Uncategorized

МАХН-аа тарааж, МАН-дана гэж итгэсэн Н.Энхбаяр молгидуулжээ

УИХ-ын сонгуульд бие дааж оролцоод бүтэлгүйтсэн Н.Энхбаяр МАХН хэмээх намаа тарааж, МАН хэмээх төрхөмдөө буцсан цаг саяхан.Тэрбээр У.Хүрэлсүхийг үндсэндээ Ерөнхийлөгч болгох тохироо хийж босгож, бүтээсэн намаа, итгэж найдсан гишүүдээ арилжчилсан юм даг.Түүнийхээ шагналд Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал хэмээх албан тушаалыг гардаж авсан ч цаад тохироо нь бүтээгүй юу, наанаа алба нь багадсан уу авахаас татгалзжээ.Хоёр намаа нэгтгэхдээ хүүгээ гишүүн болгох, хамтдаа арван жил аавын хаалганаас ардын эгнээнд шилжтэлээ тэмцсэн журмын нөхдөө намын нэрээр төрийн суудалд аваачих тов хийсэн тохироо хийсэн гэх боловч амаар яригдсан бүхэн ардаа ажил болохгүй байгаа тул бухимдал өндөртэй яваа сураг ч гарч байна. Ямартай ч төрд суусан түүний он жилүүд, карерийн төгсгөл тийм ч таатай үргэлжлэхгүй л байна. Намбарын Энхбаяр 1985 онд МАХН-д гишүүнээр элсжээ. 1992 онд анх Улсын Их Хуралд сонгогдож, мөн тус оноос Засгийн газрын гишүүн, Соёлын сайдаар ажилласан.1992, 1997, 2000, 2004 онуудад УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогджээ. 1996 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогдон ажиллажээ. 1997-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч байсан. 2000 оны УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэж, УИХ-ын 76 суудлаас 72-г нь МАХН-д авч чадсан байна. Тийнхүү 7 сарын 26-нд ялсан намын тэргүүний хувьд ерөнхий сайдаар томилогджээ. 2004 оны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй байр сууриа алдсан ч олон суудал авсан учраас 8 дугаар сард сөрөг намуудтай хамтарч Их эвслийн Засгийн газар байгууллагдахад,Н.Энхбаяр 2004-2005 онд Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласан юм. Тэрбээр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 65 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулснаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. 2009 онд ерөнхийлөгчийн сонгуульд хоёрдахь удаагаа нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн боловч нэг хувийн саналаар гол нь нийслэлд ялагдсан юм. МАХН нэрээ сольж МАН болсны дараа бууриа сахин үлдэгсэд 2011 оны 1 сард МАХН-ыг дахин байгуулахад анхны даргаар нь сонгогдсон.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!