Uncategorized

Л.Энх-Амгалан: Төрийн өмчийн зургаан их сургуулийг нэгтгэж МУИС болгоно

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан төрийн өмчит зургаан их дээд сургуулийг нэгтгэж МУИС болгох талаар мэдээллээ. Тодруулбал МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС, АШУҮИС, СУИС нэгтгэгдэж нэг хөтөлбөртэй болох юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Төрийн өмчит зургаан их дээд сургуулийг нэгтгэж МУИС болгоно. Ингэснээр кредит давхцахгүй байх юм. Тухайлбал МУИС-д сэтгүүлзүйн анги байхад, МУБИС-д энэ анги байхгүй байна гэсэн үг.Энэ намраас хэрэгжиж байгаа бодитоо бол, МУИС нэр дор нэгдэж байгаа төрийн өмчит зургаан сургуулиуд хоорондоо кредит тооцдог болж байгаа. Хөтөлбөрүүд давхцахгүй гэсэн үг. Ингэснээр бие биетэйгээ өрсөлдөхгүй юм. МУИС, МУБИС, ХААИС гээд бүгд түүхийн анги нээгээд байдаг энэ тогтолцоог хална. Цаашдаа их сургуулиуд сайн профессор, сайн хөтөлбөрийн араас хөөцөлддөг болно. Жишээ нь тухайн оюутан МУБИС-т сурдаг. Гэхдээ түүхийн хичээл үзэх гэж байгаа бол, хамгийн сайн түүх зааж байгаа багшийн хичээлийг өөрөө сонгож суралцана. Их дээд сургуулиуд кредитээ солилцсоноор энэ жишиг тогтоно.Мөн хөдөө орон нутагт МУИС, ХААИС, ШУТИС-ийн салбар сургуулиудыг ирэх хавраас байгуулна. Эдгээр харьяа их дээд сургуулийг Өмнөговь, Эрдэнэт, Дарханд байгуулна. Нийслэлд өнөөдрийн байдлаар 150 мянган гаруй оюутан байна. Эдгээрээс эхний ээлжинд буюу 10-15 мянган оюутныг хөдөө орон нутагт сургана”гэв.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!