Uncategorized

“Үхэх цагт хийсэн буян л аврана” Авид бурханы тарни нь хадгалаад ав

ҮХЛИЙГ ЖОЛООДОХ НЬ

Тусах ба үгүй нь тодорхойгүй, тухайн өвчнөөр өвчлөх магадлал тун бага гэдгийг мэдсээр атал бид элдэв өвчнөөс сэргийлж тарилга хийлгэх, янз бүрийн идээ унд хэрэглэх гэх мэтээр өөрийгөө хамгаалж хайрладаг боловч хэзээд ирэх нь гарцаагүй баталгаатай цорын ганц тохиол болох үхэл ирэх тэр агшинд хэрхэх тухайд ямар ч мэдлэг байхгүй, ямар нэгэн бэлтгэл үгүй байдаг нь тун ч харамсалтай, үнэхээр гашуудалтай хэрэг юм.
Амьтан болон бусад төрөлхтөнөөс ялгамжаатай хүмүүн төрөлтөн бид санамсар ухамсар бүхий үхэлд амьд сэрүүн үедээ оюун ухаанаа дадлагажуулах арга зам, боломж байдаг нь туйлын их аз завшаан билээ. Энэ нь угтаа бол энэ насны төгсгөл гэж чухам юу болох, түүнд ямар ач холбогдол байгаа, тэрхүү агшнийг хэрхэн зөв удирдах аргачлал техник гэх зэрэг өндөр нарийн мэдлэг юм. Энэ мэдлэг бол зөвхөн буддын ном сургаалд байдаг ховор нандин эрдэнэ билээ. 1960-аад оноос хойш Төвдийн бурханы шашны олон багш мэргэд барууны орнуудад их хөлгөний, очирт хөлгөний ном сургаалийг түгээн дэлгэрүүлэх болсноор олон олон хүмүүст энэхүү чухаг боломж үлам бүр нээлттэй болсоор байна. Монголчуудын хувьд энэ нь шинэ зүйл биш бөгөөд нас нөхцөгсөдийн сүнсийг диваажингийн орон мэт арилсан дагшин оронд илгээх нь өндөр түвшинд хөгжсөн үе байсан. Үхэх үед “Толгой дээр хонхны дуу сонсгох” гэдэг ойлголтыг хүн бүр мэддэг байлаа.
Үхлийн үед хүний оюун ухаан бүдүүн төлвөөс илүү нарийн төлөвт хураагддаг байна. Энэ үед багш лам, шүтэж байсан бурхан шүтээнээ сайн санах болон урьд сонссон олон ном, аньс, эрдэм сэтгэлд тов тодорхой буудаг ажээ. Чухам энэ үед л амьд сэрүүндээ нэгэнт дадуулсан бясалгалыг үйлдэж чадвал зуурдын олон эндүүрэлт, аюумшигт үзэгдэлд туугдах өгүүлшгүй их зовлонг үл амсан, дорд муу заяанд төөрөлгүйгээр сайн төрлийг авах, ариун оронд төрөх боломжтой аж. Тиймээс амьд сэрүүн, эрүүл саруул үедээ ажил амьдралаа зохицуулан бурханы ном сургаалийг заалгах, уншиж судлах, цээжлэх, идам бурхадын авшиг, тарни номын лүн хүртэх, бодьсэтгэлийг бясалган бодох зэргийг хичээнгүйлэн үйлдэж амьдралынхаа салшгүй хэсэг болгон дадуулж чадваас гарцаагүй ирэх үхэлтэй нүүр тулах тэр үед хамгийн дээд өмөг түшиг, авран хамгаалагч тань болох юм. Үхлийн үед үүнээс илүү хэн бидэнд тусалж чадах билээ. Нэгэнт үхэлтэй тулбал аав, ээж, ах дүү, найз нөхөд, эмч домч, өндөр технологи, мөнгө хөрөнгө аль нь ч өчүүхэн ч тус болж үл чадна. Зөвхөн орь ганцаар болоод хашгирч дуудсан ч хэн ч сонсохгүй, барьж тулах зүйл юу ч үгүй болно гэдгийг дахин дахин санах хэрэгтэй. “Үхэх цагт хийсэн буян л аврана” гэдэг үг ирээдүй цагийн тухай үг биш, яг одоо энэ мөчөөс хэрэгжүүл гэсэн үг юм шүү.
Үхэл гэдэг нь үйлийн эрхээр нөхцөлдсөн бие сэтгэл хоёрын барилдлага дууссанаар биеэс сүнс салахыг хэлдэг нэршил юм. Бие сэтгэл хоёр салах үед оюун ухааныг шилжүүлэх гэсэн утгатай пова буюу егүүтгэл хэмээх бясалгал байдаг нь үхэж буй хүний тачаан хоргодох сэтгэлийг амарлиулж, ачит ламыг нь сануулах, сансараас чөлөөлөгдөх эсвэл сайн төрөл авахад нь тусалдаг ертөнцийн олон амьтадад асар ач тустай хүч юм. Уг бясалгалыг маш товчоор тайлбарлавал хүн үхэх үед сүнс нь биеэс гарах есөн сүв байх бөгөөд тухайн хүний үйлдсэн нүгэл буяны хэмжээнээс шалтгаалан аль нэг сүвээр гардаг гэнэ. Биеийн доод хэсгийн сүвээр сүнс гарахыг муу заяанд төрөх шинж гэдэг бол хамгийн сайн нь толгойн оройн сүвээр гарахыг гэж шинждэг ажээ. Эрдэм төгс лам багш нар, их бясалгаач бус бусад хүмүүсийн хувьд Пова гэдэг нь нэг ёсондоо өөрийн сэтгэлийн гэгээрлийн хүчээр бус хий сэтгэлийг бясалгал дадлагын хүчээр төв судлаар огцом татан оройн сүвээр гаргаж шууд бурханы арилсан сэтгэлтэй нийлүүлж буй техник гэж ойлгож болмоор. Энэ бясалгалыг хүн өөрөө үхэлд бэлтгэж бясалгаж болохоос гадна хүнд өвчтэй ойр дотны хүмүүстээ ялангуяа сүүлчийн амьсгалаа хурааж буй хүмүүст даруй түргэн туслахад зоригдож эзэмших боломжтой бөгөөд бясалгал үр дүнтэй байх хамгийн гол нөхцөл бол бодьсэтгэлийг сууриа болгох явдал ажээ. Хэрвээ үхэж буй хүн өөрийг нь амгаланд хөтлөхөөр зориулж егүүтгэл үйлдэж буйг мэдвэл мөн урьд нь өөрөө энэ талаар мэдлэгтэй байсан бол егүүтгэл бүр үр дүнтэй болох нь мэдээж.
Төвдийн ёс заншилд үхэж буй хүнийг таньж мэддэг ламыг урин залж үхлийн явцыг анхнаас нь зөв хөтлөн басхүү зуурдад ч хөтлөн зовлонгоос авардаг байна.
Тэгэхээр бид одооноос ойр дотны хайртай хүмүүсээ ертөнцийн мөнх бусыг үзүүлэх үед нь амь тасрах хүнд хэцүү зовлонг амсалгүй, сэтгэлдээ айж сандралгүй, амгалантайгаар ариун оронд үдэхийн тулд пова буюу егүүтгэл хийж чаддаг лам бясалгаачийг урьдаас мэдсэн байх, өөрсдөө энэ арга бясалгалын талаар зохих мэдлэг туршлагатай болсон байхыг хичээх нь чухал юм.
Одоо цагт барууны орнуудад олон буддын төвүүдэд энгийн хүмүүс энэхүү бясалгалыг дадуулж байна. Энэхүү бясалгалын хүчээр улам олон хүмүүс үхэх агшиндаа сэтгэлээ Авид бурханы арилсан сэтгэлийн агаарт уусгах аз завшаантай учирсаар байна

Пова буюу егүүтгэл нь Наровын зургаан гайхамшигт номын нэг бөгөөд Их Егүзэр Диловагаас дамжлагатай, төвдөд Марва лам дэлгэрүүлсэн гэгддэг.
Амитаба буюу Авид бурханы авшиг хүртээх үед энэхүү бясалгалын аргыг зааж бясалгах эрхийг олгодог байна.

Энэ бол ханьцашгүй дээд тарнийн сургаал юм. Гэгээрэл гэдэг нь Бурханы чанарт, тод гэрлийн сэтгэлд бүрэн хүрэх гэсэн үг. Ханьцашгүй дээд, ануттарайога тарнийн дагуу үхэх үед бид өөрийн бүдүүн буюу танин мэдэхүйн сэтгэлийг нарийнаас нарийн тод гэрлийн сэтгэлд уусах явцыг мэдэхийг хичээх хэрэгтэй гэдэг. Үхэх дохио мэдэгдсэний дараа явагдах энэ үйл явц дээр төвлөрөхийг оролдох хэрэгтэй. Энэ хоёр бол ижил зүйл. Тарнийн бүтээлийн хувьд, бясалгал хийх болон үхэх үед бодь сэтгэлийн бүтээлийн үүднээс тод гэрлийн сэтгэл дээр төвлөрөх нь маш чухал байдаг. Бусдад туслах үүднээс сэтгэлийн энэхүү хэлбэрт хүрч, түүн дээр төвлөрөх сэдлээр энэ бүхнийг хийнэ.

Бид үхэх үед бодь сэтгэл дээр төвлөрөх ядаж ийнхүү төвлөрөхийг оролдож чадна. Хүлэгдэх, уягдах сэтгэл бий болгохгүйн үүднээс өөрийн эд зүйлийг тарааж өгөх хэрэгтэй. Бид юмсыг ардаа эмх замбараагүй үлдээх шаардлагагүй. Бүх зүйлийг эмх цэгцтэй болгоод харамсах, дутуу орхисон зүйлгүй үхэх хэрэгтэй. Гэтэл бас үхэл хэзээ ирэх нь тодорхойгүй тул бодьсэтгэлийг хөгжүүлэхэд цаг үргэлжид суралцах нь хамгаас найдвартай билээ. Сэркон Ринбүүчи маш гайхалтай нэг зөвлөгөө өгсөн нь тэрээр “Лам багшаасаа, өвчин зовлонгүй эсвэл ажил үйлс бүтэмжтэй байх талаар залбирахыг хүсэх нь тийм чухал биш. Багшаасаа хүсэх хамгийн чухал зүйл бол өөрт тань бодь сэтгэл аль болох түргэн төрөхөд ерөөл хүсэх явдал.” гэсэн байдаг.

Зураг – Авид бурхан. Тарни нь – Ум ами дэва хри. ( Хэд хэдэн эх үүсвэрээс эвлүүлж бичсэн болой ) Хураах

Related Articles

Back to top button
error: Content is protected !!