Uncategorized

Тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй на.с ба.рсан иргэний зээлийг төрөөс тэглэнэ

УИХ-ын гишүүн Ц.Туваан Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулжээ. Уг хуулийн төслийн агуулга нь тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй байхдаа на.с ба.рсан ахмад настны зээлийг төр хариуцаж тухайн арилжааны банкинд нь төлөх юм байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар бол на.с ба.рсан ахмад настны ар гэр, үр хүүхдүүд тэтгэврийн зээлийг нь төлж барагдуулдаг. Хоёр жил гаруйн өмнө дараах гунигт түүх цахим орчинд олны анхаарлыг татаж байлаа.Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Орших: -Аав маань саяхан бурхан болсон юм. Манай аав 1982 оноос хойш улсын байгууллагад 20, хувиараа 10-аад жил ажиллаж нийгмийн даатгал төлсөн хүн. Жил гаруйхан тэтгэвэр аваад бурхан болсон. Аав маань арилжааны банкнаас тэтгэврийн зээл авчихсан байсан. Нас барах үед нь зээлийн үлдэгдэл нь гурван сая гаруй төгрөг байсан. Одоо бид энэ зээлийг нь сар бүр төлж байна. Сард 320 мянган төгрөг төлдөг. Харин ч зээл олгосон арилжааны банк нь бөөнд нь төлөхийг шаардаагүй. Гэрээнийх нь дагуу төлж дуусгах ёстой гэсэн. Улсаас буяны ажилд нь зарцуулах нэг удаагийн тэтгэмж сая төгрөг олгосон. Гэвч сая төгрөг гэдэг буяны ажилд зарцуулахад хаана нь ч хүрэхгүй мөнгө. “Насаараа ажиллаж улсдаа татвараа төлчихөөд түүнийхээ үр ашгийг хүртэж чадсангүй дээ” гэж аавыгаа их өрөвдлөө.Амьдрал дээр ийм л зүйл болдог учраас УИХ-ын гишүүн Ц.Туваан дээрх хуулийн төслийг санаачлан боловсруулж, олон нийтээс санал авч байгаа юм байна. Тэрээр “Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээ харилцан адилгүй байгаагаас тэтгэвэр тогтоолгосон иргэдийн дийлэнх нь зээл авч, түүнийгээ төлж чадахгүй насан эцэслэж байна. ​Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ ханш эрс нэмэгдэж байна. Тиймээс ихэнх өндөр настнууд тэтгэврийн зээл авч амьжиргаагаа залгуулж байна. ​2020 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 441201 мянган хүн өндөр насны тэтгэвэр авч байгаагаас 277527 орчим нь 50000 төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Үүнийг өрхийн дундаж зарлагын хэмжээтэй харьцуулан авч үзвэл нийт ахмадуудын 60 орчим хувь нь 500000 төгрөг хүрэхгүй тэтгэвэр авч, нэг өрхийн хоёр өндөр настан нийлээд дээр дурдсан өрхийн дундаж зарлагын 50 хувьд ч хүрэхээргүй хэмжээний тэтгэврийн орлогоор амьдарч байгаа. Энэ нь улс орон, үр хүүхэд, хойч ирээдүйнхээ төлөө насаараа зүтгэн хөдөлмөрлөсөн, тэтгэврээс өөр орлогогүй ахмадуудыг амьдралынхаа наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тул тэтгэврийн зээл авч амьдарч байна. Тэтгэвэр авагч иргэн бол төрөөс зүгээр сууж байгаад халамж нэхэж, төсөвт хүндрэл учруулж байгаа иргэн биш. Тэд ажиллаж хөдөлмөрлөж тодорхой хугацаанд ирээдүйд эдийн засгийн баталгаатай амьдрах үүднээс Нийгмийн даатгалын шимтгэлээ тухайн цаг үеийнхээ мөнгөний ханшаар төлсөн иргэн. Тэгэхээр өөрийн бий болгосон хуримтлалаа ирээдүйд авахдаа амьдралын наад захын хэрэгцээ шаардлагыг нь хангаж чадахгүй, тэднийг ядууралд түлхэж тэтгэврийн зээл авахад хүргэж байна гэж дүгнэж байна. ​Монгол Улсын иргэдийн дундаж наслалт эрэгтэй 66, эмэгтэй 75 байхад иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлсэн нь олон жил хөдөлмөрлөж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэд тэтгэврийн насанд хүрээд тэтгэвэр авч чадахгүй эсхүл цөөхөн жил тэтгэвэр авахдаа зээлээс зээлийн хооронд амьдарсаар насан эцэслэж байгаа нь энэхүү хуулийн төслийг боловсруулах зайлшгүй шаардлагатайг илэрхийлж байна.​Тэтгэврийн зээл аваад төлж чадаагүй на.с ба.рсан иргэд бол хөдөлмөр эрхэлж, олсон орлогоосоо НДШ-ээ төлсөн буюу тэтгэвэр тогтоолгоод сайхан амьдрах алхмаа хийж, үүргээ биелүүлсэн хүмүүс. Гэтэл нас барсан ахмад настны тэтгэврийн зээлийн өрийг ар гэрийнхэн нь төлөх үүрэг хүлээж байгаа нь буруу” хэмээн хуулийн төслөө танилцууллаа.УИХ-ын гишүүн Ц.Тувааны санаачилсан энэхүү хуулийн төсөл олон нийтийн дэмжлэгийг хүлээж байгаа ч Засгийн газар, УИХ-аас дэмжлэг авах эсэх нь эргэлзээтэй. Учир нь, тэтгэврийн зээлээ төлж дуусалгүй на.с ба.рсан иргэний зээлийг төрөөс тэглэхдээ тодорхой хэмжээний санхүүжилт шаардлагатай болно. Тиймээс эдийн засгийн хүндрэлтэй цаг үед уг хуулийн төслийг Засгийн газар дэмжихгүй байх магадлалтай. Дэмжлээ ч УИХ сөрөг хүчнээс санаачилсан олон нийтээс нэмэх оноо авах хуулийн төслийг дэмжих үү. Халамжийн шинжтэй энэхүү хуулийн төслийг эрх баригчид 2024 оны сонгуулийн өмнө л батлах магадлалтай. Үгүй бол сөрөг хүчний сонгуульд барьж орох чухал хөзрийн нэг болох юм.Танд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!