Uncategorized

“Сахал” Д.Эрдэнэбилэг Асашёорюүгоор зуучлуулан “Хаан” банкны 60 хувийг авчээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг “Эзнээ харчихаад ү.хмээр байна” гэж бухимдуулсан хүн бол Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэрэгт я.л.лагдагчаар татагдсан тэрбээр ХААН банкийг хаанчлав. Харин хам хэрэг нь замхрав. Төрийн ордон тойрсон улстөржилт, баривчилгаа тийш олны анхаарал чиглэх зуур Монголын аймаг, сум бүрт салбартай, 2.7 сая харилцагчтай ХААН банкинд хаанчлах “хор”-ыг Д.Эрдэнэбилэг найруулсан нь энэ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдаж авахдаа УИХ-д ч мэдэгдэлгүйгээр Засгийн газраар зарц хийн хэрэгжүүлсэн хар технологио энэ удаад давтлаа. Ц.Нямдоржийн 2016 онд хэлсэн үгнээс иш татахад, “Эрдэнэт үйлдвэр”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийг яаж авсныг нь шалгах хэрэгтэй” Д.Эрдэнэбилэг ийнхүү “Банк дээрэмдэх” ажиллагаа явуулав. Хэрэг явдал ч ингэж эхэлсэн аж…Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг хууль хяналтынхан 2019 оны хавар саатуулаад хэдхэн сарын дараа батлан даалтад гаргасан. Яг л нөгөө барилаа, харууллаа, тавилаа гэдэг спорт загаслал шиг! “Хилийн хоригтой, хүмүүстэй уулзах нь ч хязгаартай” гэгдэж байсан Д.Эрдэнэбилэг суллагдсаныхаа дараахан “ХААН БАНК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Хидэо Савадатай уулзсан тухай мэдээлэл тухайн үед хэвлэлүүдэд гарч байв. Тодруулбал, Д.Эрдэнэбилэг Савада санг хувьцаагаа худалдахыг ятгасан. Гэвч хашир япон өвгөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой хэрэгт я.л.л.агдагчаар татагдсан этгээдэд хувьцаагаа худалдахаас эрс татгалзсан. Хэвлэлүүдэд бичсэнчлэн Д.Эрдэнэбилэгийн хувьд Савада сантай хийсэн эхний уулзалт ийн бүтэлгүйтсэн гэдэг.Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгтэй холбоотой дээрх мэдээлэл гарснаас хойш хэдхэн сарын дараа буюу 2020 оны хоёрдугаар сарын 20-нд нэгэн хачирхалтай явдал болов. ХААН банкны хувьцааны 60 хувийг эзэмшдэг Япон улсын “Савада Холдингс” компанийн хувьцааг худалдан авах тендерийг Японы “Мета капитал” компанийн хөрөнгө оруулалттай “Упсилон” гэдэг нөхөрлөл Монголбанкны зөвшөөрөлгүйгээр зарлажээ.Ёстой л “Монголын хууль хуц” гэсэн мэт дээрэнгүй загнах нь тэр. Хамгийн сонирхолтой нь “Упсилон” нөхөрлөлөөс энэхүү тендерийг зарлахын өмнөхөн хотын мэр Д.Сумъяабазар “Мета капитал”-ын гүйцэтгэх захирал Ацуши Сайшог Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзуулсан. Ацуши Сайшо хэмээх энэ овжин япон эрийг Асашёорюү Д.Дагвадорж ах Д.Сумъяабазартайгаа холбож, Д.Сумъяабазар нь Сайшог Б.Лхагвасүрэнтэй уулзахад зуучилсан нь энэ. Ах, дүү хоёроор зуучлуулсан энэхүү уулзалтын үеэр “Мета капитал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ацуши Сайшо “Савада Холдингс” компанийн хувьцааг худалдаж авах мөнгөний зарим хэсгийг Хонконг, Хятадын сангуудаас зээлэх талаар хэлж байсан аж. Гэвч “Упсилон” нөхөрлөлөөс хууль зөрчиж зарласан тендерийг 2,7 удаа сунгаж, энэ хугацаанд Хуулийн шаардлага хангахуйц материал, нотолгоо ирүүлээгүй тул Монголбанк зөвшөөрөл олгоогүй. Ингээд тендер шалгаруулалт 2021 оны долдугаар сарын 16-нд амжилтгүй дуусчээ.Б.Лхагвасүрэн сандарч эхлэв. Эрх баригч МАН-ын үед тэрбээр Монголбанкны Ерөнхийлөгчийн суудалд заларч, хүү нь Хөгжлийн банкны газрын захирал хийж байгаа. Аав, хүү хоёр албан тушаалын “од”-той байгаа биз! Тэгэхээр Б.Лхагвасүрэнгийн хувьд МАН-ын нөлөө бүхий албан тушаалтнуудын “үүрэг даалгавар”-ыг биелүүлж чадаагүйдээ сандрах нь аргагүй. Суудал нь дэнжигнэнэ шүү дээ. Б.Лхагвасүрэнгийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, бас эрх мэдэлтнүүдэд “тал засч” олгосон зөвшөөрлийнх нь уршгаар Монголын банкны системд ихээхэн эрсдэл үүсч мэдэхээр байна. Тэр төв банкны Ерөнхийлөгчөөс огцрох ч энүүхэнд!Учир нь ХААН банкны томоохон хувьцаа эзэмшигч Савада сан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зөвшөөрлийг үндэслэж, энэ оны арваннэгдүгээр сарын 01-нд буюу өнгөрсөн даваа гарагт “Мета капитал” компанийн хөрөнгө оруулалттай “Упсилон инвестмент” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлд хувьцаагаа худалджээ.Товчхондоо, Д.Эрдэнэбилэг “хөшиг”-ний цаанаас удирдаж, Д.Сумъяабазар, Асашёорюү Д.Дагвадорж нар Монгол, Японы тал хооронд зуучлах үүрэг гүйцэтгэж, Б.Лхагвасүрэн МАН-ын дарга нарын шахалт дор ХААН банкны 60 хувийг Худалдаа, хөгжлийн банкинд “бэлэглэх” ажиллагааг хамтран гүйцэтгэв.“Сахал” Д.Эрдэнэбилэг ХААН банкны хувьцааг төрийн оролцоотойгоор “дээрэмдэх” хорыг найруулж, жорыг тааруулсан нь тэр. Яг л “Эрдэнэт”-ийн 49 хувь шиг! “49 хувийнхан”-ы толгойлогч ийнхүү толгой дээр нь тонгочиж, ХААН банкин дээр хууль бус ажиллагаа явуулж байгааг “Эрдэнэт”-ийн луйврын эсрэг сүүлчийн цамцаа урагдтал тэмцэх”-ээ УИХ-ын чуулганы танхимд тэр жил мэдэгдсэн Ц.Нямдорж сайд харж л, мэдэж л суудаг байгаа даа! Худалдаа, хөгжлийн банкны харилцагчид, хамтран ажилладаг байгууллагууд “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хууль бус үйлдлүүдийн талаар анхаарал, сэрэмж авч л байдаг биз. Ингэхэд энэ хүний хавтаст хэрэг хаана очоод замхрав. Нөгөө сүр дуулиантай баривчилгаа, “Эрдэнэт”-ийн 49 хувийнхантай сүүлчийн цамцаа урагдтал тэмцэх Ц.Нямдорж нарын тэмцэл ингээд конец уу?!Монголын өнцөг булан бүрт салбартай, 2.7 сая харилцагчтай банкны тухай мэдээлэл улс төрийн хүрээнд доргилт өгөх зуур Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ХААН банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяагийн нэр дээр өнгөрсөн сарын 29-нд Н/71 тоот нууцын зэрэглэлтэй мэдэгдэл хүргүүлжээ. Тэрхүү мэдэгдэлд “Монголбанкны 2021 оны долдугаар сарын 26-ны өдрийн А-1/761 тоот албан бичгээр ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Савада Холдингс” ХК-ийн хувьцааг худалдан авах тендерийн саналыг ирүүлсэн баримт материалын хүрээнд шалгаж, татгалзах зүйлгүй болохыг мэдэгдсэн. Олон улсын магадлан баталгаажуулах, хяналт шалгалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Кролл” байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан салбараас Япон улсын хуулийн этгээд “Мета капитал” ХХК нь 2014 онд Худалдаа, хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох “Юнайтед бэнкинг корпорэшн” ХХК (11ВС)-ийн хувьцааг худалдан авч, тус банкны хувьцаа эзэмшигч болсон тухай мэдээллийн дагуу Монголбанкнаас 2021 оны аравдугаар сарын 26-ны өдрийн Н/69 тоот Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай албан бичгийг ХААН банкинд хүргүүлсэн болно” гэж дурджээ.Гэвч Б.Лхагвасүрэн МАН-ын зарим удирдлагын шахалтанд орж, албан тушаалдаа хэвээр үлдэхийн тулд энэ сарын 01-нд буюу өнгөрсөн даваа гарагт Монголын банкны салбарт сүйрэл авчрах алхмыг хийлээ. Шуудхан хэлэхэд, тэрбээр Д.Эрдэнэбилэг нарын зүгээс ХААН банкны хувьцааг луйвардах ажиллагаанд “Утсан хүүхэлдэй”-н үүрэг гүйцэтгэв.Хамгийн ноцтой нь “Савада Холдингс’’-ийн хувьцааг худалдан авах талаар Худалдаа, хөгжлийн банк, “Мета капитал” ХХК хооронд 2019 оны дөрөвдүгээр сард хийсэн гэрээнд “Сахал” Д.Эрдэнэбилэгийн гарын үсэг байдаг. Харин Д.Сумъяабазар, Асашёорюү Д.Дагвадорж нар “Банк дээрэмдэх” ажиллагаанд юуны учир оролцсон байж таарах вэ? Үүнийг ойлгож ядах зүйлгүй. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар өнгөрсөн сарын 28-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр “Засгийн газар “Чингис хаан”, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас сүүлийн гурван жил мөнгөө авч чадахгүй байгаа. Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 44 тэрбум төгрөг бий. Авч чадахгүй л байна” гэх ноцтой мэдэгдлийг хийсэн юм. Ч.Хүрэлбаатарын хэлсэн үгнээс уншигч та нэгийг ойлгоно биз. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хувьд “Гэмт хүн гэлбэлзэнэ” гэгчээр хууль бус шийдвэр гаргасандаа бантаж “МАН-ын тэр даргын өгсөн үүрэг, энэ ч даргын шахаас” хэмээн нүүрээ улалзуулж явна. Хаана очиж хад мөргөх шийдвэрийг ХААН банкин дээр гаргачихав даа, Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгч өө.

ТАНД ТУСТАЙ ДАРААГИЙН ЗӨВӨЛГӨӨ ТУУЛАЙ ЖИЛ ?
Ямартаа ч АЗ ЖАРГАЛТ ЖИЛҮҮДИЙН НЭГ.
1. ГЭРЛЭЛТИЙН жил; 2. ГЭР бүлээрээ, ах дүү төрөл төрөгсдөөрөө амар амгалан харилцах, эвлэрэх, эвсэх жил;
3.УРТ УДААН БАЯР БАЯСГАЛАНТ АМЬДРАЛЫН мөн чанарын бэлэг тэмдэг;4. ЭЛБЭГ ДЭЛБЭГИЙН бэлэг тэмдэг;
5. АЗ ЖАРГАЛЫН бэлэг тэмдэг… гм6. ШИНЭийг таних мэдэхэд таатай жил;7. ТӨЛӨВЛӨГӨӨТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛд таатай жил;
8. ОРОН БАЙР, СУУЦАА шийдвэрлэхэд таатай жил гэнэ. copy Хүн бүр зурхайд итгэдэггүй ч зарим үед зурхай уншиж, сэтгэлээ засан багахан дэм авахыг хүсдэг хүн цөөнгүй. Ирэх онд ордуудын хувьд ямар үйл явдал хүлээж байгаа талаарх зурхайг хүргэж байсан бол энэ удаад РИА Новости агентлагт Оросын астрологич Юлия Рольникийн нийтлүүлсэн 12 жилийн зурхайг хүргэж байна.  Хулгана жилтэн

Төрсөн он: 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020
Хулгана жилтнүүдийн хувьд туулай жил аз жаргалтай мөч байна. Ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжих, амьдралаа сайжруулах боломжууд гарна. Ажил хэрэгтээ амжилтад хүрэхийн тулд шинэ зүйл суралцах ёстой.

Танд өөрийгөө болон чадвараа нээн гаргах боломж гарч ирнэ. Энэ оны таны хувьд материаллаг тал дээр таатай байна. Таны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр үр шимээ өгч, таны орлого нэмэгдэнэ. Хувийн амьдралын тал дээр өнөөгийн харилцаагаа сайжруулах боломж гарна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын харилцаа хүлээж байна.

Үхэр Төрсөн он: 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021 Үхэр жилд төрсөн хүмүүсийн хувьд Туулай жилд ажил, карьерт өөрчлөлт гарна. Таны цаашдын хувь тавилан ихээхэн шалтгаалах чухал сонголт хийх шаардлагатай болж магадгүй.

Оны хоёрдугаар хагаст мэргэжлийн үйл ажиллагаанд илүү таатай байна. Та хүчин чармайлтынхаа ачаар зорилгоо биелүүлж, амжилтад хүрнэ. Ирэх онд санхүүгийн хувьд таатай байна.

Та өөртөө илүү итгэлтэй болж, шинэ сонирхолтой хүмүүсийг өөртөө татна. Ирэх онд хайр дурлалын харилцаа үүсгэхэд таатай.

Бар

Төрсөн он: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022
Бар жилтнүүд ирэх Туулай жилд аз одоор дүүрэн байна. Ирээдүйд том үсрэлт хийх гараа нь ирэх он байж магадгүй. Гэхдээ ажил, карьерын тал дээр хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй.

Чухал шийдвэр гаргахын өмнө олон талаас нь сайтар тунгаан бодох хэрэгтэй. Туулай жилд стратеги төлөвлөлт хийх, шинэ төслүүдийг боловсруулахад таатай. Та зорилгодоо хүрэхийн тулд хичээл зүтгэлтэй ажиллах шаардлагатай болно. Оны сүүлд таны хүчин чармайлт үр шимээ өгч, та амжилтад хүрнэ.

Туулай

Төрсөн он: 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023

Ирэх он Туулай жилтнүүдийн хувьд тун чухал. Учир нь чухамхүү энэ онд цаашдын хувь тавилангаа тодорхойлох шийдвэрүүдийг гаргана. Энэ он амьдралын олон талбарт шинэчлэлийн жил байна.

Таныг хөгжих, урагшлахад саад болж буй зүйлсийг олж тогтооход тохиромжтой цаг. Түүнчлэн шинэ ажил үйлс, төсөл эхлүүлэх, эртнээс бодож байсан төлөвлөгөөгөө биелүүлэхэд таатай. Санхүүгийн тал дээр одоо байгаа хөрөнгө мөнгөө үрэн таран хийхгүй байх нь чухал. Төлөвлөгдөөгүй зардал гарах эрсдэлтэй.

Хувийн амьдралын тал дээр шинэ үйл явдлууд гаран. Ганц бие хүмүүс хайраа олох магадлалтай.

Луу

Төрсөн он: 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012

Луу жилд төрсөн хүмүүсийн хувьд ирэх жил холимог нөлөө үзүүлнэ. Багагүй хүндрэлийг даван туулах шаардлагатай болно. Гэхдээ цэцэн ухаан, зорилгодоо хүрэх тэвчээр гаргаснаар оны сүүл гэхэд та бүхий л сорилтыг давж чадна.

Ажил хэрэгт үүссэн асуудлыг шийдэхэд хамтын ажиллагаа, нөхөрлөл тус болно. Ирэх онд та бусдын тусламжгүйгээр аливаа хүндрэлийг даван гарч чадахгүй. Оны туршид орлого тогтвортой, зарим үед бага зэрэг өснө. Гэхдээ үүнийг дагаад зардал ч нэмэгдэж болзошгүй.

Хувийн амьдралын тал дээр ирэх онд олон өөрчлөлт гарах бөгөөд зарим тохиолдолд таагүй өөрчлөлтүүд ч гарч магадгүй.

Могой

Төрсөн жил:1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013
Могой жилд төрсө хүмүүсийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт эерэг байна. Гэхдээ зарим талаар хүндрэлүүд гарч болзошгүй. Та үүнийг цэцэн ухаан, тэвчээр гаргаснаар сорилтуудыг даван туулж чадна.

Энэ онд идэвхтэй үйл ажиллагаа эрхлэхийн тулд илүү их эргэцүүлж, амжилтад хүрэхийн тулд хүлээх хэрэгтэй. Карьерын хувьд бүх зүйл таатай байхгүй ч нөр их хөдөлмөр, тэвчээр, сэтгэл хөдлөлөө барих чадварын ачаар та сайн үр дүнд хүрч, бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадна.

Хувийн амьдралын тал дээр хайртай болон дотны хүмүүстэйгээ маргалдаж, харилцаагаа муутгахгүйн тулд тэвчээртэй байж, уур бухимдлаа хянах хэрэгтэй

Морь

Төрсөн он: 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014

Морь жилтнүүдийн хувьд ирэх он тийм ч тайван жил болж өнгөрөхгүй. Гэхдээ тааламжтай нөлөөлөл сөрөг муу бүхнийг зөөллөж, хүндрэлтэй зорилтуудыг амжилттай шийдэх боломж өгнө.

Ажил дээр хүндрэл гарсан ч та хөдөлмөрч, хичээл зүтгэлийнхээ ачаар бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Ирэх онд ажлын хамт олонтой зөрчилдөх, хөндлөнгийн хүмүүсийн атаархалд өртөх магадлалтай.

Мөнгө санхүүгээ зарцуулахдаа болгоомжтой байж, луйварчдаас сэрэмжил.

Хонь

Төрсөн жил: 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015

Хонь жилтнүүдийн хувьд ирэх он бүхэлдээ таатай жил болно. Таны амьдралын бүхий л талбарт харьцангуй тогтвортой байдал ноёлно.

Ажил хэргийн тал дээр бүх зүйл эерэг байж, таныг удирдлага, нөлөө бүхий хүмүүс дэмжинэ. Ирэх онд олон сонирхолтой хүнтэй танилцана. Та шинэ төсөл эсвэл бизнес эхлүүлж магадгүй.

Ганц бие хүмүүс өөрт тохирсон хүнээ олж магадгүй.

Бич Төрсөн жил: 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016Бич жилтнүүдийн хувьд хүндхэн жил болж магадгүй. Гэхдээ хувь тавилангийн бүхий л сорилтыг давахад туслах эерэг үйл явдлууд ч олон гарна.

Ажил дээр олон зорилт шийдэх хэрэгтэй болно. Маргаан, зөрөлдөөнөөс зайлсхийхийн тулд хамт олонтойгоо харилцахдаа сэтгэл хөдлөлөө хянаарай. Өнгөрсөн үеийн алдаагаа эргэцүүлж, алдаагаа давтахгүйн тулд буруугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр та урагшилж, сайн үр дүнд хүрч чадна.

Санхүүгийн хувьд ирэх жил тогтвортой байна. Гэхдээ аливаа тохиолдолд хэмнэж сурах хэрэгтэй.

Тахиа

Төрсөн жил: 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017

Тахиа жилтнүүдийн хувьд ирэх он зөрчилдөөнтэй жил болно. Нэг талбарт ололт амжилт дүүрэн байх бол нөгөө талд алдагдал хүлээж магадгүй.

Ажил болон карьерын хувьд хүндрэл, бэрхшээл гарч болзошгүй. Та ажлаа алдах эсвэл орлого буурах эрсдэлтэй.Ажлын тал дээр илүү тэвчээртэй, хүлээцтэй байж, шинэ найз нөхөдтэй бол. Найз нөхөд болон ижил сэтгэлгээтэй хүмүүс таны ажил хэргийн асуудлыг шийдэхэд тусална.

Хайр дурлал, хувийн харилцааны тал дээр ирэх он ихээхэн амжилттай байна.

Нохой

Төрсөн жил: 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018
Нохой жилтнүүдийн хувьд ирэх онд олон эерэг өөрчлөлтүүд гарна. Гэхдээ санаа амарч, хэт тайван суух зав гарахгүй.

Ажлын тал дээр та үр бүтээлтэй, идэвхтэй байх бөгөөд үүнийхээ төлөө зохих шагналаа хүртэнэ. Ажлын хамт олонтойгоо харилцахдаа тайван, нөхөрсөг байгаарай, ингэснээр та маргаан зөрөлдөөн, илүүц хурцадмал байдлаас зайлсхийж чадна.

Санхүүгийн тал дээр хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжил, аз сорьсон алхам хийх хэрэггүй.

Хувийн амьдралын тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ганц бие хүмүүс өөрт тохирох хүнтэй танилцаж, гал халуун хайр дурлалын харилцаа үүсгэнэ.

Гахай  Төрсөн жил: 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019

Гахай жилтнүүдийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт аз одтой, тааламжтай байна. Хамгийн гол нь таны өмнө гарч ирсэн шинэ боломжуудыг алдахгүй ашиглах хэрэгтэй.

Карьер, ажил хэргийн тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ажил дээр сайн, итгэлт харилцаа, тааламжтай уур амьсгал ноёлно. Ажил дээр эерэг өөрчлөлт гарснаар таны орлого нэмэгдэнэ.

Ирэх онд та бусад хүмүүсээс илүү хайр дурлалын тал дээр азтай байна. Ганц бие хүмүүс хань ижлээ олох боломжтой.  Энэ жил та онцгой анхаарах шаардлагатай цорын ганц зүйл нь эрүүл мэнд. Тиймээс асуудалтай нүүр тулахгүйн тулд өнөөдрөөс эхлээд биеэ чийрэгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах тал дээр анхаараарай.  Г.Бямбасүрэн

Related Articles

Back to top button
error: Content is protected !!