Uncategorized

У.Цогтбаярт автомашин болон их хэмжээний бэлэн мөнгө өгсөн гэх Н.Э эмэгтэйг баривчлаад байна!! Хоёр тэрбум орчим төгрөг тараасан байж болзошгүй

Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2022.12.21/ боллоо.

Сонсгол зохион байгуулж байгаа танхимын хуваарилалттай холбоотой маргаан үүссэний улмаас түр завсарласан үетэй давхцан Сонсголд оролцож чадаагүй зарим жагсагчид дотогш оруулахыг шаардан, Төрийн ордны гадна нүцгэлэн, эсэргүүцэл илэрхийлсэн юм. Улмаар эрүүл мэндийн байгууллагаас тэдгээр жагсагчдын биед үзлэг хийж, нэгдүгээр зэргийн осголттой гэж үзэн, эмнэлгийн тусламж үзүүлэхээр авч яваад байгаа юм.

Тэгвэл дээрх жагсагчид болон жагсаалыг удирдаж байсан жүжигчин У.Цогтбаяр нарын ард санхүүжүүлэгч байсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Авагдсан баримтад үндэслэн дөнгөж сая Сүхбаатар дүүрэгт байрлах нэр бүхий ресторанаас Н.Э гэх эмэгтэйг баривчлаад байна.

Дээрх эмэгтэй өмнө нь Авлигатай тэмцэх газарт ажиллаж байсан гэх бөгөөд түүнийг нэр бүхий жагсагчдад санхүүжилт өгч байсан гэдэг үндэслэлээр ийнхүү баривчилжээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, сэжигтэн гэгдэх эмэгтэй нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нартай холбоотой. Тэднээс их хэмжээний санхүүжилт авч байсан гэх ба дээрх санхүүжилтээр жүжигчин У.Цогтбаярт автомашин болон их хэмжээний бэлэн мөнгө өгсөн байна. https://news.zindaa.mn/4gad?fbclid=IwAR16GMFmUnbXanTlSpLDDzNP1OngInwcXP5MF0vD31IfcCfZyjmuFko_cbw

Түүнчлэн талбайн гэрүүдэд хонож, ордны үүдэнд нүцгэлсэн иргэдэд хамгийн багадаа хоёр тэрбум орчим төгрөг тараасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон ажээ. Жагсагчдын хувь тавилан танай Засгаар үнэлэгдэж байгааг ойлго, Нямбаатар аа…
Ямар юмны чинь тансаг жагсаал вэ, Нямбаатар аа. Шаадаг тавтай харьцуулахад шалны гэмээр гар хоосон, ганзага нимгэн залуус жагсаж байна. Одоо ард түмний жагсаал цуглаан иймдээ хүрчихээд байхад танайх, манайх гэж тарвалзаж ялархаад байж таарахгүй ээ. Жүжигчин Цогтоогийн дүүгийн гэрийн хаалганд ийм бичиг нааж, цоожны нүхээр нь газ шахсан байх юм. За би дахиад хэлье. Одоо бол жагсагч залуусын хувь тавилан хүссэн ч, хүсээгүй ч Оюун-Эрдэнийн Засгийн газрын хувь заяатай хамт хөндөгдөнө, хамт яригдана. Нийгмийн уур амьсгал, нэг зүг харсан зорилго тийм болчихоод байна.
#Хувилбар1. Жагсаал залуусын хүсэл тэмүүллээрээ цугларсан нэгдэл гэж харъя. Тэднийг үмхий хужаа гэж цоллосон ч үнэмлэхүй олон дэмжих нь тодорхой болсон. Энэ тохиолдолд жагсагч залуус, нүүрсний хулгайчууд, Засгийн газар гэсэн гурван талд хуваагдаж байна. Өвлийн хүйтэнд өчнөөн олон хоног өлдөж, хөлдөж зогссон залууст нүүрсний хулгайчууд зориудаар муу юм хийхэд ард түмэн яг өнөөдрийн байдлаар Засгийн газар, цагдаа хүчнийхнийг буруутгана. Уур хилэнгээ хурцлан босно. Засгийн газар унах нь нүүрсний хулгайчдад нүгэлтэй ашигтай учраас тэд олон нийтийн хилэнг төрийн зүг чиглүүлэх арга хэмжээг тэргүүн эгнээнд авна. Энэ нь жагсагч залуус болон тэдний ар гэрийнхнийг хохироох явдал юм.
#Хувилбар2. За залуусын ард та нарын хардаад байгаачлан Засгийн газрыг унагааж төр эргүүлэх гэсэн хэн нэгэн захиалагч, аль нэгэн нүүрсний хулгайч байгаа гэж бодъё. Нүүрсний хулгайч шоронгийн хаалга сахиж, АТГ-ийн үүдэнд гавлуулахгүйн тулд үймээн дэгдээж, Засгаа дэгээдэхийг хичээнэ. Үүнд нь тултал нийгмийг цочроох, Засгийн эсрэг босгох арга бол ард түмний дэмжлэг, итгэл, сэтгэлийг татсан нөгөө л жагсагч залуусыг хохироох явдал юм. Өөрөөр хэлбэл захиалагч байлаа гэхэд тэр захиалагч нь залуу халуун, эрэмгий залуусыг эцсийг нь тултал ашиглана. Тэр үнэ хэн нэгнийх нь аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндээр хэмжигдэхийг үгүйсгэхгүй. Залуус өөрсдөө ч сүүлийн хувилбар буюу “Б” төлөвлөгөөний золиос болохоо мэдэхгүй, тэдэнд хэлэх ч үгүй л дээ, захиалагч талынхан, зохиолоо дураараа бичнэ, дуусгана.
#Дүгнэлт. Энэ тохиолдолд Засаг, жагсагч хоёр, Оюун-Эрдэнэ Цогтоо хоёр хүссэн ч хүсээгүй ч нэг шахаанд, нэг буланд, нэг завин дээр далбилзаж байна даа. Үйл явдлын өрнөл өөрөө үүд, хоймрын зайд ингээд аваад ирлээ. 44 их наядыг хулгайлсан, цаашдаа ч хулгайлсаар байх төлөвлөгөөтэй нүүрсний хулгайчуудад Засаг юу ч биш, Оюун-Эрдэнэ чинь хэн ч биш, жагсагчдын аюулгүй байдал юу ч биш, амь нас юу ч биш шүү дээ. Тиймээс Нямбаатар аа, наад залуусаа хамгаалалтанд ав, жагсагчдын хувь тавилан танай Засгийн хувь заяагаар үнэлэгдэж байна гэдгийг ойлго!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!