Uncategorized

Жинхэнэ жолооч хүмүүс л ойлгодог хөдөө хээрийн замд заавал анхаарч мөрдөж явах ёстой дүрэм…

1. Зүүн дохио анивчиж байвал саад тойрох буюу урдаас машин ирж байна шүү гүйцэж түрүүлж болохгүй гэсэн анхааруулага. 2. Баруун дохио өгч байвал зогсох үйлдэл хийх буюу урд саад байхгүй гүйцэж түрүүлж болно гэсэн дохио 3. Гүйцэж түрүүлээд ослын дохио анивчуулж байвал танд баярлаж таларахсанаа илэрхийлж буй нь тэр4. Дуут дохиогоо өгөөд зөрж байвал таньдаг жолоочоо аян замдаа сайн явж байна уу гэж мэнд мэдэж буй нь тэр5. Аваарийн дохиогоо анивчуулаад зогсож байвал хажуугаар нь дуут дохиогоо өгөөд, хурдаа хасаад, зогсож буй машинд нь хэт их ойртолгүй болгоомжтой зөрөөрэ 6. “Салаавч!!!” өгөөд зөрвөл ойлгох болов уу зогсоод зодох болов уу. Жинхэнэ жолооч эрхий хуруугаа гоцойлгоод “lake” талархсанаа илэрхийлнэ дээ шинэковууд дунд хуруу гозойлгох байхөө… Дугуйны чинь завсар чулуу хавчуулагдсан байна гэсэн сануулага юм шүү дээ уг нь 7. Урдаас чинь их гэрлээ анивчуулж байвал болгоомжил ямар нэгэн саад ч юм уу, шалгалт, цагдаа, хурд хэмжигч камер байна шүү бүсээ зүү, хурдаа хас гэсэн сануулага. Зам дээр хэн нэгний машин техник эвдэрсэн хөндөлдөөд зогсож буй ч юм билүү хэн мэдлээ их гэрлийн асааж унтрааж буй үйлдлийг дагаж хурдаа хасаарай 8. Хээр хөдөө өдөр ч бай, шөнө ч бай хэдийд ч их гэрлээ асааж унтраагаад зогсож байвал таниас тусламж гуйж буй нь тэр шүү Төөрчихсөн нэгэн зам асуух гэж байгаа ч юм билүү танд ч тохиолдож болох явдал шүү дээ… өчүүхэн ч гэсэн түр саатаад тус хүргэвээс түм бум болж аривждаг юм гэнэлээ… Урд чинь яваа машин зүүн дохио өгсөн л бол гүйцэж түрүүлж болохгүй шүү. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос Санаа зөв бол заяа зөв Олон жил хөдөө хээрийн алтан шар замд тээвэр хийсэн жолоочууд ийм л сайхан нууц дохионы хэлээр бие биендээ тусалж явдаг юм шүү дээ. Шинэхэн жолооч болчихоод жинхэнэ жолооч нарын дохионы хэлийг нь ойлгохгүй навсаганаж буруу зөвгүй дайрч аваар осолд өртөөд байх юм дөө… Жолооч бус олон түмэнд үтэр түргэн түгээ… Олноороо мэдтүгээ… Сур сур бас дахин сур…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!