Uncategorized

Б.ЖАРГАЛСАЙХАН: Г.ЗАНДАНШАТАР ЮУ ХИЙЧИХ ВЭ…

Төсвийн 32 тэрбум төгрөгөөр баригдах Бурхан багшийн хөшөө олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. 2020 онд 5,5 тэрбум төгрөгийн өртөгтэй босно гэгдэж байсан хөшөө гэнэт 32 тэрбумаар нэмэгдэн орж ирсэн нь УИХ-д шуугиан тариад амжив. Хамгийн гол нь энэ хөшөө барих ажлыг хэн санаачлав гэдэг нь асуудал болов. Ерөнхийдөө эзэнгүйдэж шашин номоор бизнес хийдэг Ш.Адьшаа, нүглээ нимгэлдэг Ц.Анандбазар, сүсэг ихтэй Ц.Цэрэнпунцаг тодорсон юм. Гэсэн хэдий ч эдгээр гишүүд барих ажлыг санаачлаагүй бөгөөд дэмжсэн гэдгээ илэрхийлэв. 5,5 тэрбум төгрөгийн үнэтэй хөшөө 32 хүртэл хөөрөгдөж 20 гаруй тэрбумыг “хусах” гэсэн хул.гайч хэн вэ. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “2020 онд Засгийн газраас санаачилсан” гэв. Сангийн сайд Б.Жавхлан “УИХ-ын гишүүд санаачилсан” гэсэн юм. Эндээс тус хөшөөг санаачилсан хүнийг хэлж болохгүй гэсэн айдас гишүүдэд байгаа нь ажиглагдав.Тус санлыг дэмжсан гурван гишүүдээс харвал Г.Занданшатар санаачилсан гэлтэй. 2020 онд Засгийн газраас орж ирсэн гэхээр У.Хүрэлсүх байж болох таамаг гарч ирнэ. Би хийсэн гээд гараад ирэх улс төрч алга учраас хардлага сэрдлэгэ гаарч “Ёсолгоонууд юу хийчихсэн вэ” гэцгээх. Хамгийн сайн мэдэх ёстой Г.Занданшатар бултаж гүйхээс гадна ийм зүйл хийсэн байх аваас огцрох магадлалтай. Тэр хул.гайч тун итгэлтэйгээр хөшөөгөө бариад эхэлсэн нь ард талд төсвийн том хул.гайч байгааг илтгэнэ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!