Uncategorized

“Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахыг шаардаж байна ” Санал нэг бол 1 гэж бичээд шейрлээрэй

Үндэсний аюулгүй байдлын сан, Тусгаар тогтнол хөдөлгөөн хамтран УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцоруулах тухай хэвлэлийн бага хурлыг өнөөдөр (6.22.2022) хийлээ.Үндэсний аюулгүй байдлын сангийн тэргүүн Д.Банзрагч: Нэгдүгээрт. Үндсэн хуулийн 1-р бүлэг, 1-р зүйлд “Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрх, Бүгд найрамдах улс мөн” гэж заасан байгаа. БНХАУ-д зохиогдсон Өвлийн олимпийн наадмын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс Хятад улсын хөгжлийн галт тэргэнд суулаа” гэж зарласан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.1-д заасан “Монгол Улс бол тусгаар тогтносон” гэсэн заалтыг үгүйсгэсэн, хоёрт “бүрэн эрхт” гэдэг заалтыг зөрчиж бусдаас хараат болж байгааг зарласан, “Бүгд найрамдах улс” гэдэг заалт нь бусад бүх улсуудтай найрамдах гэдэг утгыг алдагдуулж зөвхөн нэг улсыг тодруулбал, “Хятад улс бол Монгол Улсын алтаар ч солихгүй сайн хөрш” гэж тунхаглан, Үндсэн хуулийн утга санааны эсрэг гэмт үйлдэл хийсэн гэж үзэж байна.Хоёрдугаарт. Үндсэн хуулийн 1-р бүлэг, 2-р зүйлд: Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана гэж заасан байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн энэхүү заалтыг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байна. Учир нь аймаг, орон нутгийн засаг захиргаанд Монгол Улсын газар шороог лиценз хэлбэрээр, хэмжээ хязгааргүй зарах, өмчлүүлэх эрх мэдлийг олгосон байдлыг “Монгол Улсын бүрэн бүтэн байдлыг эвдэх нөхцөл бүрдүүлсэн” гэж үзэж байна. Газар өмчлөх эрхийг, цаашилбал Монгол Улсын уужим тал нутгийг лиценз хэлбэрээр гадаад, дотоодын компаниудад өмчлүүлэх эрхийг орон нутгийн засаг захиргаанд олгоно гэдэг нь орон нутагт улс төрийн эрх мэдэл олгож байгаагаас ялгаагүй. Цаашилбал, Монгол Улсад 21 автономит, бие даасан улс болгох ирээдүйн суурь нөхцөлийг бүрдүүлж байна. Мөн түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1-р бүлэг, 4-р зүйлд: “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна” гэсэн заалтыг зөрчиж, Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгд “бүрэн”, хоёрт “бүтэн” байдал гэсэн хоёр чухал заалтыг ноцтойгоор зөрсөн үйлдэл хийж байна.Гуравдугаарт. Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэг, 5-р зүйлийн 5-д: “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байна. Монгол Улсын Ерөнхий сайд орон нутгийн удирдлагад хэмжээ хязгааргүй газар олгох зөвшөөрлийг олгосноор малчид, үй олноор малаа бэлчээх бэлчээргүй болсон. Цаашлаад, Монгол Улсын Хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, ард олны амьжиргаа, амьдралын баталгаа болсон нүүдлийн мал аж ахуйг сүйрүүлэх бодлого хэрэгжүүлж байгааг Монгол Улс, ард түмний эсрэг аюултай бодлого хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Малын бэлчээрийг гадаад, дотоодын уул уурхайн компаниудад олгож байгаа нь бэлчээргүй болсон мал өвс тэжээлгүй, үрэгдэж дуусах хорон бодлого явуулсан гэж үзэж байна.Дөрөвдүгээрт. Үндсэн хуулийн 2-р бүлэг, 15-р зүйл: “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. Амьд явах хэрэгтэй Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан байна. Цаашилбал Монгол Улсын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах гэдэг заалтыг ноцтой зөрчиж, уул уурхайн лиценз эзэмшигч гадаад, дотоодын компаниудад Монгол орны цэнгэг усны нөөцийг үй олноор сүйтгэж байна. Дэлхий даяар цэвэр усны нөөц хомсдож байгаа энэ үед гүний усны нөөцийг санаатайгаар сүйрүүлэх бодлогыг дэмжиж байгаа Монгол Улсын оршихуйн аюулгүй байдалд ноцтой аюул заналхийлэл үүсгэж байна. Цэвэр усны хомсдол үүсвэл Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал ноцтой байдал үүсэх нь тодорхой. Энэ мэтчилэн Үндсэн хуулийг зөрчсөн, монгол хүний амьд явах эрхэд шууд халдсан, Монгол Улсын тусгаар тогтнолын эсрэг олон үйлдлийг хийж байгааг үндэслэн Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнээр ахлуулсан Засгийн газрыг нэн даруй огцруулахыг шаардаж байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!