Uncategorized

Д.БОЛОРМАА: ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭ Ч ТӨЛЖ ДУУСААГҮЙ БАЙХАД БАЙР МИНЬ “БАЛГАС” БОЛЧИХЛОО

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын оршин суугч Д.Болормаа манай сайтад хандсаны дагуу дараах мэдээллийг бэлтгэлээ.Д.Болормаа нь 2012 онд төрийн орон сууцны корпорацаас 8 хувийн зээлээр байр худалдан авчээ. Гэтэл тухайн байрны зээлийн эргэн төлөлт дуусахад 10 жил дутуу ч аль хэдийнэ байр нь “балгас” болжээ. Тоггүй, дээврээс нь ус гоождог, гадна талын пасад нь нурж, мөөгөнцөртсөн байранд амьдрах аргагүй болсон тул гэр бүлээрээ нүүсэн байна. Д.Болормаа хэлэхдээ сар бүр 280 мянган төгрөг ипотекийн зээлийн эргэн төлөлтдөө төлдөг. Сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирч байна гэж бидэнд хэлсэн юм.Энэ талаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багийн 21-р байрын оршин суугч Д.Болормаа, “Анх 2012 онд ашиглалтад орох үед нь байрандаа орсон. Тухайн үед Мөрөнгийн анхны байр баригдаж худалдан аваад орж байлаа. Гэтэл өвөлдөө их хүйтэн, гэртээ куртиктэй шахуу амьдардаг байсан. Манайх хамгийн дээд талын давхарт хойшоо харсан цонхтой. Хоёр өрөө, метр квадратын хувьд ч бага, 33 м.кв. Гэхдээ хоёр өрөө гэж явдаг ийм байр худалдаж авсан. Хүйтэн байна гээд тухайн үедээ санал хүсэлтээ хэлж л байсан. Улсын комисс нэгэнт л хүлээгээд авчихсан учраас тэр үед нээх ойшоогоогүй. Өвөл нь цонхноосоо сийгээд битүү цантаж өвөлжсөн. Барилгын алба нь хүлээгээд авчихсан болохоор барилгын компанид хамааралгүй болчихсон. Ингээд явж байтал 2014 оноос захаасаа эхлээд булан, тохойнуудаар нь мөөгөнцөртөөд эхэлсэн. Тэгээд хоёр жил тутамд байрныхаа засварыг хийж явсаар байгаад гурван жил амьдраад нялх хүүхэдтэй байсан учраас амьдрах боломжгүй болоод тав, зургаан сар хоосон байсан юм. Банкны зээлтэй учраас төлбөрөө төлөх боломжгүй болоод хүнд түрээсэлсэн. Түрээсэлсэн ч хүмүүс хамгийн ихдээ хоёр сар болоод гарчихдаг. Одоо энэ 30 айлаас худалдан авсан эзэн нь амьдардаг нэг ч айл байхгүй. Дандаа түрээсийн хүмүүс байдаг. Тэгэхээр эвлэлдэн нэгдээд гомдол, шаардлага гаргах хүн цөөн.Манайх дээд давхарт байдаг учраас дээврээс ус их орж ирдэг. Хойноос их салхилдаг учраас байрны гадна талын хөөсөнцөр идэгдээд улаан тоосго нь гадна талаасаа ил гарчихсан. Бараг нурах гээд байна шүү дээ энэ байр. Манайх хоёр, гурван удаа дээврийн хар цаасыг нь сольсон. Барилга бас хазгай. Манай талд хотгор нь байдаг учраас дээд талын хэсэгт ус тогтчихдог. Хар лак асгаад, хар цаасыг нь ч сольж үзсэн. Одоо манай байрыг 11 сараас хойш хүн түрээслээгүй. Яаж ийм байр хүнд түрээслэх вэ дээ. Цахилгааны утас нь суурь ханан дотроо байдаг юм байна. Гэтэл суурь хана руу ус ороод бүх залгуурууд нь тоггүй болчихсон. Цахилгаанчин авчирч үзүүлсэн чинь янзлах боломжгүй. Бүх цахилгааны утас барилгын суурь хананд чинь байна. Байрыг чинь нураалтай нь биш гэсэн. Сард ипотекийн зээлд 280 мянган төгрөг төлдөг. Одоо дахиад 10 жил төлөх дутуу. Ноднин хавар хоёр сая төгрөгөөр дотор засвар хийгээд, хар цаасаа сольсон. Таазаа хусуулж дахин замаск татуулаад, ханын цаас, угаалгын өрөөний пильтагаа солиулаад, халуун уур хөөдөг агааржуулагч тавиулаад гоё болгосон л доо. Одоо тэгээд жил болоход л буцаад мөөгөнцөртөөд авах юмгүй болсон” гэж хэллээ. Бид энэ талаар Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Б.Энхжаргалаас тодруулахад “Энэ байртай холбоотой өргөдөл, гомдол манайд ирсэн. Очиж үзэхэд үнэхээр хэцүү нөхцөл байдалтай болчихсон байсан. Гомдол гаргасан иргэнийг ойлгож байна. Үндсэн хуулийн тулгуур зарчимд “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан байдаг. Энэ хүрээнд төрөөс нэг удаа ийм байрыг засаж өгдөг.Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт байрны засварын ажил орсон. Энэ ондоо багтаад засварлана байх. Дээвэр болон гадна пасадны ажил хийнэ. Дээврийн засварын ажил хийхээр зураг төсөл гарсан. Тендер зарлахаар төлөвлөж байна.Гэхдээ барилгын материалын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор тендерт орох тусгай зөвшөөрөлтэй компаниуд багассан.Хөвсгөлд нийтдээ 51 орон сууц байдаг. Бид хуучны байруудаа эхнээс нь засварлаж байгаа. 1990 оноос өмнөх байруудын пасад, дээврийг нь янзалсан. Энэ байрын хувьд 2009, 2011 онд ашиглалтад орсон орчин үеийн хуучирсан байр гэж хэлж болно. Хуулиараа эх засвар хийх хугацаа нь болчихсон.Байрны хувьд мөн ашиглалтын горим алдагдсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хавтгай дээвэртэй барилгад нэг ч нүх гаргах ёсгүй байдаг. Гэтэл айлууд ДДИШ антен суурилуулж байна гээд баахан нүх гаргаад, цоолчихсон.Үүгээрээ иргэдийг буруутгаж байгаа юм биш. Цаашид мэдвэл зохистой. Мөн 21-р байрны хувьд албан ёсны бүртгэлтэй СӨХ байхгүй. СӨХ-ийг хүчээр байгуулж болдоггүй. Түр оршин суугч байсан ч хамаагүй иргэд өөрсдөө сууц өмчлөгчдийн холбоо байгуулж болдог. СӨХ-тэй болсноор оршин суугчдаас төвлөрүүлсэн хуримтлалыг жижиг хэмжээний засварт ашиглаж болдог” гэлээ.Иргэн Д.Болормаагийн хувьд өөрөөс үл шалтгаалан байр чанаргүй баригдсаны улмаас гэртээ ч байж чадахгүй нүүн, хоосон байранд зээл төлж, засвар хийсэн ч нэмэргүй байгаа энэ хохирлыг барагдуулж болох эсэх талаар мэргэжилтнээс асуухад хохирлыг барагдуулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэж хэлсэн юм.Барилгыг энэ ондоо багтаж засах эсэхээс илүүтэй анхнаасаа чанаргүй барилга барьсанд иргэн Д.Болормаа гомдолтой байна гэж ярилаа. Тэрбээр “Ямар барилгын компани гүйцэтгэгчээр ажилласан нь ч тодорхойгүй. Хяналт тавьж байсан хариуцсан мэргэжилтнүүд нь ч хариуцлагагүй. Үүнээс болж худалдан авагчид, оршин суугчид ингэж хохирох ёстой гэж үү? Утсыг хүртэл 1,5-2 жилийн баталгаатай зарж байхад бүхэл бүтэн 30 айлын таван давхар орон сууцанд бараг баталгаат хугацаа ч алга.Барилга барьсан компани гурван жилийн дотор хариуцна гэсэн журам байдаг юм байна. Төр засгаас энэ журмыг шинэчилж ядаж 10 жилээр тооцдог болоосой” гэж хэллээ. Барилга бол зүгээр нэг бараа биш, хэдэн арав байтугай хэдэн зуун жил бидний хойч үед уламжлагдан үлдэх ёстой үл хөдлөх хөрөнгө. Гэтэл чанаргүй барилгууд нэмэгдэж, жижиг газар хөдлөлтөд л цуурч байна. Чанаргүй барилгад Мэргэжлийн Хяналтын Газар хяналт тавьж чадахгүй байна уу. Хяналтын байцаагчид барилгын ажлын явцад 1-2 удаа л ирж шалгадаг. Энэ нь барилгын чанарт бүрэн хяналт тавьж чадахгүй нөхцөлд хүргэж байна. Чанаргүй барилгыг Улсын комисс хүлээгээд авчихсан л байдаг гэж иргэд хэлж байгаа юм. Барилгын хуульд зааснаар барилгын гүйцэтгэгч компани барьсан барилгадаа 1-3 жилийн баталгаат хугацаа өгдөг. Хэрэв баталгаат хугацаанаас хойш байшин нурвал хариуцах эзэн нь тодорхой бус байдаг. Иймд барилгын чанарыг шалгадаг багаж тоног төхөөрөмжтэй, чадварлаг инженертэй хяналтын компани байх шаардлагатай. Барилгын хяналтын компани барилгын ажлын үе шат, материалд хяналт тавьж ажиллана. Мөн барилгын нас, чанарыг тодорхойлдог тийм багаж төхөөрөмж, мэргэжилтэн Монголд хэрэгтэй байна.   Танд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!