуулан охид бүсгүйчүүддээ гоо сайхан, эрүүл мэнд, зөв амьдралын хэв маяг гээд бүхий л талын зөвлөгөөг харамгүй өгдөг.Тэрээр охидуудтайгаа тун нээлттэй яг л найзууд шиг байдаг гэсэн шүү. Жүжигчин Бооёо эхнэртэйгээ ханьлaaд 27 жилийг үджээ. Тэрээр өдөр бүрийг л анхных шигээ байлгахыг хичээж эхнэртээ цэцэг гэнэтийн бэлгийг хаpамгүй барьдаг гэнэ лээ. Хоёр охин нь Англид сурдаг бөгөөд амралтаараа гэртээ ирсэн байгаа билээ. Түүний том охин Амин-Эрдэнэ сошиал орчинд олон мянган дагагчтай. Ээжтэйгээ эндүүрмээр адилхан. Охидтойгоо яг л үеийн юм шиг харагддаг нууц нь тэрээр өглөө болгон 108 мөргөдөг бөгөөд 7 хоногийн нэг өдөр мацаг барьдаг гэнэ лээ. Мацаг барих нь хүнийг залуужуулах увидастай.Түүнийг хиймэл гоо сайхны мэс засалд орсон гэж ярьж байгаа хүмүүст хандаж “Бидний үед чинь зураг гэхээр юм бараг байдаггүй байлаа. Аавын минь түрийвчинд олон жил явсан зураг. Хүүхэд насандаа эргээд очвол юу өөрчлөх байсан бэ гэж бодогдох үе байдаг. Мэргэжлээ хамгийн түрүүнд солих байсандаа гэж бодогддог шүү. Ээж гэдэг эрхэм ажлыг нэр төртэй хашиж яваа маань сайхаан сайхан” гэжээ. Түүний тормогор алаг нүд нь нь хэвээрээ дөрвөн хүүхдийн ээж гээд биеэ орхилгүй биеэ үнэхээр сайхан авч явдаг. Хүмүүсийн ам дамжин хиймэл хэмээн яригддаг яриа нь багийх нь зургийг үзээд дуусгавар болсон бололтой. Ингээд түүний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна  

Related Articles

Back to top button
error: Content is protected !!