Uncategorized

Хүүхэд толгой нь хүчтэй өвдөөд гэрэлд мэдрэг болох юм бол менингит байж магадгүй шүү эмнэлэгт хандаарай!!!

Гадуур амьсгалын замын өвчинүүд, менингит, идээт үрэвслүүд маш их байна.
Хүүхэд толгой нь хүчтэй өвдөөд гэрэлд мэдрэг болох юм бол менингит байж магадгүй шүү эмнэлэгт хандаарай. Харин хэвлийн баруун доод хэсгээр өвдөх, халуурах, бөөлжих, хоол унданд дургүй болох зэрэг шинж илэрвэл мухар олгой байж магадгүй. Эх нялхас өдөрт хичнээн ч мухар олгойн хагалгаа ордог юм. Тэр дунд зургаан сартай нярай хүртэл байхаар чинь юу гэхэв.
Мэс заслын тасгийн ачаалал маш их байна. Мөн амьсгалын замын халдварын үед чихний хэнгэрэг болон дотоод чихний хооронд бактер вирус орж чих үрэвсэж болно. Заримдаа эмч нар чихийг нь хараад оношлохгүй туршлагатай ээжүүд ч шинж тэмдэгийг нь андуурах тохиолдол бий. Хүчтэй өвдөлт байгаа учраас хүүхэд зовиуртай уйлна, яраглана, халуурч бүлээрч болно, тэнцвэрээ олохгүй байх зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. Ялангуяа хэлд ороогүй хүүхэд бүүр хэцүү хаана юу өвдөөд байгаагаагаа хэлж чадахгүй. Энд гэхэд алхахгүй, мөлхөхгүй хаа сайгүй хэвтээд, унтамхайраад, яраглаад байсан чих нь үрэвссэн байна. Бид нар ханиад эсвэл гэдэс өвдсөн гэж андуураад л яваад байхаар. Гол нь хүүхдийнхээ дархлааг дэмжиж шим тэжээлтэй хоол унд өгөөрэй. Чихэр ундаа зэрэг огт хэрэггүй шүү.Эх сурвалж: Saruul’s blog

blog

Related Articles

Back to top button
error: Content is protected !!