Uncategorized

Та санаа зовох хэрэггүй: Бурхан таныг хэнтэй гэр бүл болохыг аль хэдийнээ шийдчихсэн байгаа!

Дэлхий ертөнц дээрх хамгийн түгээмэл асуултуудын нэг, бид төрсөн цагаасаа эхлэн хэн нэгний заяаны хань болдог уу? Хүмүүс энэ асуултын хариултыг олох гэж олон мянган жилийн тэртээгээс эрэл хайгуул хийсээр ирснийг хувь заяаны гэрлэлт баталж байна. Хариулт нь тийм! Гараг ертөнц эсвэл хувь заяа, хэдийнээ бидний заяаны ханийг сонгочихсон байдаг. Өөрөөр хэлбэл гараг ертөнц хүн бүрт нэг бүрчлэн төлөвлөгөө боловсруулдаг гэсэн үг – нэг насаа хамт туулах хүнийг нь сонгоно. Үүнийг хэрхэн, яаж хүлээж авах эсэх нь таны мэдэх хэрэг боловч, хүссэн хүсээгүй та хувь тавилантайгаа эвлэрэхээс өөр аргагүй. Гараг ертөнц тухайн хүний заяаны ханийг сонгосон ч гэлээ, хүн өөрт төрөх мэдрэмж болон асуудалд хандаж байгаа байдлаараа өөр нэгнийг сонгох тохиолдол бий. Гэсэн хэдий ч тэрхүү гэрлэлт болон амьдрал нь бүтэхгүй. Заяаны ханьтайгаа учирсан үед гоо сайхан, хайр дурлал, нэг нэгнийгээ гэх сэтгэл зэргийг бүхэлд нь мэдэрнэ. Магадгүй заяаны хосууд учирч, гэр бүл болсон ч гэлээ хоёр тийш болж болно, хэдий тийм зүйл болсон ч эргээд цаг хугацааны эрхээр нийлэх нь гарцаагүй. Харин таны өмнө нь хайр сэтгэлийн холбоотой байсан хэн нэгэн яагаад амьдралд чинь гарч ирдэг гэж бодож байна? Та жинхэнэ хайртайгаа учрах болоогүй байна, учрах хүртлээ өмнөх хүнээсээ дахин сурч мэдэж, ойлгох зүйл байгааг гараг ертөнц анхааруулж хэлж байгаа юм. Гэхдээ тэр таны заяаны хань биш л бол мянга эргэж нийлсэн ч гэсэн, төд удалгүй өөр өөрсдийн зам мөрөө хөөх л болно. Орчин үед зүрх сэтгэлээрээ холбогдох нь гэр бүл болох хамгийн том үндэслэл гэж ойлгоход буруудахгүй. Хайр бол сарнай биш, бас кино ч биш. Хайр өвтгөнө, мэдрүүлнэ, шаналгана, сэтгэл түгшээнэ, сэтгэл хөдөлгөнө, гомдоллуулна бас амьдралыг өөрчилнө. Хэрэв таны учирсан хүн танд тохирохгүйгээс гадна, та хоёр нэг л болж бүтэхгүй байгаа юм шиг санагдаж байвал, та гараг ертөнцөөс заяасан хүнтэйгээ учраагүй л байна гэсэн үг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/221633/ © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!