Uncategorized

3 долоо хоногийн дотор нойр булчирхайг сэргээх арга. Өвөөд маань нэг биш удаа тус болсон энэхүү аргыг танд танилцуулж байна

3 долоо хоногийн дотор нойр булчирхайг сэргээх арга. Өвөөд маань нэг биш удаа тус болсон энэхүү аргыг танд танилцуулж байна Нийтлэгч: Жаргал Нойр булчирхай – маш чухал дотор эрхтэн юм. Түргэн хоолонд донтох, хорт муу зуршлууд, амны зугаа гаргах зууш, хийжүүлсэн ундаа зэрэг өдөр тутмын амьдралд хэрэглэж байгаа хүчин зүйлс болгон нойр булчирхайд том цохилт болдог. Эхний ээлжинд тавгүй мэдрэмж төрөх төдий л байдаг. Үнэнийг хэлэхэд, бидний ихэнх нь өөрөө аяндаа гайгүй болно биз гээд тоолгүй орхидог нь

харамсалтай. Гэхдээ эхний шинж тэмдгүүд дээр стресс, химийн гаралтай эмүүдийн хэрэглээг нэмэхээр нойр булчирхайн өвчлөлөөс амархан салж чадахгүйд хүрнэ, Зарим үед өвчин даамжрах ч аюултай. Нойр булчирхайн өвчлөлийн анхны шинж тэмдэг хоол боловсруулах асуудлаар илэрнэ.

х

Цаашлаад элэг, зүрхний хэвийн үйл ажиллагаа ч доголдож эхэлнэ. Тоохгүй яваад байвал бие махбодийн эрхтэн бүр хөндөгдөнө: холецистит болон панкреатит, хүчтэй өвчний мэдрэмж, өндөр халуурах, дотор муухайрах, бөөлжих зэрэг… Харин цаашлаад – эмнэлэгт хэвтэнэ, хоолны чанд дэглэм баримтална. Гар доорх хоол хүнсээр эмчлэх нь 2 ургамлын ханд 1 х.х мөнх цэцэг болон булцуут цэцгийг 200 мл буцалсан усанд хийж хандална. 30 минут хандлаад шүүнэ. Хандыг хүйтнээр нь

х

уух ёстой. Илүү өндөр үр дүнд хүрэхийг хүсэж байгаа бол хоолноос хагас цагийн өмнө өдөрт 2 удаа хагас стаканаар ууна. Курс эмчилгээ 2 долоо хоног үргэлжилнэ. Гурвалжин будаа Зөвхөн тарагтай, тэгээд өдөр болгон хэрэглэж байж л үр дүнгээ өгөх эмчилгээ. Гурвалжин будаагаа кофе бутлагчаар бутлаад гурил шиг нунтаглана. Нунтагласан будаагаа 200 мл тарганд хийнэ. Тарагтай будаагаа хонуулаад дараа өдөр нь өглөөний цай болгон уугаарай. Сүүтэй яншуй 800 г яншуйг урсгал усанд

х

сайтар угааж жижиглэнэ. Сүүгээ хөөрүүл. Ногоогоо сүүнд далд ортол сүүгээ хийгээрэй. Гал дээр тавина, гэхдээ буцалгахгүй шүү. Өдөрт хэрэглэх тун: цаг тутамд 2 хоолны халбагаар. Хоормог Шөнө тавих тусгай бигнүүр бэлдэнэ. Танд хэрэгтэй зүйл гэвэл: даавуунд хоормогоо дэвтээгээрэй. Дараа нь хэвлий орчим тавина, зүүн талыг нь баримжаалаарай. Тэр хэсгийг хүнсний гялгар уутаар боогоод дээрээс нь дулаахан ороолтоор бэгнэнэ. Орой болгон 4 долоо хоногийн турш эмчилгээг хийнэ. Лаврын навч Халуун саванд хийсэн 0,3 л халуун буцалсан усанд 10 ширхэг лаврын навч хийнэ. Хонуулсны дараа усыг хөргөнө. Хоолноос 30 минутын өмнө 50 гр-аар ууна. 21 хоногт асуудлыг арилгах

х

Нойр булчирхайн өвчлөл хүндэрсэн талдаа байвал илүү үр дүнтэй аргаар эмчилнэ. Чухам өдөр болгон оройн хоолны оронд дараах аргаар бэлдсэн каш идэхийг зөвлөж байна. Орц: 200 г шар будаа 2 л ус 300 г хулуу 1 х.х цөцгийн тос Бэлдэх арга: Савандаа цэвэршүүлсэн усаа хийгээд буцалгана. Шар будаагаа угаагаад буцалж байгаа усанд хийнэ. Шар будаагаа болтол нь буцалгана.

х

Хулуугаа том ширхэгтэй үрүүлээр үрнэ. Будааны кашан дээрээ хийгээд нухаш болтол нь буцалгана. 1 х.х тосоо хийж хайлуулна. Бэлэн боллоо. Өдрийн турш өөрийн идэж заншсан хоол ундаа хэрэглэнэ. Харин оройн хоолны оронд ямар нэгэн нэмэлтгүйгээр энэ кашийг идээрэй.

х

Үр дүнг нь та долоо хоногийн дараанаас мэдэрч эхэлнэ, таныг бүтэн курс эмчилгээ болгохыг зөвлөж байна. Нойр булчирхай тоглоом биш гэдгийг ямар ч эмч танд хэлнэ. Анхны шинж тэмдэг илрэнгүүт л яаралтай арга хэмжээ авч зохих эмчилгээг эхлүүлэх шаардлагатай.

х

Шууд илэн далангүй хэлэхэд, хүмүүс өөрсдийнхөө эрүүл мэндэд огт анхаарал тавьдаггүй. Өвчин амьдралын тогтсон хэв маягийг эвдээд эхлэхээр л бид анхаарал хандуулдаг. Зарим тохиолдолд оройтсон ч байхыг үгүйсгэхгүй. Одооноос эхэлж өөртөө анхаарал тавь, дараа нь харамсах зүйл гарахгүй. Бас найз нартаа ч анхааруул! АНХААР: Ямар нэгэн эмчилгээ эхлүүлэхээс өмнө мэргэжлийн эмчийн зөвлөгөө зайлшгүй авсан байх ёстой!

х

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/236235/ © XopoM News

х

Би жил болгон зуслан дээрээ үхрийн нүдний навч хатааж бэлддэг. Ардын уламжлалт анагаах ухааны талаар төдийлөн мэдлэггүй танилууд маань намайг яах гэж ингэж өөрийгөө зовооно вэ гэнэ. Яагаад гэвэл байна шүү дээ: Ардын уламжлалт анагаах ухаанд үхрийн нүдний навчаар ханд бэлдэж ханиад томуу, тулай, үе мөчний үрэвсэл, давсагны өвчлөл, бөөрний чулуу болон арьсны

өвчин зэрэг төрөл бүрийн өвчнийг анагаахад өргөн ашигладаг юм. Энэ тухай “Мандаринка” сэтгүүлд ч бичсэн байсан. Үхрийн нүдний навч үүнээс гадна: С амин дэм ихээр агуулдаг, мөн мөөгөнцөр, гэдэсний шимэгч хорхой устгах бодис агуулдаг тул эдгээр өвчинтэй тэмцэнэ. Цусан дахь холестерины хэмжээг эрс багасгана, судас цэвэрлэнэ. Ингэснээр цус харвах, зүрхний шигдээс болох эрсдэлийг эрс багасгаж өгдөг. Яс бэхжих үйл ажиллагаанд оролцдог, шүдний эмалийг бүрдүүлж бэхжүүлж өгнө.

Мэдрэлийн системд сайнаар нөлөөлж стрессийн эсрэг тэмцэх чадалтай болгодог. Уураг ялгаруулах, глюкозын солилцоо, шим тэжээлтэй бодисын солилцоо, генетик мэдээлэл солилцох, нүүрс ус болон фосфорын солилцоог идэвхжүүлдэг. Бөөрний чулуу үүсэхээс хамгаална. Бие махбодиос зарим нэг хорт бодисыг гадагшлуулна. Нөхөн үржихүйн зарим нэг үйл явцад эерэгээр нөлөөлнө. Цэвэршиж байгаа үед тусална. Булчингийн үйл ажиллагааг дэмжинэ. Бронхийн өвчлөлийн үед цээж агшилт, тэлэлтийг дэмжинэ. Яс болон эд эсийн нэгдэлд идэвхтэй оролцоно. Эмэгтэй хүний бэлэг эрхтэн,

бэлгийн системийн үйл ажиллагаанд бүхэлд нь сайнаар нөлөөлнө. Тунгалгийн солилцоог сэргээнэ. Нүүрс ус шингэх үйл явцыг хурдлуулна. Төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. Үхрийн нүдний навчны ханд нь биед хуримтлагдсан илүүдэл шээсний хүчлийг гадагшлуулахад нөлөөлдөг. Үхрийн нүдний навчаар бэлдэх ханд Үхрийн нүдний шинэхэн навчийг буцалсан усанд хийж нэг цаг хандалж орхино. Шүүгээд ууна. Үхрийн нүдний навчны ханд нь бие махбодиос зарим

нэг төрлийн хорт бодисыг гадагшлуулна, бодисын солилцоог дэмжиж, цус тогтоох зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн туберкулез, ханиад томууны үед тустай. Үхрийн нүдний навчаар чанах ханд 300 мл усанд 50 г хатаасан навч хийж 20 минут зөөлөн галаар буцалгана. Шүүгээд ууна. Үхрийн нүдний навчаар чанасан энэ ханд нь бөөр, давсагны өвчлөлийн үед нэн тустай мөн хаван бууруулах үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл цистит, уретрит, бөөрний дутагдал зэрэг өвчний үед түгээмэл хэрэглэдэг.

Энэ хандыг тогтмол хэрэглэсэн ч гаж нөлөө үзүүлэхгүй болно. Тус ханд нь мөн гэдэс, ходоодны муу орчныг устгах үйлчилгээ үзүүлдэг. Хоол боловсруулах үйл ажиллагааны асуудал үгүй болно – гэдэс дуугарах, өвдөх, хүнд оргих зэрэг мэдрэмжүүд арилдаг. Үхрийн нүдний навчаар бэлдсэн цай 1 хоолны халбага нунтагласан хуурай навчийг буцалсан усанд хийж цайны гүцэнд юүлнэ.

Дээрээс нь хоёр стакан буцалсан ус хийгээрэй. Цайг 20 минут хандалж орхино. Цайгаа шүүгээд зөгийн бал болон сахараар амтлан ууна. Уг цай нь эмэгтэйчүүдийн өвчин, бие суларч сульдах, амархан ядрахад нэн тустай. Үхрийн нүдний навч хатаах арга Цай хандад хэрэглэх навчийг хэдийд түүж хэрхэн хатаах вэ? Мод жимсээ өгч эхэлсний дараа навчийг түүнэ, энэ нь 6 дугаар сарын сүүл үед байдаг.

Зөвхөн мөчрийн дунд хэсгээр ургаж байгаа навчийг л түүнэ, дээд болон доод навчуудыг оролдохгүй. Цаг агаар хуурай байгаа үед навчийг түүгээрэй, зөвхөн бүтэн навчийг буюу гэмтэж, мөөгөнцөр зэрэгт идэгдээгүй эрүүл навч түүнэ. Түүсэн навчаа сүүдэрт цаас эсвэл даавуун дээр дэлгэж хатаана. Навчийг давхарлаж тавихгүй, навч хатаад хугарамтгай болонгуут нь хураана. Хатсан навчийг хуурай газар даавуун уутанд хадгална эсвэл сайн таглаатай саванд хийж ч болно. Энэхүү нийтлэл нь зөвхөн мэдээллийн чанартай болохыг анхаарна уу. Ямар нэгэн эмчилгээ эхлэхээс өмнө заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах ёстойг мартаж болохгүй!

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/238954/ © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!