Uncategorized

Путин энхийн хэлэлцээ хийхээс татгалзаж, Украиныг эзлэхээр шийдсэн

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар Оросын арми хөрш оронруугаа довтолсноос хойш хоёр сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд талууд хэдэнтээ хэлэлцээ хийсэн ч төдийлөн үр дүнгүй, улмаар сүүлийн үед хэлэлцээ мухардалд ороод байгаа юм. Ийнхүү мухардах болсон нь Путин хэлэлцээ хийх хүсэлгүйтэй холбоотой гэж барууны хэвлэлүүд мэдээлжээ. Тухайлбал, Financial Times сонин, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинтай дипломат хэлэлцээ хийх сонирхолгүй болсон, үүний оронд Украины нутаг дэвсгэрээс аль болох их газрыг эзлэн түрэмгийлэхээр шийдсэн бололтой хэмээн бичжээ. Энэ талаар Оросын Ерөнхийлөгчтэй хийсэн яриа хэлэлцээний талаар мэдээлэлтэй гурван эх сурвалж өгүүлсэн хэмээн Financial Times бичсэн байна. Өмнө нь, гуравдугаар сард тулааны талбарт Орос ялагдсаны дараа Украинтай энхийн хэлэлцээ хийх боломжийн талаар нухацтай авч үзэж байсан Путин энэ удаад дипломат байдлаар асуудлыг зохицуулах ирээдүйгүй гэж үзэж байгаа талаар хэлэлцээнд оролцогчдод ярьсан гэнэ. “Путин Оросын телевизийн сувгуудаар сонсож байгаа хуурамч мэдээлэлдээ бат итгэн, том ялалт байгуулахыг хүсэж байгаа” хэмээн хэлэлцээний явцын талаар мэдэх эх сурвалж өгүүлжээ.Орос, Украин гуравдугаар сарын сүүлээр Стамбул хотод хэлэлцэн, тодорхой асуудлуудыг зөвшилцөхөд бэлэн байсан ч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын цэргүүдийг Буча болон Мариуполь зэрэг хотуудад энгийн иргэдийн эсрэг цэргийн гэмт хэрэг үйлдсэнд буруутгасны дараа хэлэлцээ мухардалд орсон юм. FT сонинд мэдээлэл өгсөн хоёр эх сурвалжийн өгүүлснээр, энхийн хэлэлцээ мухардалд орсон гэж Путин мэдэгдээд, Оросын Хар тэнгисийн флотын гол хөлөг онгоц болох “Москва” онгоцыг Украин живүүлсэнд ихэд бухимдсан гэнэ. “Хэлэлцээ хийх найдлага байсан. Путин нааш цааш яваад л. Түүнд энэ нөхцөл байдлаас ялагчийн дүрээр гарах арга саам олох хэрэгтэй байсан. Гэвч “Москва” живсэний дараа Путин хэлэлцээ хийхийг эсэргүүцсэн. “Москва” живсэний дараа тэр ялагч гэж харагдахгүй байгаа, учир нь энэ үйл явдал түүний хувьд гутамшиг” хэмээн FT сонинд мэдээлэл өгсөн эх сурвалж өгүүлжээ.Украин болон барууны албаны этгээдүүд Путинийг хэлэлцээ хийх эрмэлзэлтэй байгаа гэдэгт эргэлзэж, түүнийг гагцхүү хугацаа хожих гэж байна хэмээн сэжиглэж байлаа. “Оросын Ерөнхийлөгч генералуудынх нь өгсөн мэдээлэл болон Оросын телевизээр үзүүлж буй хуурамч мэдээлэлд бүрэн итгэж, үнэн бодит мэдээллийг огт хүлээн авахгүй байгаа” хэмээн эх сурвалжууд өгнүүлжээ. Түүнчлэн Путин Зеленскийтэй уулзахаас “бүхий л чадлаараа” зайлсхийж байгаа, “биечлэн уулзахаас өмнө бүх зүйл шийдэгдсэн байхыг тэр хүсэж байгаа” хэмээн өөр нэг эх сурвалж өгүүлжээ. Зеленский дөрөвдүгээр сарын 23-ны өдөр мэдэгдэл хийхдээ хэлэлцээг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа ч Мариупольд энгийн иргэд алагдаж, Оросын эрх баригчид Херсон хотод хуурамч санал асуулга явуулвал хэлэлцээ хийх шаардлагагүй болно гэж онцолж байлаа. Танд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!