Uncategorized

Нүхтийн ам руу автомашинтай иргэдийг утасны дугаар, гарын үсгээр нь бүртгэж байж нэвтрүүлдэг болжээ

ХУД-ын 4-р хорооны Нүхтийн ам руу автомашинтай иргэдийг утасны дугаар, гарын үсгээр нь бүртгэж байж нэвтрүүлдэг болжээ. Улмаар амралтын өдөр уулын аманд салхилахаар очсон иргэдийг нэвтрүүлэлгүй буцаасан тохиолдол гарсан аж. Энэ талаар Богдхан уулын Дархан Цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тодруулахад СӨХ дур мэдэн дээрх үйл ажиллагааг явуулж болохгүй гэсэн тайлбар өгсөн юм. Уг асуудлаар иргэд НМХГ-т гомдол гаргажээ. Гомдлын дагуу НМХГ-аас байцаагч ирэхэд бичиг баримт нь одоогоор байхгүй гэх шалтгаанаар шалгуулаагүй байна. Тиймээс тэдний амаараа зөвшөөрөлтэй, хууль ёсны дагуу гэх тайлбар нь үнэн эсэх, байгуулсан хаалт нь нийслэлийн авто замын хөгжлийн газрын зөвшөөрөлтэй эсэх нь одоогоор тодорхойгүй байна. “Аравт” харуул хамгаалалтын байгууллага энэ оны нэгдүгээр сараас эхлэн Нүхтийн хөршүүд СӨХ-ний заавраар хаалт босгон, нэвтэрч байгаа машинтай иргэдийг шалгаж эхэлжээ. “Аравт” харуул хамгаалалтын байгууллагын аюулгүй байдлын ажилтан Ц.Намзандаа СӨХ-оос өгсөн үүрэг даалгаврыг бид биелүүлж байгаа. Манайх гэрээт харуул хамгаалалтын компани. Эндхийн оршин суугчдыг гэртээ ороход нь шалгаад, бүртгээд байх нь эвгүй. Энэ хүмүүс өөрийн эзэмшилдээ нэвтэрч байгаа учраас бүртгэж аваад байх нь буруу л болов уу. Зарим нэг нь уурлаад бүртгэгхгүй оруулж байгаа юм. Тэр бүгдийг камераар хяначихаад СӨХ-өөс уурлах тал байна. Та нар машин бүртгэхгүй оруулж байна гэх асуудал гаргаж байна. Бид бол үүргээ гүйцэтгэж байгаа алба хаагчид СӨХ-ныхон л учрыг нь олох байх даа. Оршин суугчдаас гомдол их ирж байна. Тэр болгоныг СӨХ-д мэдэгдэж байгаа. Нүхтийн хөршүүд СӨХ-ны ажлын хэсгийн менежер Ц.Батзаяа Нэмтэрч байгаа хүмүүсийн тээврийн хэрэгслийг бүгдийг нь бүртгэж оруулахгүй бол дараа нь янз бүрийн эрсдэл, хулгай гардаг. Иймээс тээврийн хэрэгслийн бүртгэл хийж байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Г.Ганзоригт Иргэдийн хувийн мэдээлэл, гар утасны дугаар, машины дугаар зэргийг авч байгаа нь байж болохгүй. Хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль батлагдсан шүү дээ. Тэр тусмаа Дархан цаазат газар дээр СӨХ гэж байгуулчихаад иргэдийн хувийн мэдээллийг цуглуулж авч болохгүй. Нүхтийн хөршүүд СӨХ-ноос Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргажээ. Гэвч зөвхөн байгаль орчныг бохирдлоос хамгаалах чиглэлээр л хамтарч ажиллах боломжтой болохоос энэ мэт хаалт босгох, эсвэл иргэдээс мөнгө хураах гэх мэт үйл ажиллагааг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!