Uncategorized

Сэтгүүлч Б.Отгон:Ард түмэнд хэмнэх зүйл амь наснаас өөр үлдээгүй!!! Хэмнэлтийг өөрсдөөсөө эхэл!!!

Өдөр болгон хэдэн зуугаараа цуглаж буй хурал зөвлөгөөнд чинь татвар төлөгчдийн мөнгө урсч байна. Энгэртээ хэдхэн цаг зүүгээд хаядаг мандатны чинь мөнгө ядарсан нэг хүний бүтэн өдрийн хоолны үнэтэй шүү. Тэрбум мод тарья гэх хирнээ хэрэггүй цаас үйлдвэрлэхийн тоолондоо бид байгаль сүйтгэж, ой устгаж байна. Ард түмнээ үнийн өсөлт, ажилгүйдэл, хилийн гацалт дээр хаячихаад шинэ сэргэлт гэж сэрүүн зүүдлэхээ боль. Дарга нарын таргалсан ард түмний турсан хоёр тэнцээд байна. Гэр хороололын захад ард түмэн чинь яаж зовж, ядарч ,өлсөж даарч буйг та нар мэдэж байна уу? Дээрээс нь та нарын идсэн уусан, хуйвалдсан хулгайлсан чинь бүр их стресс нэмж, эрүүл мэндийг сүйтгэж байна. Ард түмэнд хэмнэх зүйл нь зөвхөн амь нас нь л үлдсэн. Нэг л их инээж, жаргасан хүмүүс. Ингэж амьдруулсан нь та нарын инээх шалтгаан биш биз дээ.Долларын ханш чинь 3200 хүрчихлээ. Ямар арга хэмжээ авав? Ажлаа хий. Амлалтаа биелүүл!!! Чадахгүй бол ухамсраараа зайл даа!!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!