Uncategorized

ЖҮЖИГЧИН Г.АНАНД: БИ ШҮҮГЧИД “ЯМАР Ч Я.Л АВАХАД БЭЛЭН БАЙНА” ГЭЖ ХЭЛСЭН

А.лдаж онодог хүний амьдрал гэж ярьдаг ч гэсэн над шиг а.лдаж болохгүй. А.лдаа гэж хэлэхэд ч бараг “А.лдаа” гэдэг үг энэ үйл явдалд хөнгөдөх байх. А.лдаа биш. Миний хувьд маш болчимгүй үйлдлээсээ болоод нэгэн эрдэнэт хүний ам.инд хүрэх авто ослын шалтгаан нь болсон. Эхлээд яг айдастай, стресстэй яг яах учраа олоогүй. Зургаа, долоон сарын турш яг гэртээ ганцаараа байж, орж гарахгүйгээр дотроо тунгаасан. Я.лаа эдлээд гараад ирвэл тэр нь намайг чөлөөлөх юм шиг санагдсан. Есөн сарын хугацаанд хүмүүс намайг я.лаас мултарчихсан явж байна л гэж ойлгосон. Ном журмынхаа дагуу бүх юм болсон. Есөн сард шүүх хурал болсон. Шүүх хурал дээрээ гэм буруугаа хүлээгээд хохирогч талаасаа гүнээ хүлцэл өчиж шүүгчид “Би ямар ч я.л авахад бэлэн байна” гэж хэлсэн. Мэдээж би маш том гэмт хэрэг хийсэн. Бүхэл бүтэн хүний ам.инд хүрсэн авто осол гаргасан. Тухайн үед муухайгаар хэлбэл намайг хүмүүс а.луурчин л гэж хэлж байсан. Надад их хүнд байсан. Намайг хамгаалж, тусалж дэмжсэн гэр бүлдээ талархаж явдаг. Хохирогч талын хүмүүстэй одоо ч гэсэн баярлаж явдаг. Намайг ойлгосон. Надад харьцангуй сайн хандсан. Би цаашдаа ч тэр хүмүүстээ холбоотой явна. Одоо хүртэл би дотроо гэмшиж явдаг. Зүүдэлдэг, мартаж чаддаггүй.Жижигхэн гэж тоомжиргүй хандсан хандлага хүнд ямар том хор уршиг авчирдаг гэдгийг ойлгоогүй л явж. ЦЕГ-аас гаргасан “Нэг хором” гээд аян байдаг. Тэр бол мундаг, том агуулгатай. Нэг жижигхэн хормоос болж амьдралынхаа 10-15 жилийг а.лдана гэдэг төсөөлшгүй зүйл. Тэр бол хүний хүсээд байх газар биш. Хэзээ ч тийм газар руу залуучуудыг битгий зүглээсэй гэж би хүснэ. Нэгхэн секунд тэвчээд үзээрэй гэж залуучуудад хэлмээр байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!