Uncategorized

Б.Жаргалсайхан:Хятадуудын гар хөл болоод боол шиг гүйж байсан хулгайчуудыг та нар сонгож дээрээ залсан

Алт нэг ухаад л уулын дайтай онгойсон том нүхнүүд үлдээдэг. Нөхөгдөхгүй. Ямааны ноолуур жил болгон ургадаг. Монгол ноолуурыг алтнаас дутахгүй үнэ цэнэд хүргэнэ гэж ганцаараа шахуу зүтгэдэг байсан цаг үе. Энэнээс хэдэн жилийн дараа “Үйлдвэр худалдааны сайд”-аар ажиллаж байсан богино хугацаанд чамгүй их ажил хийсэн. Зах зухаас нь дурдахад яг өнөөдөр сахал Эрдэнэбилэгт алдаж буцааж аваад байгаа энэ төмрийн ордыг тухайн үед Хятадуудад өгчихсөн байсныг ганцаараа зөрж гадас шиг байр сууриндаа зоолттой үзэлцсэний хүчинд авч Төмөрлөгийн үйлдвэрийн мэдэлд өгч байлаа.Тухайн үед тэгж аваагүй байсан бол манай урдчуул аль хэдийн уул, уулаар нь ухаад 230 сая тонн хүдрийг дуусгачихсан байх байсан. Жаргалсайхан юу хийсэн юм гэж хийгээгүйн тухай л ярьдаг болохоос хийсэн ажлуудын ач холбогдлыг мэддэггүй юм дөө. Хятадуудын гар хөл болоод боол шиг гүйж байсан хулгайчуудыг та нар сонгож дээрээ залаад байсан гэтэл өнөөдөр төр, нийгмийнхээ өнгийг хар даа.
Тэдэнтэй биш тэдэнд хууртдаг арчаагүй байдалтайгаа тэмц. Хожим үр хүүхдүүддээ: Аав нь, ээж нь саналаа зарж сонгуульд оролцож байлаа… гэж шившигтэй юм ярих хүмүүсийн тоонд л битгий ороорой гэж дотно ухаантай хүмүүстээ хэлж ойлгуулаарай

Related Articles

Back to top button
error: Content is protected !!