Uncategorized

Б.Болороо:Өнөөдөр Болороо нь хавь ойрд баярлаагүйгээрээ баярлаж, дэндүү аз жаргалтай байна. Яагаад гэжүү?

Б.Болороо:Өнөөдөр Болороо нь хавь ойрд баярлаагүйгээрээ баярлаж, дэндүү аз жаргалтай байна. Яагаад гэжүү? хүнд нэг тийм сэтгэлийн шаналал, гунигтай байхад санаанд оромгүй гэнэтийн бэлэг барихаар маш их сэтгэл хөдөлж, нээрээ би чинь амьд байгаа юм байна шүү дээ гэсэн мэдрэмжийг өгдөг юм байна???. Өнөөдөр ийм л зүйл боллоо. Би чинь 2018 онд “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ”-аас зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал хөтөлбөр”-т хамрагдан танилын хүрээгээ тэлж, үзэл бодол зорилго тэмүүлэл нэгтэй хүмүүстэйгээ 3 сарын хугацааг их зүйл үзэж сурсан юм. Энэ хөтөлбөрт хамт суралцсан бүсгүйчүүд маань болон зохион байгуулагч байгууллагын бүсгүйчүүд маань надад үнэхээрийн их сэтгэл гаргадаг, ямар ч зүйл тохиолдсон хамт байдаг болсон юм. Богинохон хугацаанд дэндүү дотно болж чадсандаа бид. Зун ажил явдлаар ирж уй гашууг минь хуваалцаж, яахаа мэдэхгүй байхад минь өмгөөлөгч олж өгч маш том тус хүргэж байсан. Дараа нь Европын холбооны шагнал авахад минь яг л өөрсдөө авсан мэт баярлаж бахдан баярыг минь хуваалцаж байсан. За ингээд яриад байвал их юм бий одоо гол яриандаа оръё.”Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ, “Улбар” хэвлэлийн компанитай хамтран “ГАЙХАМШИГТ 50 урам зоригийн түүх” номыг бэлтгэн гаргасан бөгөөд үүнд Монголын түүхэн дэх үе үеийн 50 эмэгтэйн түүхийг оруулсан юм. Маш мундаг эмэгтэйчүүдийн хамтаар энэ номонд дүрээ, түүхээ мөнхлүүлэх ховорхон бөгөөд надад ахадсан боломж, завшаан тохиосон юм.Уг номын нээлтийг өнгөрсөн 1 сард хийсэн ч би сэтгэл санаа хүнд байсан болохоор очиж чадаагүй юм. Гэтэл өнөөдөр энэхүү номын зохиолч, бүтээлч, санаачлагч байгууллагын төлөөллүүд маань ажил дээр маань ирж маш том бэлэг барилаа. Зүгээр л номоо бэлэглэх байх гэтэл номонд орсон зургийг маань сэтгэлийн үгтэй захидал, сарнайтай авчирч өглөө.Энэ зураг бол үнэхээр гоё байгаа биздээ, нэг л танил дүр зураг харагдаж байгаа биз бас энэ номонд үнэхээр салбар салбарын мундаг эмэгтэйчүүдийн сонирхолтой бахдам түүхийг бичсэн байгаа нь бүх насны хүнд зориулагдсаныг илтгэж байгаа юм. За тэгээд үргэлжид урам өгч, жинхэнэ утгаар нь дэмжиж байдаг “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ”-ынхандаа, Улбарын баг хамт олондоо, намайг зурж өгсөн Б.Энх-Оюун зураачдаа талархаж байгаагаа хүндэтгэлтэйгээр, маш их баярласан сэтгэлээр энэхүү постоороо дамжуулан илэрхийлж байгаа юм шүү Өдий болтол хийсэн зүйлийг минь дэндүү томоор үнэлэн номонд мөнхрүүлсэнд баярлаж байгаа ч цаашдаа улам их хичээж илүү их зүйлийг хийх хүсэл тэмүүлэл, үүрэг хариуцлага нэмэгдлээ.2020 он

Related Articles

Back to top button
error: Content is protected !!