Uncategorized

ХҮҮХДЭЭ ЭРҮҮЛ БАЙЛГАЯ ГЭВЭЛ ӨГЛӨӨ ЗААВАЛ УНДЫГ НЬ УУЛГА

ХҮҮХДЭЭ ЭРҮҮЛ БАЙЛГАЯ ГЭВЭЛ ӨГЛӨӨ ЗААВАЛ УНДЫГ НЬ УУЛГА.Өглөө хичээлдээ явдаг хүүхдээ өлөн хоосон явуулж болохгүй. Хамгийн нэгдүгээрт босонгуут нь бүлээн ус уулга. Ус ууж байгаа нь дотор эрхтэнг сэрээж байгаа сэрүүлэг юм. Дотор эрхтэн сэрлээ одоо харин хоосон ажиллуулж болохгүй. Илчлэг өгөх хүнс идүүл. каш- сүү- цагаан будаа- бор гурил- зутан
Өглөөний унд уугаагүй хүүхдийн анхаарал төвлөрөлт сул, эрч хүчгүй, ядруу байдаг.????Хичээлээ ойлгодоггүй.????????Хичээлээ хиймээр, анхаармаар байвч ходоод нь хоосон тул хоол бодогддог.
Улмаар өглөөний унд уухгүй урт хугацаанд явбал цөсний хүүдийд шингэн удаан хуримтлагдаж, цөс өтгөрөлт явагддаг.❗️Энэ нь цаашлаад цөсний чулуу үүсэх, цөсний хүүдийд үрэвсэл бий болгодог.
Алсдаа эрүүл мэндээрээ хохирох, яг одоо бол суралцах идэвхгүй байх шалтгаан нь өглөөний хооллолттой салшгүй холбоотой юм шүү!✊????Хүүхдийнхээ бяцхан гарыг атгуулаад үз, ходоод нь ийм жаахан гэж хар ухаанаар бодъё. Иймхэн ходоодны 3/1-г дүүргэхэд чанартай багахан хоол л хэрэгтэй шүү дээ, томчууд минь хичээгээрэй! Өөрсдөө ч бас биеэ бодоод өглөөний цай ууж байгаарай

Related Articles

Back to top button
error: Content is protected !!