Uncategorized

ЧИПС НЭРЭН ДООР УРГАМЛЫН ТОС ХҮҮХДЭДЭЭ УУЛГАСААР Л БАЙХ УУ

Чипсийг төмс л гэж ойлгоод байдаг. Яг үнэндээ төмс биш цардуул юм билээ ш дээ. Төмсөөр хийсэн чипс бий ч. (Төмсөөр хийсэн чипс ялгаагүй муу хүнсэндээ ордог) Дэлгүүрийн лангуун дээрх чипсний ихэнх нь төмсний цардуулаар хийсэн чипс эзэлж байна. Чипсэнд хүүхдэд хэрэгтэй амин дэм, эрдэс бодис, уураг, эслэг гэхээр юм бараг байхгүй. Эсэргээрээ: Асар их ургамлын тосонд төмсний цардуулыг хэлбэрт оруулж чанаж болгодог учир ичлэг өндөр, давс, цардуул ихтэй болохоор хүүхдийн таргалалтад нөлөөлөгч гол эд.Өнөө сонгины амттай, халуун ногоотой, сийртэй, чинжүүтэй юу юутай билээ дээ амт оруулагчууд нь химийн нэмэлт E кодтой бүтээгдэхүүнээр хийдэг. Товчхондоо Junk food буюу “Хогон хүнс” нэршилд орж явдаг бүтээгдэхүүнийг үр хүүхдээ эрхлүүлж өдөр болгон авч өгсөөр л байна.Өөрсдөө чипс орсон “Шинэ жил”, “Хүүхдийн баяр”-ын бэлэг авч өгч анхнаасаа амтанд нь оруулчихаад. Өнөөдүүл нь дэлгүүр хоршоо орохоороо ар гэдэргээ савж чипс нэхэж уйлангуут нь хүүхдэдээ нээг их хайртай эрхлүүлдэг баатрууд болж чипс авч өгөөд байгаа бол…Уучлаарай та хүүхдээ хайрлах нэрээр хорлоод байнаа гэдгээ ойлгоорой. Зассс. Би хүүхдэдээ лаагаа авч өгнө үү. Луувангаа авч өгнө үү. Чамд ер нь ямар хамаатай юм гэж бодож байвал. Цаана чинь. Чипс өдөр болгон иддэг хүүхэд таван жилийн дараа үс, хөмсөг, сормуус цайх өвчинд нэрвэгддэг болохыг эрдэмтэд нотолчихоод байна. Хамгийн харамсалтай нь бидний өсөх ирээдүй болсон бага насны хүүхдүүд, 10 жилийнхэн бүүр цаашлаад оюутан залуусын хэрэглээнд чипс битүү байна гэж бодохоор аймшигтай.Ядаад албан байгууллагуудын хүний нөөцийнхөн минь ээ “Шинэ жил”-ийн бэлгэндээ нээх хөөрхөн чипс хийхгүй байвал гоё ш дээ. Өө нээрээ миний ойрын хүрээлэлд ч өдөр болгон хүүхдэдээ чипс авч ордог хүн байсаан байсан. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэж. Чипсний хоруу чанарыг тэр бүр мэдэхгүй байсан дүүдээ хэлж ойлгуулснаар ямар ч л байсан орой болгон охиноо эрхлүүлж чипс авч өгдөг рефлексийг нь болиулсан юм байна шүү нээрээ. Ажлаасаа тараад -за өнөө хэд маань гар хараад байдгийн дэлгүүрээс жаал жуул юм аваад орьё гээд тор луугаа чипс хийх гэж байснаа нэг ч гэсэн аав, ээж лангуун дээр буцаагаад тавьбал энэ бичвэрийг цаг гаргаж бичсэний хэрэг гарах биз ээ.Хүүхдэд шим тэжээлтэй зөндөө хүнс бий. Зав зайгаараа оруулаад явахыг хичээнээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!