Uncategorized

Л.Баярсайхан эмчийн санал болгож буй мөнхийн залуу байхын тулд хүн бүрийн хэрэгжүүлэх ёстой 24 зөвлөгөө.

Уулаар алх.Тогтмол алхвал хэдэн сарын дараа хэн болсноо гайхан ярих болно.Дурла. Хэн нэгэнд таалагдах хүслээс илүү хүнийг дэгэнд оруулдаг зүйл үгүй.Тур. Гүзээ гэдэг буян биш, баас дүүрсэн гэдэсний гогцоонууд юм.Уухаа багасга.Сог.тууруулах ундаа өөрөө өндөр калори. Битгий атаарх. Хүний чадсан болгоныг чадахгүй.Бахдан баярлаж сур. Хэн нэгэн “Сайн шүү” гэвэл битгий худлаа “Хамт олны хү.ч” гээ. Таларх, даруу, өөртөө итгэлтэй бай.Дэмий юманд баярлаж сур.Машин угаалгаад юм уу, тэнгэр цэлмэхэд ч юм уу.Найз нөхөд, ойр дотныхондоо цаг, мөнгө гаргаж бай.Тансаг хэрэглээ, тав тухыг жаргал гэж бүү эндүүр. Энгийн, хялбар амьдрах нь залуу байхын гол нөхцөл.Битгий гомдолло.Ер нь юунд ч битгий гомдолло.Амьдрал шудрага биш ч, амьдрах сайхан. Юунаас ч битгий ай.Үсрээд л ү.хнэ биз.Залуучууд хаана байна, тэнд бай.Нас намбаар ялгарах хэрэггүй. Орой гарах бол гар.Амьдралыг тасалж байснаас ажлаа тасал (40-с дээш насныханд).Шөнө гоё бол битгий яар.Дахин ийм шөнө олдоо ч уу. Өгөөмөр бай. Хариу харалгүй тусал.Тусалсан бол дор нь март.Жилдээ нэг удаа хөдөө гадаа яв. Эцэг өвгөдийн нутгаар оч. Хуйвалдаанд бүү итгэ.Адилхан хуйвалдаад араар чинь тавьдаг юм.Юмыг хурдан эхэл. Бүхнийг тооцоолоод, бодоод байх ядаргаа.Сэлмээ сугалаад цавчаад ор, юу болох нь харагдана. Цэцэг өгөхөөр бол ямар ч шалтгаангүй шууд өг. Жаахан тэнэг мессэж бичихдээ бүү ич.Хэн юу гэж бодох бол гэж өөрийгөө зомбидохоо боль. Битгий бөгтийгээд бай. Гэдсээ тат, цэх, пээдгэр яв.Сайн хөдөл. Хүн хөдөлж ү.хдэггүй, хөшиж ү.хдэг. Галзуу бүсгүй таарвал битгий гөлийгөөд бай, зүгээр инээмсэглэ. Хариулсан бол дөхөж болно.Байгаагаасаа залуу харагдах гэж бүү хичээ. Ямар ч насанд гялалзаж болдог юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!