Uncategorized

Сэтгүүлч Б.Отгон:Хилийн зурвасыг олборлож эхэлсэн “60 тэрбум ажиллагаа”!!!!

Хилийн зурвасыг олборлож эхэлсэн “60 тэрбум ажиллагаа”!!!! Төрийн албан тушаалыг зарахыг завдсан үйлдлээрээ “60 тэрбумынхан” хэмээн нэрлэгдсэн тэд улсын тусгай хэрэгцээний газар буюу улсын хилийн зурваст дархлагдаж, хэн ч хөндөж чадаагүй өдий хүрсэн баялгийг хэрхэн хууль баталж, өөрийн болгосон түүхийг дэлгэж байна. “60 тэрбум”-ын бүлэглэл 2016 онд хилийн тухай хууль баталж, уг хуулиар “хилийн зурвас”-т үйл ажиллагаа явуулах эрхийг Засгийн газарт олгосон. Дараа нь өөрсдөө энд ашиглалтын лиценз авсан. Өнөөдөр ухаж байна. Алхам-1. УИХ-ын дарга М.Энхболд 2016 онд “Хилийн тухай хууль”-ийг батлахдаа хилийн зурваст газар ашиглах эрхийг Засгийн газарт олгосон. Алхам-2 Тухайн үед Засгийн газрын тэргүүн нь түүний хамаатан гэгддэг Ж.Эрдэнэбат байсан. Энэ үед хилийн зурваст ашиглалтын лиценз авах ажлыг гүйцэтгэжээ. Алхам-3 Ж.Эрдэнэбатыг огцорноос хойш сар хүрэхгүйн хугацааны дотор 2017.09.29 нд “Меланж” компани Дорнод аймгийн Баянтүмэн сум дахь улсын хилийн зурваст ашиглалтын лиценз авчээ. Алхам-4 Өнөөдөр буюу 2021 оны 12 сараас хилийн зурваст нүүрс олборлож эхэлсэн “Меланж ” компаний ард 60 тэрбумынхан хүчээ нэгтгэжээ. ….. Насантогтохын Болортамир гэх ганц хүний нэр дээрхи “Меланж” компаний “нууц эзэд“ нь 60 тэрбумынхан болох нь туслан гүйцэтгэгч компаниудаар нь нотлогдож байна. Хил дээр олборлолт явуулахаар Өмнөговийн Тавантолгой, Төв аймгийн Заамар,Хэнтийн Бор- Өндөр зэрэг газруудаас 300-аад том оврын техник хэрэгслүүдийг татан авчирчээ. Сураггүй компани ийм том хөдөлж чадах уу? 1. “Меланж” компаний бүх үйл ажиллагааг “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийн хүмүүс зохицуулж байна. Х.Бат-Эрдэнэ нь МАН-ын дарга асан М.Энхболд, Т.Бадамжунай нарын фракцийн гол гүйцэтгэгч. Хотын төвд баригдсан томоохон барилга, орон сууцнуудтай тэдний нэр холбогддог. Хамгийн сүүлд Ж.Эрдэнэбат нь Ерөнхий сайд байхдаа төрсөн дүүдээ лиценз шилжүүлсэн хэргээр ял авахад Х.Бат-Эрдэнэ мөн л холбогдсон. Ж.Эрдэнэбатын хувийн компануд Х.Бат-Эрдэнэ,Т.Бадамжунай нарын нэр дээрхи оффист үйл ажиллагаа явуулдаг. Бизнес түрийвч нэгтэй нь олон зүйлээр нотлогдно.2. Туслан гүйцэтгэгч компаний дүрээр УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг түүний “Хөгжлийн банкны 33 тэрбумын бүлэглэл ” энд оржээ. Хассуурийн Ганхуягийн төрсөн дүү Хассуурийн Хашчимэгийн “Вертекс майнинг партнерс” компани энд хөрс хуулж байна. Энэ компаниар дамжуулан Хөгжлийн банкнаас УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин нар 33 тэрбумын зээл авсан хэрэгт холбогдож байсан билээ. УИХ-ын гишүүн Г.Дамдинням нь нэгэн үе “Вертекс майнинг партнерс” компаний хувьцааг эзэмшиж байгаад хэл ам гарсны дараа бүртгэлээ өөрчилжээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нь Т.Бадамжунайтай мөн л олон жил нэр холбогдож явж иржээ. 3. Мөн туслан гүйцэтгэгчийн өөр нэг дүрээр Барилга хот байгуулалтын дэд сайд асан асан Ш.Лхамсүрэнгийн “Нүүдэлчин групп” -ын охин компаниуд оржээ. Ш.Лхамсүрэн нь Төв аймгийн Заамар суманд “Мондулаан”, Булган аймгийн Бүрэгхангайд “Нүүдэлчин айрон ресорс” компаниараа олборлолт хийдэг. М. Энхболдын хотын фракцид хамрагдаж, морь малаараа түүнтэй ойр нөхөрлөдөг Ш.Лхамсүрэн нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Барилга хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байгаад дараа нь ЖДҮ-ээс зээл авсан хэргээр У.Хүрэлсүхийн үед албан тушаалаасаа огцорч байсан билээ.4. Өнөөдрийн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр нь хожим Ш.Лхамсүрэнгийн хүргэн болсон. Ш.Лхамсүрэнгийн төрсөн эгчтэй сууснаар Ё.Отгонбаяр “Нүүдэлчин групп”, “Мондулаан”зэрэг компаниудын тодорхой хувийг эзэмшдэг болсныг хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно. Ё.Отгонбаяр АНУ-д суух элчингээс ирэнгүүтээ МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болсон нь дээрхи уурхайгаа ЗГ-ын түвшинд хамгаалах далд бодлого ажээ. Улсын хилийн зурвас гэдэг хэн дуртай нь лиценз авч, олборлох нь байтугай иргэн хүн хөл тавих эрхгүйгээр тусгай журам мөрддөг онцгой газар. Хуулиараа улсын хилээс дотогш 15 км газрыг “хилийн зурвас” гэнэ.Иргэн хүн энэ газарт заавал хил хамгаалах газраас зөвшөөрөл авч нэвтэрдэг, газар эзэмших, өмчлөх, газар хагалах, айл нутаглах, хариулагагүй мал байлгахыг ч хориглодог. Иймээс хилийн зурвас нь улсын тусгай хэрэгцээний газар гэсэн статустай явж иржээ.Газрын тухай хуулиар хилийн зурвас газрын асуудлыг уг нь УИХ шийддэг байжээ. Гэтэл 2016.12.28-нд / шинэ жилээр/ баталсан “Хилийн тухай хууль”-ийн “26.2.2-т улсын хилийн зурваст газар ашиглах асуудлыг Засгийн газар шийднэ” гэх заалт оруулснаар 60 тэрбумынхан энд лиценз авсан юм. Хилийн тухай хуулийг баталсан 2016 онд Хил хамгаалах ерөнхий газрын дарга байж, дээрхи хуулийг өөрчлөхөд оролцсон хүмүүсийн нэг генерал Ц.Сэргэлэн 2020 онд Дорнод аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон нь ч анхаарал татна. Дорнод бол Монгол улсын хамгийн үржил шимт хар шороон хөрстэй. Ирээдүйд цөлжилт, хүнс, бэлчээрийн хомсдол нүүрлэхэд хадгалж үлдэх ёстой “Монголын үүц” болсон нутаг билээ. Тэгээд ч тэнд улсын тусгай хэрэгцээнд хадгалж ирсэн баялгийг Монголын ард түмэнд хүртээлгүйгээр дахиад 30 гэр бүл хувааж идэх нь яавч шударга ёсонд нийцэхгүй. Хуулиар нь бүлэглэн хулгайлна гэж энэ л дээ. Одоо бид шинэ жилдэж, ууж идэж явах хойгуур УИХ маань ямар хууль баталж, юу хулгайлсныг бид өнөөдрийнх шиг 5 жилийн дараа л мэдэх биз!!!Сэтгүүлч Б.Отгон 2021.12.27Танд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!