Uncategorized

Бөхчүүд бүр барилдахгүй гээд эхэллээ!! Хулгайч төрийг эсэргүүцээд байна уу!!!

Казах түмний “Наурызын баяр”-т зориулсан Улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд болно. 128 хүчтэн зодоглох энэ барилдаанд Баян-Өлгийн буюу “Өлгийн хүчтэнүүд” дэвжээний бөхчүүд оролцохгүй буюу “Бүгд барилдахгүй” гэх бойкот зарлажээ. Тодруулбал, тус аймгаас сонгогдсон Т.Аубакир нарын гишүүд бөхийн дэвжээндээ анхаарч, дэмжихгүй байгааг бөхчүүд нь ийнхүү эсэргүүцэж, бойкотолж байгаа гэх мэдээлэл байна.

Уг асуудлаар бид “Өлгийн хүчтэнүүд” дэвжээний тэргүүнээр олон жил ажилласан Айдосоос тодруулахад “Манай бөхчүүд барилдаанд бүртгүүлээгүй гэх мэдээллийг би өчигдөр бөхийн холбооноос авсан. Ямар учраас барилдахгүй байгаа шалтгааныг нь мэдэхгүй байна. Асуух гээд бөхчүүд рүүгээ залгахаар утас нь холбогдохгүй байна. Хэн нэгэнд гомдсон асуудал байгаа бололтой. Гэхдээ Наурызын баяр бол хэн нэг гишүүний биш, казак түмний баяр. Тэгэхэнр ийм хандлага гаргаж боломгүй л байгаа юм. Миний хувьд тэргүүний ажлаа өнгөрсөн жил Мустафад хүлээлгэж өгсөн учраас нарийн зүйлс мэдэхгүй байна” гэв. Харин Улсын өсөх идэр начин Н.Мустафагаас тодруулахад “Миний хувьд бэртэлтэй байгаа учраас барилдаагүй. Бусад бөхчүүдийн өмнөөс хариулж мэдэхгүй байна. Миний хувьд бөхийн дэвжээний тамга хадгалж байгаа, дараагийн хүнд нь хүлээлгэж өгнө” гэлээ.

Төрийн гурван өндөрлөг Бөхийн өргөөнд орж ирэхэд үзэгчдийн угтан авч буй дүр зураг. Өмнө нь ийм зүйл болж байгаагүй билээ. У.Хүрэлсүх Г.Занданшатар Л.Оюунэрдэнэ төрийн гурван өндөрлөгийн нэрийг зарлахад бөхийн өргөө дүүрэн үзэгчид “Бүүлж” эсэргүүцэв‼️


У.Хүрэлсүх Г.Занданшатар Л.Оюунэрдэнэ төрийн гурван өндөрлөгийн нэрийг зарлахад бөхийн өргөө дүүрэн үзэгчид “Бүүлж” эсэргүүцэв‼️
Төрийн гурван өндөрлөг Бөхийн өргөөнд орж ирэхэд үзэгчдийн угтан авч буй дүр зураг. Өмнө нь ийм зүйл болж байгаагүй билээ.

Төрийн гурван өндөрлөг Бөхийн өргөөнд орж ирэхэд үзэгчдийн угтан авч буй дүр зураг. Өмнө нь ийм зүйл болж байгаагүй билээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!