Uncategorized

Хуульч Ч.Эрдэнэбат Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нарыг эгүүлэн татуулахаар Цэцэд ханджээ

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан дөрвөн гишүүнийг эгүүлэн татуулах асуудлаар хуульч Ч.Эрдэнэбат энэ сарын 12-нд Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Цэц иргэний мэдээллийг хүлээн авч, Цэцийн гишүүнд хуваарилах бөгөөд гишүүнд хуваарилснаас хойш ажлын 14 хоногийн дотор маргаан үүсгэх, эсэх шийдвэрийг гаргах хуультай. Тиймээс одоогоор иргэн Ч.Эрдэнэбатын гаргасан мэдээлэлд маргаан үүсгэх, эсэх шийдвэрийг гаргаагүй байгаа аж.УИХ Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Харин хуулийн төслийг санаачилсан дөрвөн гишүүний хоёр нь буюу П.Анужин, Д.Өнөрболор нар нэрээ татахаа мэдэгдээд байгаа. Хуулийн төсөлд оруулж буй гол өөрчлөлт нь, хөрөнгө оруулагчдыг гадаад, дотоод гэж ялгахгүй байхаар заажээ. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын босгыг 100 мянган ам.доллар байсныг бүрмөсөн байхгүй болгож, харин хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан байх шаардлагыг нэмсэн байна. Тодруулбал, хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь 50 мянган ам.доллараас доошгүй байхаар зохицуулалтыг оруулахаар тусгажээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!