Uncategorized

Б.Эрдэнэтуяа: Хан тэнгэрийг басаад л бай Хатуу зовлон ороогоод л байна!

ҮР БОЛОВСОРЧ ҮНЭНД ГҮЙЦЭГДЭХҮЙ! Хатан дэлхийг цөлмөөд л бай Халуун там руу дөхөөд л байна Хан тэнгэрийг басаад л бай Хатуу зовлон ороогоод л байна! Хан төрөө мөлжөөд л бай Харсан тэнгэр чинь холдоод л байна Хамаг олноо шулаад л бай Хайрын сан тань хоосроод л байна! Түмэн олноо дээрэлхээд л бай Төрсөн бие чинь элэгдээд л байна Түнтийтэл өөрсдөө баяжаад л бай Төөрөг тавилан тань төөрөөд л байна! Гэмгүй бүгдээр царайлаад л бай Гэрэл гал чинь бөхөөд л ирнэ Гэрчгүй мэт бардамнаад л байГэсгээл шийтгэл отоод л ирнэ! Үнэнээс дандаа нуугдаад л бай Үйлийн үр гүйцээд л ирнэ Үлгэр зохиож мунхруулаад л бай Үлдэх мөр тань мөшгөөд л ирнэ! Зангаргаа алдаж завхраад л бай Заяа буян тань дундраад л ирнэ Замаа буруулж зүтгээд л бай Занганд унаж мохоод л ирнэ! Зогсох чадалгүй шунаад л бай Зовлонгийн далайд та живэх л болно Зон олноо зовоогоод л бай Золиос нь та өөрөө л байх болно! УХААРАГТУН!!! Б. Эрдэнэтуяа

Related Articles

Back to top button
error: Content is protected !!