Uncategorized

БАРИМТ: Үнэнд гүйцэгдэж, я.л.лагдагчаар татагдсан УИХ-ийн гишүүн Х.ГАНХУЯГ, Г.ДАМДИННЯМ нарын болон гэр бүлийнхний дансыг шалгана

Цаг хугацааны шалгарлаар бүх зүйл ил болж буруутан буруугүйгээ нотолж, буруутай нэгний булхай ил болдог жамтай. Хөгжлийн банкнаас албан тушаалаа урьуулан ашиглаж бусдад нөлөөлж, хээл хахууль өгөх замаар их хэмжээний зээл авч, түүнийгээ эргэн төлөөгүй болон захиран зарцуулахдаа мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтнуудын үйлдэл ил болж иргэдийн шүүхээр орсоор байна.Хөгжлийн банкнаас бусдад нөлөөлж зээл авсан, түүнийгээ зориулалтын дагуу зарцуулсан одоогийн УИХ-ийн гишүүн Х.Ганхуяг болон түүнийн найз Г.Дамдинням нарыг я.л.лагдагчаар татсан байна. Гишүүдтэй хамт Онцгой байдлын алба хаагч Ц.Мөнхбаярын нэр мөн тогтоолд дурьдагджээ.Ингэхдээ тэдний гэр бүлийн бүх гишүүдийн нэр дээрх дансыг болон хамаарал бүхий компани аж ахуй нэгжийн дансийг хуулийн дагуу шалгах нь зүйтэй гэж үзжээ.Учир нь УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Мөн энэ авсан зээлээ өдийг хүртэл төлөөгүй явсаар ирсэн байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаачлан тэд авсан зээлээрээ УИХ-ын сонгуульд зарцуулсан, авсан зээлээрээ өөр банк санхүүжүүлсэн гэх. Өөрөөр хэлбэл, хөгжлийн банкнаас зээл авч түүнийгээ дахин санхүүжүүлэх байдлаар ашиглажээ.Тодруулбал,УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн баримт ил болжээ. Баримт судалж үзэхэд, Г.Амартүвшин 2019 оны сүүлийн хагаст Монголын Улсын Хөгжлийн банкны захирлаар ажилласан хугацаандаа 327 тэрбум төгрөгийн зээлийг толгой мэдэн гаргасан байдаг аж. Тухайн үеийн зээлдэгчдийнх нь дунд 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг сервис” гэх компани багтсан байгаа юм. Тус компани гурван хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2018 онд автомашины засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр байгуулагджээ.Харин тэд чанаргүй зээлээ өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд мэдээллэхдээ:Х.Ганхуяг: “Хөгжлийн банкнаас авсан зээл бол УИХ-ын гишүүн болохоос өмнө болсон үйл явдал. Бизнес эрхэлж байх хугацаандаа тогтвортой үйл ажиллагаа явуулж, энэхүү зээлийг миний хамаарал бүхий этгээд авсан. Ингэхдээ зээлийн шаардлага, нөхцлийг хангаад хууль дүрмийнхээ дагуу авсан байдаг. Миний хувьд зээлтэй холбоотой шаардлагатай бүх материалыг хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй өгсөн” хэмээж байв.Тэд өнгөрсөн хугацаанд гишүүн биш байхдаа зээл авсан асуудлыг гишүүн болсон хойно нь улс төрийн зорилготой гаргаж ирж мэдээлж байгаад харамсаж байна гэж ундуйцан хэлж байсан.Харин тэдний үйлдэл их хэмжээний зээлийг авахдаа бусдад хээл хахууль өгсөн болон авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, эргэн төлөлт хийгээгүй, хууль бусаар өөр банк санхүүжүүлж мөнгө угаасан байж болзошгүй үйлдэл нь гэмт хэргийн үйлдэл агуулж байгаа учраас ийнхүү яллагдагчаар татсан байна.Тун удахгүй прокурорын байгууллагаас гишүүний бүрэн эрхээс нь түтгэлзүүлэн шалгах хүсэлтийг УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд илгээх аж. Шалгагдах үндэслэл байхгүй гэж ам бардам хэлсэн эрхэм гишүүдийн хэлсэн үг салхинд хийсч, залуу гишүүдийн эгнээнээс хасагдах нь ойлгомжтой болов

Related Articles

Back to top button
error: Content is protected !!