Uncategorized

Р.Эмүжин: Ах нарын ашиг сонирхлын дэвжээн дээр а.ла.лцаагүйд баярлалаа…

Өө бүр яг ингэж хэлмээр санагдаад байгаа юм. Бүгдээрээ ер нь сүүлийн хо.риод хоног үнэхээр цусанд шунах гэж цугласан дундад зууны үеийн язгууртнууд шиг л ярваганалаа шүү дээ. Яг үнэндээ адилхан аавын хоёр хүүг бидний өмнө хаяж өгөөд, хэрхэн ханарч, хэнийг нь дэмжихийг боксын өнөө өөдгүй удирдлагууд ч их хүлээлээ. Эхлээд Цэндбаатарыг шигшээ багаас хассан. Нөгөө Цэндбаатар нь ам нээх болгондоо том асуудал хөндөж, том баримт дэлгэж, том ялзралыг задалж байгаагаа мэдэхгүй гомдол гутралдаа автаад зөндөө ихийг дэлгэчихсэн. Үүнтэй давхардаад Монголын боксын холбоо, Олимпийн хороотой холбоотой өмч хөрөнгө, үрсэн зарсан мөнгөний асуудал, Өөжин мед эмнэлгээс эхлээд өр зээл, өврийн хуйвалдаан нь хөндөгдсөн.Бүр хэдэн тэрбумаар яригдаад тээглэсэн юм болсон. Уртай нь тэнцэж, ухаантай нь урагшилдаг их спортод улс төр увайгүй шургалж, удирдан дальдчуулж байгааг бүгд харлаа. Ард түмэн Цэндбаатарыг өмгөөлөөд арай л жагсаагүй.Тэгэхнээ нөгөө ашиг сонирхлын асар их зөрчилтэй ах нар тэр дор нь тээглүүр болгоод Цэндбаатартай зэрэгцүүлээд О.Тулга гэж огтын гэмгүй хөөрхөн хүүг гаргаад дэвжээн дээр хаячихсан. Бухимдсан хүмүүсийн аманд бас л хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн хүний сайхан хүүг хаяж өгсөн, өөрсдөө ард нь бод идсэн боохой шиг нуугдаж хоцорсон. Өөрсдийг нь чиглэсэн үзэн ядалтыг өнөө Тулга дээр овоолох гэсэн мэх л дээ. Бод доо, ардын хоёр хүүг алалцуулж байгаад Боксын холбоо тойрсон болдоггүй асуудлуудаа мартагнуулж авч гарах арга юм л даа. Гэтэл бид яав, ирүүл тулааны талбай тойрон бужигнаад, бүр зарим нь нударга зангидаад хүлээсэн.Эхлэлээсээ төгсгөл хүртлээ энэ бол бидний араншинд тохируулсан тохуурхал байлаа. Уг боксын спортын зарчим нь өөрөө нударга зөрүүлэх, нулиад өгөх явдал. Гэхдээ ашиг сонирхлын асар их зөрчил дунд, эвдрэлцсэн хоёр талыг төлөөлөн дэвжээн дээр гарна гэдэг нь өөрөө эвгүй сонголт, их спортын хэнийг ч гэсэн хийдүүлмээр, хийморийг нь сэвтүүлэхээр тохиолдол байлаа. Эцэст нь яагаад ч юм тулаан болсонгүй. Цэндбаатарыг гоочлох, Тулгыг адлах шалтгаан үлдсэнгүй. Ах нарын ашиг сонирхлын дэвжээн дээр ардын хүүхдүүд а.ла.лцсангүй.Ард түмэн ч нударгалцаж байгаа хоёр залуугаа харж нурж унасангүй, ханарч хагаралдсангүй. Удахгүй О.Тулга Дэлхийн аваргын тэмцээнийг зорино, магадгүй Цэндбаатар гадагшаа мэргэжлийн боксын талбарт хү.ч сорихоор мордох байх. Эрүүл энх, иртэй тууштай байвал шүү дээ. Тулга бол боксын спортоор найм дахь жилдээ хичээллэж байгаа, сорилго тэмцээнээс Дэлхийн аваргын эрхээ авсан залуу тамирчин. Өнөөдрөөс Дэлхийн аваргын бэлтгэлдээ гарч байгаа. За ингээд адилхан аавын хөвгүүд, ардын хүүхдүүдэд амжилт ерөөх л үлдлээ дээ. Хэн хэнийх нь зорьсон зам, зориглосон ирээдүй гэгээн байх болтугай!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!